МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
МАН-ынхан зугтаахдаа гарамгай

Азид ганц байдаг музейн зориулалттай байшинг МАН эзэмшиж, баар саун, түрээсийн газар болгочихоод төрд өгөхгүй гэж хэчнээн унжиж заргалдав. Гурав дөрвөн шатны шүүх дамжиж энэ бол тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулаад улсаас санхүүжүүлэн ажиллуулж байсан музей юм байна. МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын түүхийн институт нь харин зөвхөн тэнд толгой хоргодож байсан байгууллага болохоос биш эзэн нь биш гэдгийг тогтоочихлоо. Ингээд МАН-ынхан гарах газаргүй болохоороо хариуцаж байдаг улс нь хаалгаа цоожлоод түлхүүрээ халааслаад сураггүй алга болчихдог гэнэ. Бүр утасаа ч авдаггүй. Зочид буудалд нуугддаг юм болов уу, хулгана зурамны нүхэнд ордог юм болов уу. М.Энхболдын гэрт хоргоддог болов уу. Хаана, хэдий болтол нуугдаж энэ Монгол төр, монголын ард түмнийг хохироох юм бол.
Үгүй яахав түлхүүр авч байшин хүлээж авахаар очиж байгаа ССАЖЯ-ны албан тушаалтнууд, Үлэг гүрвэлийн музейн ажилтнуудыг МАН-ын олигархиуд бол хүн гэж тоохгүй байж болох л доо. Гэхдээ тэд өнөөдөртөө ямар ч байсан төрийн алба хашиж байгаа хүмүүс гэдгээр нь Монгол төрийг хүндэтгэх сэтгэл, соёл МАН-ынханд алга. Тэгээд ч энэ нь тэр түлхүүр хармаалсан нэг жижиг гар, ажилтны ч хийж байгаа ажил биш гэдэг нь ойлгомжтой. Энэ бол Монгол Төрийг үл хүндэтгэн мөнхөд хялаж хардаг М.Энхболд, Ц.Нямдорж мэтийн олигархиудын нэлээд дээрээс нясалсан чулуу.
Ер нь МАН-ынхан ямар нэгэн албан тушаалд шургалан улс, ард түмний хөрөнгө мөнгийг идэж байгаад энэ нь илэрч ажил албыг нь авах болохоор зугтаачихдаг муу зантай. Өнөөдөр УИХ-ын гишүүн гээд дээгүүр харан алхалж яваа нэгэн эрхэм “УИХ-ын энэ сонгуулийн дүн надад таалагдахгүй байна” гээд сууж байсан мунхаг. НИТХ-ын дарга байсан Т.Билэгт гэж нөхөр мөн л ажлаа ч хүлээлгэж өгөлгүй, өрөө тасалгаагаа түгжээд Америк руу зугтааж яваад хэдэн жил болсон. Интерполоор эрж байж нэг олсон. За үүнээс доошоо бол агентлаг газар, аймаг сумын тамгыг аваад зугтаачихдаг хүн гарын арван хураанаас ч давна.
Дорноговь аймгийн ИХТ-ийн дарга байсан Чулуунбаатар гэдэг хүн сонгуулийн дараа аймгийн иргэдийн төлөөллийн байгууллагын тамгыг аваад зугтааж байсан. Одоо УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн ивээлд ажил хийж амьдарч байгаа. Ж.Батсуурь нь мөн л төр, ард түмэн, төрийн хуулийг үл хүндэтгэн хууль зөрчсөн хэргээр шалгуулж байгаа гэдэг. Чухамдаа луйварчин нь л луйварчиндаа хайртай байдаг бололтой.
МАН-ынханд Монголын төр, Монгол Улсын хууль, ард түмний сонголт, хүсэл эрмэлзэл огтын хамаагүй, зөвхөн тэд өөрсдөө гарын үсэг зурж төр ард түмний хөрөнгөнөөс идэж луйвардаж л байх ёстой гэнэ. Иймдээ ч тэд ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрдөггүй, төрийн хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ая тааваараа байх ёстой юм байх.
Ухаандаа МАН-ынхан энэ байшинг элдэв байгууллага хүнд түрээсэлж мөнгө олж гэрээдээ зөөж байх нь л чухал болохоос биш дэлхий дахины анхаарал татаад байгаа Үлэг гүрвэлийн музей байртай байна уу, үгүй юу, Дүрслэх урлагийн музещйн хосгүй үнэт сайхан бүтээлүүд усанд живнэ үү, салхинд хийсээд алга болно уу МАН-ынханд огт хамаагүй гэнэ.
Одоо асуудал байшингаар дуусахгүй ээ. Энэ музейд байсан үзмэрийн зүйл, урлаг соёлын дурсгал зүйлүүдийг МАН-ын эрхэм дарга нар хаашаа зөөж, хаана худалдаж үнэ хүргэн завшсаныг хуулийн байгууллага шалгаж байгаа. Юу л илэрдэг бол доо та минь.
Нэг бол эрх мэдэл албан тушаалын төлөө амин хувийн юм ярина, эсвэл төр ард түмний эсрэг үйлдэл гаргана. Ийм хүмүүсийн чинь уяаг нь урт тавибал энэ төрийн бүхий л мөнгийг хувааж аваад, байшин барилга бүх өмчийг нь зарчихаад өөрсдөө гадаад руу гараад алга болох юм болов уу.
Энэ төрөөр тоглочих юм аа МАН
МАН НАМ БОЛЬЁ ОО

0 Сэтгэгдэл
Алтаа
Азид ганц бдаг гэв уу? Япон солонгос хятад бугд зориулалтын музейгуй юм уу?!? Арай хэтруулэх юмаа
2014.03.22
2014.03.21
2014.03.21