Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Наранбулаг суманд ихэр ботго төржээ

Увс аймгийн Наранбулаг суманд энэ сарын 15-ны өдөр ихэр ботго төржээ. Харин бид энэ талаар Улаан үзүүр багийн дарга Ю.Балжиннямтай утсаар холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавын хотонд ихэр ботго төрсөн. Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавынх сумын төвөөс 17 км-ын зайтай хаваржиж байгаа бөгөөд сумын удирдлагууд малчны хотонд очиж танилцсан” хэмээлээ. Манай монголчууд ихэр ботго мэндлэх нь тэр жилийн өнгө сайхан гарч байна хэмээн бэлгэшээсээр ирсэн уламжлалтай.
Малчдын ярьж буйгаар бол ботго ихэрлэх нь ховор тохиолдол байдаг төдийгүй өнтэй сайхан хаваржихын бэлгэдэл ажээ. Түүнчлэн газар дэлхий, байгаль эх хайр хишгээ харамгүй хайрлан талын Монголд ботго ихэрлэсэн нь сүүлийн жилүүдэд тохиосон ховорхон явдал байлаа хэмээн настан буурлууд бэлгэшээж байгаа аж.

0 Сэтгэгдэл