Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Химийн зэвсгийн 45 хувийг гаргаж чаджээ
Сирийн химийн зэвсгийн 45 орчим хувийг гаргаж чадсан тухай Химийн зэвсгийг хориглох байгууллага мэдэгдлээ. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Гуравдугаар сарын 14 ба 17-нд хоёр удаагийн тээвэрлэлтээр химийн бодис гаргасан болохыг НҮБ ба Химийн зэвсгийг хориглох байгууллагын хамтарсан төлөөлөгч нар батлаж байна. Ингэснээр одоогийн байдлаар Норвеги, Данийн ачааны усан онгоцон дээрх химийн бодисын хэмжээ нь Сирийн нийт химийн зэвсгийн 45,6 хувьд хүрчээ. Одоогоор нэн аюултайд тооцогддог нэгдүгээр зэргийн аюултай бодисын 29,5 хувь, хордуулах чадвараар арай бага байдаг хоёрдугаар зэрэглэлийн бодисын 82,6 хувийг гаргаад байгаа” гэжээ.
Сири ба Химийн зэвсгийг хориглох байгууллага олон улсын хяналт дор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 27 гэхэд Сирид химийн зэвсэг үлдэхгүй. Аюулгүй газар аваачсан химийн зэвсгийг устгах ажиллагааг Их Британи, Герман, АНУ, Финлянд улс явуулна.
Сирийн химийн зэвсгийн 45 орчим хувийг гаргаж чадсан тухай Химийн зэвсгийг хориглох байгууллага мэдэгдлээ. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Гуравдугаар сарын 14 ба 17-нд хоёр удаагийн тээвэрлэлтээр химийн бодис гаргасан болохыг НҮБ ба Химийн зэвсгийг хориглох байгууллагын хамтарсан төлөөлөгч нар батлаж байна. Ингэснээр одоогийн байдлаар Норвеги, Данийн ачааны усан онгоцон дээрх химийн бодисын хэмжээ нь Сирийн нийт химийн зэвсгийн 45,6 хувьд хүрчээ. Одоогоор нэн аюултайд тооцогддог нэгдүгээр зэргийн аюултай бодисын 29,5 хувь, хордуулах чадвараар арай бага байдаг хоёрдугаар зэрэглэлийн бодисын 82,6 хувийг гаргаад байгаа” гэжээ.Сири ба Химийн зэвсгийг хориглох байгууллага олон улсын хяналт дор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 27 гэхэд Сирид химийн зэвсэг үлдэхгүй. Аюулгүй газар аваачсан химийн зэвсгийг устгах ажиллагааг Их Британи, Герман, АНУ, Финлянд улс явуулна.
0 Сэтгэгдэл























