Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Алжирт үндэстэн хоорондын мөргөлдөөн гарав
Алжирын Гардайя хотод бербер ба араб үндэстэн хоорондын мөргөлдөөн болж хүний амь үрэгдэж, олон хүн шархадсантай холбоотойгоор Засгийн газар нь тус хот руу 10 мянган цагдаа илгээжээ. Цагдаа нар үндэстэн хоорондын мөргөлдөөнийг зогсоох, үймээнээр далимдуулан газар авч байгаа дээрэм, тонуулыг зогсоох, иргэдийн амгалан байдлыг хамгаалах үүрэгтэй.
Цагдаа нар хотын гол зам, хүн олноор цуглардаг цэгүүдэд үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Одоогоор Гардайя хотод дунд сургуулиуд хаалттай, олон газар мөргөлдөөнд оролцогчид томоохон хориг бэхлэлт байгуулсан байдалтай байна.
Гардайя хотод хэдэн өдрийн турш үргэлжилсэн мөргөлдөөний үеэр гурван хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ. Тус хотод үндэстэн хоорондын ийм мөргөлдөөн ойр ойрхон гардаг бөгөөд сарын өмнө яг ийм мөргөлдөөн үүсэхэд арай л гэж намжааж байсан аж.
Сүүлийн үед Алжирт Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор байдал нэлээд түгшүүртэй байгаа юм.
Алжирын Гардайя хотод бербер ба араб үндэстэн хоорондын мөргөлдөөн болж хүний амь үрэгдэж, олон хүн шархадсантай холбоотойгоор Засгийн газар нь тус хот руу 10 мянган цагдаа илгээжээ. Цагдаа нар үндэстэн хоорондын мөргөлдөөнийг зогсоох, үймээнээр далимдуулан газар авч байгаа дээрэм, тонуулыг зогсоох, иргэдийн амгалан байдлыг хамгаалах үүрэгтэй.Цагдаа нар хотын гол зам, хүн олноор цуглардаг цэгүүдэд үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Одоогоор Гардайя хотод дунд сургуулиуд хаалттай, олон газар мөргөлдөөнд оролцогчид томоохон хориг бэхлэлт байгуулсан байдалтай байна.
Гардайя хотод хэдэн өдрийн турш үргэлжилсэн мөргөлдөөний үеэр гурван хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ. Тус хотод үндэстэн хоорондын ийм мөргөлдөөн ойр ойрхон гардаг бөгөөд сарын өмнө яг ийм мөргөлдөөн үүсэхэд арай л гэж намжааж байсан аж.
Сүүлийн үед Алжирт Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор байдал нэлээд түгшүүртэй байгаа юм.
0 Сэтгэгдэл























