Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гантөмөр: Бид дэлхийн жишигт хүрэх амбицтай ажиллаж байгаа

БШУ-ны сайд Л. өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд шинжлэх ухааны салбарыг хариуцдаг тэрээр энэ удаа дээд боловсролын чанар сайжруулах талаар яриа өрнүүлсэн юм.

-Өнөөдөр муу сурдаг хэн ч хүссэн дээд сургуульдаа орж суралцдагаас ажил­гүй­чүүдийн эгнээг тэлж байна гэж ярих юм. Дээд боловсролын чанарыг илт­гэх энэ үзүүлэлтийг сайж­руулахын тулд ямар бод­лого баримтлан ажил­лаж байна вэ?
-Хамгийн зөв гарц нь дээд боловсролын бай­гуул­лагуудыг эрдэм шин­жил­гээний болгох хэрэгтэй гэж үзсэн. Зөвхөн сур­галттай ноцолдоод бай­хаар худал дүгнэдэг, элсэл­тийг хуурамчаар зохион байгуулдаг, хэнийг ч хамаагүй төгсгөдөг гэхчлэн янз бүрийн алдаа гардаг. Яагаад гэвэл, дээд боловсролын байгууллагууд цэвэр сургал­тын төлбөрийг шүтэн амьдарч байна. Оюутныхаа тоог л нэмээд байвал тэр сургуулийн захирал үндсэндээ даалгавраа биелүүлж байгаа мэтээр. Гэтэл нөгөө талаараа оюутны тоо олон байхын хэрээр багшийн ачаалал нэмэгдэнэ, сургалтын чанар унана. Тиймээс дээд боловсролын байгууллагын алтан зарчим нь хүн төрөлхтний нээсэн хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг тээх. Өөрөөр хэлбэл, Монголын дээд боловсролын байгууллага бол Шинжлэх ухааны байгууллага болно гэсэн зорилго тавьсан. Жишээ нь, МУИС шинжлэх ухааны байгууллагад таарсан бүтэц рүү шилжиж байгаа. Бусад их, дээд сургууль ч гэсэн ийм бүтцийн өөрчлөлтөд орно гэдэгт итгэлтэй байна.

-Шинжлэх ухаанд мөнгө зарцуулах хэрнээ үр дүн ал­га  гэдэг бол эрдэмтэд ба­га мөнгө өгдөгөөс нээлт хийх боломжгүй бай­на гэж ярьдаг. Энэ хоё­рын хооронд хэзээ ч уул­зах­гүй ангал байх шиг ээ. Их сургуулийг эрдэм шин­жил­гээний байгууллага бол­гохын тулд хөрсийг нь бэл­дэх хэрэгтэй байх?
-Монгол Улс зам тавиад барилгаа бариад, хөдөө аж ахуй, уул уурхайн дэд бүтцийг байгуулаад байгаа хэрнээ шинжлэх ухааны салбарт дэд бүтэц огт хийгээгүй. Өнөөдөр та бүхнийг 1980 оноор аялуулбал асар хүнд байдалд очно. Жишээ нь, Архангай руу очихын тулд 10 хоног явна. Тэгвэл шинжлэх ухаан бол тухайн үеийн арав хоног явдаг тэр дэд бүтэц дээрээ орхигдсон. Их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага болгохын тулд эхлээд дэд бүтцээ хийх хэрэгтэй. Наад зах нь техник талын боловсон хүчин, хүний нөөц асар их дутагдалтай. Бид шинжлэх ухааны дэд бүтцийг хатуу, зөөлөн гэж хоёр хуваасан. Хатуу дэд бүтэц гэдэг нь эс, молекул, атомын түвшинд судалгаа хийх тоног төхөөрөмж. Зөөлөнд нь шинжлэх ухааны хууль, дүрэм журам багтана. Энэ хоёр ажлыг хийж байгаа.
-Хатуу дэд бүтцийг бий болгоход хөрөнгө мөнгө чамгүй шаардагдах байх?
-Шаардлагатай тоног тө­хөөрөмж аваад өгье гэхээр ямар төхөөрөмж хамгийн сайн бэ гэдгийг мэдэх хүн алга. Хөөрхий эрдэмтэд баг­шийн ширээн дээр байх хэмжээний, өндөр түвш­ний нээлт судалгаа хийх бололцоогүй, ажиглалт хий­дэг төхөөрөмж нэрлэж байна л даа. Хэрэв та амьд эсийн түвшинд хавдрын судалгаа хийх гэж байгаа бол дэлхийд ийм төхөөрөмж шинээр гарсан, энэ нь сайн гээд санал болгочих мэргэжилтэн, байгууллага ч алга. Тэгэхээр эрдэмтэд өөрийнхөө үзсэн, харсан тэмтэрсэн тэр төхөөрөмжийг санал болгох нь  аргагүй. Зүйрлэх юм бол монгол эрдэмтэн УАЗ 469 унаад, гадны эрдэмтэн Lexus 570 унаад уулын орой руу уралдвал монгол нь талдаа ч хүрэхгүй машин нь ээрээд гарцгүй зогсохтой адил юм болно. Тиймээс УАЗ-469 биш Lexus 570 шиг дэд бүтцийг монгол эрдэмтдэд бий болгоё гэж байгаа юм.

-Хүссэн бүх төхөөрөм­жийг нь авч өгнө гэсэн үг үү?
-Хүссэн бүхнийг нь авч өгвөл буцаад л социализм болно. Тийм учраас дундын лаборатор бий болгоно. Өөрөөр хэлбэл, хавдар, чих­­рийн шижин, нөхөн үр­жи­хүйн судалгаа хийдэг био­тех­нологийн түлхүүр ла­бо­ратор ЭМШУИС дээр,  Инженерчиллийн судал­гаа­­ных нь томоохон төв лабо­ратори нь ШУТИС дээр, харин МУИС дээр нано технологийн лабо­ратор байгуулна. Мэ­дээж, бүгд нээлттэй, ямар ч эрдэмтэн доктор профессор ирээд үйлчлүүлж болно.

-Арай л том зорилго биш үү?
-Бид том зорилго тави­хаас өөр арга байхгүй. Монгол Улс  хөдөө аж ахуй, уул уурхай болж нэг хэсэг явлаа. Гэсэн ч ирээдүй бүрхэг хэвээр л байна. Ерөнхийлөгчийн хэлснээр бид их хэцүү ой санамжтай улс. Дэлхийг удирдаж байсан ард түмний ой санамж дэлхийг удирдах хэмжээний бодлого гаргахгүй л бол төр засгийг байнга шүүмжилдэг. Ой санамж нь тийм юм. Уламжлалт эдийн засгаараа хүссэн түвшиндээ хүрч чадахгүйгээс хойш дэлхийн шинжлэх ухааны орон зайд өөрийн байр суурь бий болгохын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Үүнийг мэдлэгийн эдийн засаг гэж нэрлэж болно. Шинжлэх ухаанд мөнгө, хүрэл гэж байхгүй, зөвхөн алтан медаль байдаг. Бид дэлхийн шинжлэх ухаанаас алтан медаль авахын төлөөх өрсөлдөөнд орж байна гэсэн үг.

-Алтан медаль авах боломж хэр байгаа вэ гэдэг л асуудал шүү дээ?
-Ийм боломж бүрэн бий. Жишээ нь, бид ЭМШУИС дээр хавдрын бүрэн хэмжээ­ний эмчилгээний судалгаа хийх гэж байна. Хүн төрөлхт­ний нээж чадаагүйг монгол эрдэмтэд яагаад нээж бо­лохгүй гэж.  Үндэсний хэмжээний маш том баг ажиллана. Олонхи нь Япон, Америк зэрэг өнөөдөртөө дэлхийн шинжлэх ухааныг хаанчилж байгаа улсын гол гол лабораторуудад ажиллаж байсан залуус. Мөн чихрийн шижинг бүрэн хэмжээнд эмчлэх судалгаа эхлүүллээ. Шинжлэх ухааны давуу тал юу вэ гэхээр гараад ирсэн бүтээгдэхүүн нь хэдэн тэрбум хүнд хүрдэг. Гурав, дөрвөн жил эсвэл түүнээс урт хугацаа шаардаж магадгүй. Гэхдээ бид хүн төрөлхтний шийдэж чадахгүй байгаа судалгаа шинжилгээний ажил руу өөрсдөө хөл тавьж буй нь том алхам. Саяхан Өвөр монголын Хөдөө аж ахуйн их сургууль монгол тэмээний генийн судалгаа хийснээ “Natural” сэтгүүлд хэвлүүлсэн байна. Үүний дараа Хятадад 30 дугаар байрт жагсдаг энэ сургууль тавдугаар байрт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын байгууллагын үнэлгээ цэвэр эрдэм шинжилгээний ажил гэдгийг харуулж байна.  Уг судалгаанд Монголын маш олон эрдэмтэн оролцсон ч Өвөрмонгол тэр патентыг авсан. Ийм судалгаа хийсний үр дүнд Өвөр Монголд нэг литр ингэний хоормог 84 мянган төгрөгөөр зарагддаг болсон. Шинжлэх ухааны араас цоо шинэ үйлдвэрлэлийн салбар байнга дагалдаж явдаг. Тэгэхээр бид Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн ашигт малтмалаас олох мөнгийг шинжлэх ухааны дэд бүтэц, мэдлэгийн үйлдвэрлэлд зориулна. Бага, дунд, дээд  боловсролын шинэчлэлийн зорилго нь мэдлэгийн эдийн засагтай Монгол Улс байгуулахад чиглэж байгаа юм шүү.

-Судалгаа шинжил­гээний ажил амаргүй. Ялан­гуяа, хэдэн эрдэмтэн нь тал тал тийшээ яваад бай­даг манай улсад бүр л хэцүү сонсдож байна?
-Ер нь, шинжлэх ухааны томоохон ажил удирдана гэдэг тодорхой нэг сэдэв судлахаас хамаагүй хэцүү. Их өргөн хүрээг, дэлхийн бүх судлаач, дараагийн нээлтийг олж харах хэрэгтэй болно. Ингэхийн тулд жижиг бүтцээс татгалзаад олон чиглэлийн эрдэмтнийг нэг саванд оруулж ирнэ. Тэдний судалгааг нэгтгэвэл асуудлыг үнэхээр шийдэж болохоор байгаа. Жишээ нь, үр, хөрс судалдаг хоёр эрдэмтэн нэгдэж ажиллавал газар тариалангийн судалгаа гарч ирнэ. Харамсалтай нь, манай эрдэмтэд жижиг тэнхмүүдэд хуваагдсан учраас үр судалж байгаа нэгийгээ нөгөө нь мэдэхгүй явдаг. Хавдар судлахад  20 төрлийн судал­гаа шаардлагатай. Тиймээс инженерчлэл хийгээд нэгтгэж зангидах шаардлагатай. Сур­гуулиудын бүтцийн өөрч­лөлтийн гол утга нь ч үүнд байгаа юм.

-Мэдээж, дэлхийтэй хөл нийлэхийн тулд гадны дэмж­лэг авах хэрэгтэй биз дээ?
-Монголчууд мэдлэгийн эдийн засаг бий болгосноор хөг­жил жинхэнэ утгаараа ир­нэ гэдгийг ойлговол гадны­хан бидэнд туслахад бэлэн байгаа. Би “MIT” руу бичсэн захиандаа “Бид цоо шинэ эдийн засгийн бодлого хэрэг­жүүлмээр байна. Үүнд та бүхэн дэмжлэг үзүүлээч ээ” гэсэн. Бид Японы инже­нерийн боловсролыг Мон­голд бүрэн утгаар нь оруулж ирж байгаа. Тус улсад мянган хүүхэд сургана гэсэн миний шийдвэрийн цаад үнэ цэн нь МУИС, ШУТИС хоёрыг Японы их сургуулиудад хүлээн зөвшөөрүүлэх.  Хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хуга­цаа хэрэгтэй. Ямар ч байсан гэрээ хийсэн. Удахгүй тэд Монголд ирж манай боловсролыг өөрийнхөө түвшинд хүргэх  ажил зохион байгуулна. Оюутнууд гуравдугаар курстээ Японд очиж суралцахаар болсон нь давуу тал.

-Дээр дурдсан томоо­хон лабораторуудын шинэ шинэ нээлтүүд хэзээ гарч эхлэх бол?
-Ирэх намраас дэлхийн түвшний лабораториудад хийсэн нээлт зарлагдаж эхэлнэ. Энд хийсэн эрдэм шинжилгээний ажлаа сар бүр зарладаг болно.  Монгол хүний гараар ямар судалгаа хийгээд, ямар үр дүн гарав гэдэг мэдээлэл сар бүр зарлагадахаар амьдрал үнэхээр сонирхолтой болно шүү дээ. Үүнийг боловсролын салбарын шинэчлэлийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй.
 
-Их сургуулиудыг шинж­­лэх ухааны байгуул­лага болгоход хатуу, зөөлөн дэд бүтэц гэсэн хоёр зүйлийг шийдэх хэрэгтэй гэсэн. Та хатуу дэд бүтцийг яриад зөөлөн дэд бүтцийн асуудлыг орхигдуулчих шиг боллоо?
-Зөөлөн дэд бүтэц гэдэгт хууль, дүрэм журам зэрэг багтана. Бид төрөөс баримтлах шинжлэх ухааны бодлогыг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар хэзээ УИХ руу явуулахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан чуулган эхлэхээс өмнө явуулаач гэсэн хүсэлтийг Ерөнхий сайдад хэлсэн. Энэ бичиг баримт батлагдвал Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийн эдийн засаг руу шилжинэ гэдгийг төрийн бодлогоороо хэлж өгөх юм. Мөн Дээд боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг одоо хийж байна. Ингэснээр дээд боловсролын засаглал улс төрөөс хараат бус харьцангуй биеэ даана.

-Монгол эрдэмтэд тодор­хой судалгаа шин­жил­гээний ажил хийдэг, ши­нэ нээлт гаргадаг. Гэтэл тэр нь дарагддаг уу эсвэл ал­дагддаг ч юм уу гарч ир­дэггүй. Хууль дүрэм гара­хаас өмнө бүртгэх хам­гаа­лах арга хэмжээ авах уу?
-Энэ асуудал зөөлөн дэд бүтцэд багтаж байгаа. Оюуны өмчөө дэлхийд бүртгүүлэх бүтэн систем бий. Энэ систем ойрын үед хууль дүрэм хүлээлгүйгээр босч ирнэ ээ. Маш олон хуульчийн хэрэгцээ, шаардлага гарна. Гол нь, энд тэнд гарч ирж байгаа сайн саналууд ил гарч ирдэг л болох хэрэгтэй. Бид мэдээллийн бүрэн систем хийж байна. Сургуулийн өмнөх бага дунд, дээд боловсрол, шинжлэх ухааныг хамруулсан мэдээллийн систем энэ намраас яригдаад ирэхээр хэнд ямар санал байна, тэр нь өөрөө хөөсөрч гарч ирдэг болно.  Жишээ нь, фейсбүүкт сайн юм бичсэн нь олон лайк авдаг. Түүн шиг сайн шийдэл нь  хамгийн дээд хэсэгтээ гарч ирдэг амьд систем хийнэ. Ямар нэг түшмэл улс төрчийн үзэмжээр хаагддаг, хасагддаг байж болохгүй.
0 Сэтгэгдэл
Молиго үнхүүлсэн ярилцлага болжээ.
hurdan heregjuuleerei.... zorigtoi, tuushtai uurchlult heregtei bn.
huulin zowloh ni oorin gots awiystni surguulin bayn tansag huuhdin setgehuigeer huulia zohioh ymaa saidaa amidraltai oir huulizohiogooch
Said ta EBS-iudiig ardaa hayasan uymuu?.End yadaj daraah heden zuild anhaarch chadahgui gejuu? 1.Hoer sar hurehgui hugastaand hicheelleed amrah gej baihad huuhduuded form shahaj baina.ireh namar odoo absan huvtsas huuhded bagadsan baih bolno.ene zuvuu? 2.9-r angi tugsugchiduus mantajni zuragni une gej ih hemjeenii mungu tataj ehellee.Tuhailval BGD -iin Mon-gen surguuli neg huuhdees 35000 tugrug nehej huraaj baina ene surguuli 9-r angi tugsuh 11 angitai neg angid 30 garan huuhed baina.huuhduudees tatah mungiig toostvol; 35000*330=11.5 saya tugrug dajgui dun! harav uu saidaa? 3.BUT uus gatgasan 9-r angi tugsugduus avah shalgaltin testiin asuultuud bolovsruulalt muu, oilgohod berh zuil zahaas avan taaraldaj baigaa zereg munch olon ajil bainaa yah ve? ene laahan zuiluu? 4.Er ni ta EBS -d huicheel yaj shuu neg yavagdaj tsag nuhtsuuj baina gej uzej baina daa? EBS-iin hicheeld ta bolon tanai yamni darga nar suuj uzevuu? her sanagdaj her shineshilj baina dugnevuu? Erunhii said uildveruudeer bishgui neg yavj ajillaj baih uym. Ta bolovsroliin suuti boldog EBS -ia her udirdaj shinechilj yavnaa? Medeej sain zuil zunduu bii l baih gevch gol uym hursun deer buuj irehgui bainaa!!!Olon tumen asuudal tavidag ch butehgui bolohoor niigem bur dujitchee! Odoo huuheduud hicheeld yavna gehees ustei tolgoigoo batij bainaa Gantumuruu yah ve SAIDAA???
ee dee medexgui neg l amidralaas tasarsan goe um uariad l, xezee xorson deeree buux boloo
ee dee medexgui neg l amidralaas tasarsan goe um uariad l, xezee xorson deeree buux boloo
ee dee medexgui neg l amidralaas tasarsan goe um uariad l, xezee xorson deeree buux boloo
гэв үү?
Архичин
Shaadag arihchin chin bolobsrol suirsen sht ***** min
Хамгийн их уншсан