Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ын даргаар сонгогдов

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны гишүүдийг сонгох сонгууль өчигдөр болов. Тус аймгийн , Шарын гол, Хонгор, Дархан сумын нийт 93 мандатын тойрог дээр сонгууль явуулснаас  сонгуулийн санал тооллогын дүнгээр  Дархан-уул аймгийн  АН-ын шинэчлэх хөдөлгөөнийхөн үнэмлэхүй  ялалт байгуулжээ. Намын даргад  шинэчлэх  хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар болон Г.Гэрэлхүү, Д.Золжаргал, Б.Бадрах, Г.Баянмөнх, Д.Дамдиндорж нар өрсөлдөж, Л.Наранбаатар 63,1 хувийн саналаар сонгогдсон байна.  Намын дэд даргаар Г.Гэрэлхүү, Нарийн бичгийн даргаар Э.Мөнх-Эрдэн нар сонгогджээ. Шинээр бүрэлдсэн  намын хорооны  гишүүдийн дийлэнх нь дээд боловсролтой, залуу үеийн төлөөлөл болсон байна.  Энэ нь Дархан-Уул  аймгийн АН-ын түүхэнд  нэгэн шинэ хуудас боллоо хэмээн ажиглагчид болон гишүүд, дэмжигчид нь үзэж буй ажээ.  Намын дотоод зөрил, эв түнжингүй байдлын улмаас  сүүлийн хэд хэдэн удаагийн УИХ-ын болон  орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн Дархан-Уулын АН-ын асуудал ийнхүү цэгцэрч эхлэв бололтой. Шинэчлэлийн үр дүнг  2016 оноос харах үлдлээ.

Б.Отгонбаяр     
0 Сэтгэгдэл
ALdiin bn aa kkkkk ene uls turuu gej kkkkk
otgonbayaraa chi odoo bolio. setguulchiin yos zui alga baina shuu. xudlaagii ni medseer baij ex survaljgui medee taviaad baixiin.naaduul chini tamga temdeg bair ch ugui deer ni songuuli yavuulax yamarch erxgui xumuus 30uulaa darxanii MBM buudald shunu duleer xuuramch xural xiij nabaagaa dargaar songosno gej uu baidgiin . arai duremgui toglono gexed dendej bna. ANam iim togloomnii nam bish shuu
Хамгийн их уншсан