Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Өндөр албан тушаалтныг баривчилжээ
Манай урд хөршид авлигын эсрэг кампанит ажил маш эрчимтэй явагдаж байгаа. Өндөр албан тушаал хашдаг Коммунист намын гишүүдийн дунд авлига сүүлийн хэдэн жил эрс нэмэгдэж, үүнээс болж намын нэр хүнд унаж байгаа юм. Хятадын удирдлага намын нэр хүндийг сэргээхийн тулд хээл хахуульд автсан албан тушаалтнуудыг үл тэвчихээ ч удаа дараалан зарласан. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд намын 182 мянган гишүүнд сахилга батын арга хэмжээ авчээ.
Хоёр өдрийн өмнө Жанши мужийн орлогч захирагчийг сахилга батын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн тушаалаас нь буулгасан, ойрын хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй байгаа тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлж байна. Гуравдугаар сарын 20-нд Цэргийн төв зөвлөлийн орлогч тэргүүлэгч Шүй Цайхоугийн эсрэг мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлсэн. “South China Morning Post” сонины мэдээлснээр Шүй Цайхоуг Бээжингийн эмнэлгээс баривчилсан байна. Түүнтэй хамт эхнэр, охин, хувийн нарийн бичгийг нь бас баривчилжээ. Энэ генералын үед цэргийн албан хаагчид авлига, хахууль өгөх замаар цол ахих, албан тушаал дэвших нь нэлээд газар аваад байсан гэнэ.
Кампанит ажлын хүрээнд албан тушаалаасаа бууж, эрүүгийн хэрэгтэн болсон намын гишүүд үүгээр хязгаарлагдахгүй. Тухайлбал, Юаньань мужийн орлогч захирагч Шэнь Пэйпинийг намын гишүүний сахилга батыг ноцтой зөрчсөн гэж тушаалаас нь буулгасан. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хянан удирдах хорооны тэргүүн Зян Зэминийг тушаалаас нь буулган авлигын хэрэгт буруутган эрүүгийн хэргээр мөрдөж байгаа. Хятадын өөрчлөлт ба хөгжлийн Төрийн хорооны орлогч Лю Тенанийг мөн адил буулгасан. Хятадын төмөр замын экс дарга Лю Жизюньд хоёр жил хойшлуулсан цаазаар авах ял оноосон. Хятадын хууль зүйн салбарыг удирдаж байсан Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Жоу Юнканыг гэрийн хорионд суулгаж, төрөл садныг нь авлигын хэрэгт сэжигтнээр татан байцааж байгаа. Нанжин хотын мэр Зи Зянье, Сычуань мужийн намын хорооны дарга Ли Чунчен гээд олон арван өндөр албан тушаалтан хэрэгт татагдаад байна.

0 Сэтгэгдэл