Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
ТҮЦ машинд 8541 хүн орон сууцны захиалга өгчээ
Буянт-Ухаа хорооллын захиалгын бүртгэлийг Төрийн үйлчилгээний машин буюу ТҮЦ-ээр авч эхэлснээс хойш 15 хоног өнгөрч байна. Бүртгэлийн ажиллагаа өнөөдөр 18:00 цагт дуусах юм. Үүний дараа сугалаа явуулж 1500 гаруй байрны эзэдийг тодруулахаар болсон. Засгийн газраас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй уг хороололд ахмад настан, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүд хамрагдах юм. Өчигдөр 17:00 цагт авсан мэдээллээр нийт 8541 хүн ТҮЦ машинд бүртгүүлжээ. Үүний 3748 нь төрийн албан хаагч, 1637 нь залуу гэр бүл, 2249 нь ахмад настан, 907 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа аж.
Тэдний олонх буюу 2396 нь 51.78 ам.метртэй байранд захиалгын хүсэлт гаргасан бол 33.47 ам.метр талбайтай байранд хамгийн бага захиалга буюу 490 хүн хүсэлт илгээжээ. Бүртгэгдсэн 9000 шахам иргэн 1557 байрны төлөө азаа үзэх нь. Өөрөөр хэлбэл есөн хүн тутмын нэг нь байртай болно гэсэн үг. Өнөөдөр цахим захиалгын бүртгэл дууссаны дараа сугалааг хэрхэн зохион явуулах журмаа Төрийн орон сууцны корпорацынхан мэдэгдэх юм.

0 Сэтгэгдэл