МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамьяныг шүүх хурал хойшлов
Тэрээр “Мөрдөн байцаах газраас олон улсын Интерполд хандаж
Э.Эрдэнэжамъян гэдэг хүний захианаас сэжигтэн Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг
хайхаа больсон уу, захидал яаж нөлөөлсөн бэ гэх утгатай захиа явуулсан
байсан. Хариуд нь, хайх ажиллагааг түр зогсоосон боловч Монголын
үндэсний интерполын товчооноос өгсөн мэдээллийн дагуу дахин хайж эхэлсэн
гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр захидал ямар нэг нөлөө үзүүлээгүй юм.
Зарим хүн намайг Интерпол руу захидал бичсэнээр эвгүй байдалд орчихлоо
гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй юм. Харин манай
цагдаагийнхан бүтэлгүй зүйл хийж байгаад баригдсан уу гэх бодол төрсөн.
Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг хүний тухай
мэдээллийг Интерполд явуулахдаа “Сэтгүүлч, орчуулагч. Орон байр нь
тодорхойгүй” гэсэн байдаг. Тэгэхээр гадаадынхан зөвхөн нэрийг нь хараад
“Энэ хүн чинь ерөнхийлөгч нь байсан хүн шүү дээ” гэж мэдэхгүй. Гэтэл
олон улсын Интерпол улстөрчтэй холбоотой хэргийн талаар ажиллагаа
явуулдаггүй. Яагаад гэвэл энэ байгууллага үндсэн журамдаа улс төрөөс
ангид байхыг заасан байдаг. Гэтэл манайхан жижигхэн заль хэрэглээд
түүнийг төрийн дээд алба хашдаг байсан талаар мэдээлэл явуулаагүй юм.
Хэрвээ анхнаасаа Н.Энхбаярын талаар үнэн бодитой мэдээлэл явуулсан бол
улс төрийн хэрэг гэдгээр манайхнаас илүү их баримт материал шаардах
ёстой байсан байх. Тиймээс бодит мэдээлэл явуулсан нь гэмт хэрэг биш
юм. Манай Монголын үндэсний Интерполын товчоо олон улсын интерполын
дүрэм журмыг Монгол хэлээр орчуулаагүй байдаг. Хэрэв орчуулбал энэ мэт
төөрөгдөлд орохгүй” гэлээ.

j
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъяныг
шүүх хурал өнгөрөгч долоо хоногт товлогдоод байсан ч түүний өмгөөлөгч
хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон тул тус
хурлыг хойшлуулсан. Энэ үеэр хэргийн талаар Хууль зүйн дэд сайд
Ж.Эрдэнжамъянаас тодрууллаа.

j

0 Сэтгэгдэл
























