Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Елена Голунова Монголд
ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг шимтэн үздэг хүн олон. Эрт, одоогийн болсон, болох гэж буй үйл явдлыг бодит байдлаас нэг их хазайлгалгүй хэлдэг оросын мэргэн түргэн үзмэрч нарын зан характер, гадаад төрх байдал хүртэл эрхгүй сонирхол татдаг. Энэхүү нэвтрүүлгийн 13 дахь удаагийн зочин Елена Голунова хамгийн өвөрмөц, чадварлаг оролцогч байсан билээ. Түүнийг урьсан дэлхийн олон орны урилгаас татгалзаж, сонин хэвлэлд ярилцлага өгөхөөс дөлдөг атлаа Монголд энэ сарын 26-нд ирэх нь. Мөн түүний Монголд ирэх болсон шалтгааныг хүү Влад Кадони нь урьд нь ирээд буцахдаа “Миний дээд тав дахь үеийн өвөг монгол” гэж ам алдсантай холбон тайлбарлацгааж байна. Хүү Влад Кадони ч ээжийгээ зэгсэн сайн ятгажээ. Хувь тавиланг өөрчлөгч Елена Голуновагийн увидас, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харах, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвар Оросын ард түмэнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж орхисон. Бага наснаасаа амьдралын хүнд бэрхийг амссан ч тэрээр “жинхэнэ” Орос мөн чанартнуудын өлгий Сибирь нутгаасаа энэ өгөгдлүүдээ авсан гэж бахархдаг юм билээ. “Манай Сибирийнхэн бага ярьж, ихийг бүтээдэг” хэмээн өргөн дэлгэр нутгийн зон олноороо сайрхсан нь бий. Елена Голуновагийн амьдралын түүхээс товч дурьдвал, тэрээр Новосибирс хотод төрсөн. Сэхээтэн гаралтай эцэг эх нь таван настайд нь салж, эцэг эх байх эрхээ хасуулжээ. Энэ үеэс тэрээр бурхан болоочдыг харж эхэлсэн гэж Оросын вэб сайтууд дурьдаад өнгөрч. Эмэг эх дээрээ өссөн хэрсүү охин цэл залуудаа гэрлэсэн ч нөхөр нь хоёр настай хүүхэдтэй нь орхиод орчлонгоос хальсан байна. Гэсэн хэдий ч эргэх дөрвөн улирал шиг өнгөтэй амьдарлын нугачаанд тэрээр бүдэрсэнгүй. 137 сая хүн амтай Орос гүрэнд ер бусын энергийнхээ хүчээр танигдсан юм. Елена энэхүү чадвараа бусдыг хорлох, бузар булай зүйлд огтхон ч ашиглаж байсангүй. Харин хар муу энерги хэдэн үед нь шингэн, зовж бүтэлгүйтсэн хүмүүсийн хувь тавиланг өөрчилсөөр ирсэн. Бурууд нүд хурц тэрээр муу явдалтан, бусармаг хүмүүсийг үйлийн лайгаа эдэлнэ гэдгийг ил тод мэдэгддэг. Онцгой чадварыг нь сөргөөр ашиглахын тулд барьцаалж явсан мафийн толгойлогч амь үрэгдсэн явдал эрүүгийн ертөнцийнхөнд цочроо өгсөн удаатай. Орос цэргийн хуарандаа хүчиндүүлж элдэвлүүлсэн орь залуу эр, давилуун зантай залуусд доромжлуулсан цыган бүсгүйн үхэл Елена Голуноваг тэсэлгүй нулимс дуслуулахад хүргэж байв. Дээрх тохиолдлуудад хэн хэзээ хэрхэн шангаа хүртэхийг гагцхүү Сибирийн бүсгүй л хэлж чадсан юм. Арчаагаа алдсан архичинаас авахуулаад, алдар нэрийн оргилд төөрч будилсан оддын амьдралын харгуйг гэрэл гэгээтэйгээр зурж өгч, сая сая айл өрхийн амжиргааг сайжруулсан тухай нь домог мэт ярианууд бий. Аливааг соронздох увидастай нэвт цоргисон харц, үсний засалтыг нь харсан хүн бол түүнийг яггүй ширүүн төрхтэй гэдэг ч Елена Голунова бол дээр өгүүлсэнчлэн бурууд хурц, зөв зам мөртэй нэгээн.

0 Сэтгэгдэл