МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт маргаангүй болно

Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл дууссан талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ талаар тус зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ?
-Монгол Улсын хэмжээнд давж заалдах шатны 21, захиргааны хэргийн анхан шатны 20, сум дундын 29, дүүргийн эрүү, иргэний найм буюу нийт 78 шүүх шинээр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, эдгээрийн Ерөнхий шүүгчийн сул 78 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Нэр дэвшигчдээ гуравдугаар сарын 17-21-ний хооронд бүртгээд дууслаа. Ирэх сарын 14-28-нд шалгалт авч үнэлгээ өгсөнөөр сонгоно.
-Хэдэн хүн бүртгүүлсэн бэ?
-Нэгдсэн дүн арай гараагүй байна. Манай мэргэжлийн хорооны ажлын алба нэгтгэн зарлах байх.
-Ямар шаардлага шалгуур тавьж байгаа юм бол?
-Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай байхаас гадна тухайн шатны шүүхдээ гурваас доошгүй жил ажилласан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа.
-Тухайн шүүгч Ерөнхий шүүгчээр ажиллахад тохирох ур чадвар, ёс зүйтэй гэдгийг яаж мэдэх юм бэ?
-Шалгаж дүгнэх ажил хэд, хэдэн үе шатаас бүрдэнэ. Тухайн нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүй, зан төлөв, удирдан зохион байгуулах манлайлах чадварыг дүгнэнэ. Шинээр батлагдсан шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан шүүгчийг сонгон шалгаруулах шинэ журмын дагуу шалгалтын бүх үйл явц цахим хэлбэрээр явахаараа онцлог. Жишээ нь, давж заалдах шатны Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйг дүгнэхдээ иргэний төлөөлөл, прокурор, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан, тухайн нутаг дэвсгэрийн анхан шатны шүүгч зэрэг 10 хүнээс тохиолдлын байдлаар сонгож, асуулга авах юм. Тохиолдол шийдвэрлүүлэх болон ярилцлага хийх байдлаар зан төлөвийг дүгнэх бол удирдах чадварыг нь урьдчилан бэлтгэсэн сорилын дагуу явуулах гэх мэтээр. Эцэст нь, нэр дэвшигчийн үнэлгээг шалгуур тус бүрийн онооны голчоор гаргана. Оноо 60 хүрээгүй бол хангалтгүй, 60-80 бол хангалттай, 80-аас дээш бол бүрэн хангалттай гэж үзнэ.
-Одоо Ерөнхий шүүгчийг орлон гүйцэтгэж байгаа хүмүүс нь Ерөнхий шүүгчээр сонгогдоно гэсэн яриа байгаа. Энэ тухайд?
-Тэгж ойлгож болохгүй. Ер нь, шүүгч болон Ерөнхий шүүгчид тавьсан болзол шаардлагыг хангасан л бол ерөнхий шүүгчид дэвших эрхтэй. Шинэ хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч 409 шүүгчийг шүүгч болон ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөөд 397 шүүгчийг шинээр томилсон. Үүний дараагаар тухайн шүүхийн шүүгч нарын зөвлөл хуралдаад Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч томилсон. Одоо түр орлон гүйцэтгэгч нар Ерөнхий шүүгчийн ажлыг гүйцэтгэн шүүн таслах ажиллагаа хэвийн явж байна.
Шүүхийн ил тод байдлын талаар ШЕЗ хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаатай ярилцлаа.
-Шүүхийг ил тод байлгана гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ биеллээ хэр олж байна вэ?
-Бидний гол зарчим бол шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх шүү дээ. Харьцангуй ил тод нээлттэй болсон гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар цахим санд гэхэд л 77131 хэргийн 97759 шийдвэр тогтоол олон нийтэд ил тод болж байршсан. Хүсвэл хэн ч манай сайт руу орж шүүх хурлын тогтоол шийдвэрийг харах бүрэн боломжтой. Ялангуяа, сэтгүүлчид олны анхаарал татахуйц хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрлэсэн хэргээс харж, анхаарал сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээлж болно.
-Шүүх хуралдааныг дүрс бичлэгээр архивладаг болсон тухайд?
-Шүүхийн багц хуульд шинээр “Шүүх хуралдааны үйл ажиллагааг дүрс бичлэгээр баталгаажуулан архивт хадгалсан байна” гэсэн заалт орж ирсэн. Цаад утгаараа их ач холбогдолтой л доо. Шүүх хуралдаанд шүүн таслах, хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэх нь ил тод болно. Түүнчлэн хуралдааны дараа янз бүрийн асуудал дагуулсан мэдээ, мэдээлэл их гардаг. Тэгвэл дүрс бичлэгээр баталгаажуулдаг болсноор дээрх маргаан багасах талтай.
-Бүх шүүх байгууллага бичлэгийн төхөөрөмжтэй болох нь ээ?
-Одоогоор нийтдээ 40 шүүхийн 85 танхимыг тоног төхөөрөмжөөр хангаад байна. Бодлогоор эхний ээлжинд Улаанбаатар хот, төвийн дүүргийн шүүх танхимуудыг дүрс бичлэгийн төхөөрөмжөөр хангасан. Хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд улсын хэмжээнд нийт хуралдааны танхимыг орчин үеийн дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглоно. Нэлээд төсөв мөнгө шаардсан ажил учраас энэ онд хэдэн төгрөг төсөвлөж хэдэн танхим тоноглохыг хэлж мэдэхгүй байна.
-Ямар нэг шүүх хурлыг сурвалжлахаар очихоор Ерөнхий шүүгчээс зөвшөөрөл ав, биеийн байцаалтаа өг гэдэг. Үүнийг ил тод нээлттэй гэхгүй биз дээ?
-Нээлттэй шүүх төсөл хэрэгжиж байгаа. Бид аяллын байдлаар сэтгүүлчид болон зарим иргэдийг үзүүлсэн. Энэ төслийн зорилго нь шүүхийг бүрэн нээлттэй байлгах юм. Тэр утгаараа шүүх хурлын ажиллагааг ямар нэг биеийн байцаалтгүйгээр хөндлөнгөөс харах бүрэн боломжтой болсон. Хэн ч тухайн шүүхээс гарсан шийдвэр тогтоол, байж болох ямар л эрхийн акт байна, тэр бүхнийг цахим сангаас харж хувилан авах боломжтой. Одоогоор бид энэ төслийг 15 шүүхэд хэрэгжүүлж байна.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл дууссан талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ талаар тус зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ? -Монгол Улсын хэмжээнд давж заалдах шатны 21, захиргааны хэргийн анхан шатны 20, сум дундын 29, дүүргийн эрүү, иргэний найм буюу нийт 78 шүүх шинээр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, эдгээрийн Ерөнхий шүүгчийн сул 78 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Нэр дэвшигчдээ гуравдугаар сарын 17-21-ний хооронд бүртгээд дууслаа. Ирэх сарын 14-28-нд шалгалт авч үнэлгээ өгсөнөөр сонгоно.
-Хэдэн хүн бүртгүүлсэн бэ?
-Нэгдсэн дүн арай гараагүй байна. Манай мэргэжлийн хорооны ажлын алба нэгтгэн зарлах байх.
-Ямар шаардлага шалгуур тавьж байгаа юм бол?
-Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай байхаас гадна тухайн шатны шүүхдээ гурваас доошгүй жил ажилласан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа.
-Тухайн шүүгч Ерөнхий шүүгчээр ажиллахад тохирох ур чадвар, ёс зүйтэй гэдгийг яаж мэдэх юм бэ?
-Шалгаж дүгнэх ажил хэд, хэдэн үе шатаас бүрдэнэ. Тухайн нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүй, зан төлөв, удирдан зохион байгуулах манлайлах чадварыг дүгнэнэ. Шинээр батлагдсан шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан шүүгчийг сонгон шалгаруулах шинэ журмын дагуу шалгалтын бүх үйл явц цахим хэлбэрээр явахаараа онцлог. Жишээ нь, давж заалдах шатны Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйг дүгнэхдээ иргэний төлөөлөл, прокурор, өмгөөлөгч, шүүхийн захиргааны ажилтан, тухайн нутаг дэвсгэрийн анхан шатны шүүгч зэрэг 10 хүнээс тохиолдлын байдлаар сонгож, асуулга авах юм. Тохиолдол шийдвэрлүүлэх болон ярилцлага хийх байдлаар зан төлөвийг дүгнэх бол удирдах чадварыг нь урьдчилан бэлтгэсэн сорилын дагуу явуулах гэх мэтээр. Эцэст нь, нэр дэвшигчийн үнэлгээг шалгуур тус бүрийн онооны голчоор гаргана. Оноо 60 хүрээгүй бол хангалтгүй, 60-80 бол хангалттай, 80-аас дээш бол бүрэн хангалттай гэж үзнэ.
-Одоо Ерөнхий шүүгчийг орлон гүйцэтгэж байгаа хүмүүс нь Ерөнхий шүүгчээр сонгогдоно гэсэн яриа байгаа. Энэ тухайд?
-Тэгж ойлгож болохгүй. Ер нь, шүүгч болон Ерөнхий шүүгчид тавьсан болзол шаардлагыг хангасан л бол ерөнхий шүүгчид дэвших эрхтэй. Шинэ хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч 409 шүүгчийг шүүгч болон ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөөд 397 шүүгчийг шинээр томилсон. Үүний дараагаар тухайн шүүхийн шүүгч нарын зөвлөл хуралдаад Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч томилсон. Одоо түр орлон гүйцэтгэгч нар Ерөнхий шүүгчийн ажлыг гүйцэтгэн шүүн таслах ажиллагаа хэвийн явж байна.
Хүсвэл хэн ч шүүх хурлыг хөндлөнгөөс харж, шийдвэрийг нь хувилах боломжтой
Шүүхийн ил тод байдлын талаар ШЕЗ хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаатай ярилцлаа.-Шүүхийг ил тод байлгана гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ биеллээ хэр олж байна вэ?

0 Сэтгэгдэл