"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
Угаалгын машинд нэг цаг эргээд амьд үлдсэн муур

27 настай Лора Жилхолм хувцас угаахаар ялгаж, түрүүчийг нь угаалгын машиндаа хийж байх үеэр дэргэд нь хараад сууж байсан 7 настай Поппет муур угаалгын машинд орчихож. “Би үүнийг нь мэдэлгүй хувцасаа нэмж хийгээд л машинаа залгачихсан” гэж Лора ярьж байна. Ингээд машинаа залгачихаад өөр өрөөнд орсноор хөөрхий муур 50 градусын халуун усанд нэг цаг хэртэй эргэлдэх нь тэр. "Хувцасаа угааж дуусад машин зогсоход л ирээд нээтэл Поппет дотор нь ухаангүй хэвтэж байсан. Тэгээд л би түүнийг сэхээх гэж янз бүрээр оролдож бүр амаараа хиймэл амьсгал хийлээ. Тэгээд болохгүй болохоор нь мал эмнэлэг рүү чадлаараа гүйсэн дээ. Поппе бүр ухаангүй, бараг амьсгалахгүй байхаар нь би түүнийг үүрд алдлаа л гэж бодсон” гэж бүсгүй ярьжээ.
Малын эмч Жон Ганну харин түүнийг сэхээж чадсанаар Манчестерийн Оденшо хотын энэ муур Лорагийн зургаан настай охин Меган эзэндээ эргэн ирсэн байна. “Одоо бид энэ гашуун түүхээ давтахгүйн тулд муураа хаана явааг байнга харж байдаг болсон” гэж Лора Жилхолм ярьсан байна.

0 Сэтгэгдэл