Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Оросыг элсүүлээгүй болохоор хөөх боломжгүй
Нидерландын Гааг хотод болж байгаа цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтад оролцсон ОХУ-ын Гадаад харилцааны сайд Лавров хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийлээ. “Их наймын” бүрэлдэхүүнээс Оросыг хөөх ярианд тайлбар өгөхдөө тэрээр “Хэрэв манай Өрнөдийн түншүүд найман улсын бүрэлдэхүүнтэйгээр уулзах хэрэггүй гэж үзэж байгаа бол тэгье л дээ. Бид заавал энэ уулзалтад оролцоно гэж зууралдаагүй. Харин “Их найм” гэдэг ойлголтын тухайд энэ бол албан ёсны бус клуб, тэнд хэнийг ч элсүүлээгүй, гишүүний үнэмлэх олгоогүй болохоор тэндээс хөөх боломжгүй юм” гэжээ. Цаашлаад, олон улсын асуудлыг хэлэлцэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах дөрвөн улс, Ираны цөмийн асуудлыг хэлэлцэх зургаан улс, “Их хорин улс”-ын уулзалт гээд олон хувилбар байгааг онцоллоо.
Австралийн төлөөлөгчид Оросыг “Их хорийн” уулзалтад урихгүй байхыг уриалсны хариуд Лавров “Их хорин улсын клубийг Австрали үүсгэн байгуулаагүй, ийм тоотой улсын хэмжээнд уулзалт явуулъя гэдгийг бүгд хамт тохиролцсон” гэжээ. Уулзалтад Путин ирээгүйг тайлбарлахдаа Украйны асуудал энд хамаагүй, ирэхгүй гэдгийг бүр хагас жилийн өмнө шийдсэн байсан гэв. Төрийн тэргүүн ирээгүй тухайд энэ уулзалтад оролцож байгаа 56 орны гуравны нэгийг нь төрийн тэргүүн төлөөлөөгүй байгааг онцлов.



Нидерландын Гааг хотод болж байгаа цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтад оролцсон ОХУ-ын Гадаад харилцааны сайд Лавров хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийлээ. “Их наймын” бүрэлдэхүүнээс Оросыг хөөх ярианд тайлбар өгөхдөө тэрээр “Хэрэв манай Өрнөдийн түншүүд найман улсын бүрэлдэхүүнтэйгээр уулзах хэрэггүй гэж үзэж байгаа бол тэгье л дээ. Бид заавал энэ уулзалтад оролцоно гэж зууралдаагүй. Харин “Их найм” гэдэг ойлголтын тухайд энэ бол албан ёсны бус клуб, тэнд хэнийг ч элсүүлээгүй, гишүүний үнэмлэх олгоогүй болохоор тэндээс хөөх боломжгүй юм” гэжээ. Цаашлаад, олон улсын асуудлыг хэлэлцэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах дөрвөн улс, Ираны цөмийн асуудлыг хэлэлцэх зургаан улс, “Их хорин улс”-ын уулзалт гээд олон хувилбар байгааг онцоллоо. Австралийн төлөөлөгчид Оросыг “Их хорийн” уулзалтад урихгүй байхыг уриалсны хариуд Лавров “Их хорин улсын клубийг Австрали үүсгэн байгуулаагүй, ийм тоотой улсын хэмжээнд уулзалт явуулъя гэдгийг бүгд хамт тохиролцсон” гэжээ. Уулзалтад Путин ирээгүйг тайлбарлахдаа Украйны асуудал энд хамаагүй, ирэхгүй гэдгийг бүр хагас жилийн өмнө шийдсэн байсан гэв. Төрийн тэргүүн ирээгүй тухайд энэ уулзалтад оролцож байгаа 56 орны гуравны нэгийг нь төрийн тэргүүн төлөөлөөгүй байгааг онцлов.




0 Сэтгэгдэл























