Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Мурсийг дэмжигчдэд цаазаар авах ял оноов
Египетийн шүүх төрийн эргэлтээр түлхэн унагагдсан экс Ерөнхийлөгч Мухаммад Мурсийг дэмжигч “Лалын ахан дүүс”-ийн гишүүн 529 хүнд цаазаар авах ял оноолоо. Шүүх тэднийг алан хядах ажиллагаа, хүн амины хэрэгт холбоотой гэж үзсэн байна. Хэрэгтнүүдийн өмгөөлөлийн мэдээлж байгаагаар шүүх ердөө 16 хүнд л цаазаар авах ял оноогоогүй, олон жил хорих ял өгсөн аж. Үүнээс өмнө, гуравдугаар сарын 21-нд “Лалын ахан дүүс” байгууллагын 26 гишүүнийг шүүхэд ганц нь 15 жил хорих ял авч бусад нь бүгд дээд хэмжээ авсан.
Шүүхийн тогтоол эцсийн биш тул давж заалдах боломжтой. Египетийн хуулийн дагуу тус улсад шүүхээс оноосон цаазаар авах бүх ялыг тус улсын лалын шашны тэргүүнд танилцуулан баталгаажуулаад шүүх давтан хуралдаж эцсийн шийдвэрийг гаргадаг. Египетийн хэмжээнд алан хядах байгууллага үүсгэсэн, хууль сахиулах албадын ажилтнууд руу дайрсан хэргээр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 1200 гаруй хүнийг баривчлан саатуулаад байгаа юм. 2013 оны зун төрийн эргэлт гарсны дараагаар шинэ эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг хуулиас гадуур гэж зарлаад, хориотой байгууллагуудын жагсаалтад оруулсан. Ингэснээр төрийн эргэлтийн дараа эсэргүүцлийн жагсаалд оролцсон, цагдаа ба цэргийн албан хаагчид руу дайрсан хэргээр хөдөлгөөний гишүүдийг баривчилж эхэлсэн юм.

Египетийн шүүх төрийн эргэлтээр түлхэн унагагдсан экс Ерөнхийлөгч Мухаммад Мурсийг дэмжигч “Лалын ахан дүүс”-ийн гишүүн 529 хүнд цаазаар авах ял оноолоо. Шүүх тэднийг алан хядах ажиллагаа, хүн амины хэрэгт холбоотой гэж үзсэн байна. Хэрэгтнүүдийн өмгөөлөлийн мэдээлж байгаагаар шүүх ердөө 16 хүнд л цаазаар авах ял оноогоогүй, олон жил хорих ял өгсөн аж. Үүнээс өмнө, гуравдугаар сарын 21-нд “Лалын ахан дүүс” байгууллагын 26 гишүүнийг шүүхэд ганц нь 15 жил хорих ял авч бусад нь бүгд дээд хэмжээ авсан.Шүүхийн тогтоол эцсийн биш тул давж заалдах боломжтой. Египетийн хуулийн дагуу тус улсад шүүхээс оноосон цаазаар авах бүх ялыг тус улсын лалын шашны тэргүүнд танилцуулан баталгаажуулаад шүүх давтан хуралдаж эцсийн шийдвэрийг гаргадаг. Египетийн хэмжээнд алан хядах байгууллага үүсгэсэн, хууль сахиулах албадын ажилтнууд руу дайрсан хэргээр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 1200 гаруй хүнийг баривчлан саатуулаад байгаа юм. 2013 оны зун төрийн эргэлт гарсны дараагаар шинэ эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг хуулиас гадуур гэж зарлаад, хориотой байгууллагуудын жагсаалтад оруулсан. Ингэснээр төрийн эргэлтийн дараа эсэргүүцлийн жагсаалд оролцсон, цагдаа ба цэргийн албан хаагчид руу дайрсан хэргээр хөдөлгөөний гишүүдийг баривчилж эхэлсэн юм.


0 Сэтгэгдэл























