Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Ким Чен Ун эмэгтэй дүүгээ танилцуулав
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун анх удаа олны өмнө 26 настай эмэгтэй дүүгийн хамт гарч ирсэн тухай өмнөдийн “Чосон ильбо” сонин мэдээллээ. Ким Чен Ун эхнэр Ли Соль Жугийн хамт эхний эгнээнд, дүү Ким Е Жон нь хоёр дахь эгнээнд суусан байна. Тэд 2012 онд Ким Чен Уны тушаалаар байгуулагдсан “Моранбон” хамтлагийн тоглолтыг үзсэн аж.

Албан ёсоор бол Ким Е Жон армийн хангамж хариуцсан хэлтсийг удирддаг ч албан бус мэдээгээр ахынхаа ажлын цагийн хуваарь гаргах, хувцасны стиль ба үс засалтыг нь хариуцдаг гэнэ. Ингэж эхнэр, дүүгийн хамт олны өмнө гарч ирснээрээ гэр бүл нь урьдын адил эв нэгдэлтэй байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэлээ.
Сүүлийн үед Ким Е Жон ахдаа улам их нөлөөлдөг болсон гэдгийг “РИА” агентлаг онцлов. Солонгосын төв телевиз саяхан Ким Е Жоныг “Хөдөлмөрийн намын голлох чухал ажилтан” гэж мэдэгдсэн нь үүний жишээ бололтой. Үүний дээр Өмнөд Солонгосын зарим хэвлэл долоо хоногийн өмнө түүнийг армийн хангамжаас гадна “Тэсон” банк, “Эв нэгдэл ба хөгжлийн банк”, аялал жуулчлал ба төмөр замыг удирдах болсон гэж мэдэгдэж байсан юм.
Хэрэв энэ бүхэн үнэн бол төрийн өмч шамшигдуулсан хэргээр буудан хороогдсон хүргэн ах Чан Сон Тэк ба түүний эхнэр нагац эгч Ким Ген Хи хоёрын хариуцдаг байсан ажлыг дангаар хийдэг болсон гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл