Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Бяцхан охинд амьдрал хайрлая
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан өнгөрсөн хугацаанд нийт 13 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсний нэг нь буюу хамгийн сүүлийнх нь дөрвөн настай хүү байв. Яг нэг сарын өмнөхөн дөрвөн настай Д-д тус багийнхан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, БНСУ-ын “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Тэгвэл тэд дахин нэг хүүхдэд буюу гурван настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болсон байна.
Л.Бүжинлхам охин төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдоод хоёр сар 12 хоногтой байхдаа ЭХЭМҮТ-д цөсний суваг чөлөөлөх мэс ажилбар хийлгэжээ. Түүнээс хойш элэг нь хатуурч, цирроз үүссэн ба энэ хугацаанд зургаан удаа ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт элэгний дутмагшил, цус алдалт, амьсгалын эрхтний халдвар зэрэг өвчний улмаас хэвтэж эмчлүүлж байж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, нэн даруй хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа аж. Хэдийгээр энэ төрлийн хагалгаа хийлгэсний дараа гарах хүндрэл их боловч бүрэн төгс эдгэрдэг гэж эмч мэргэжилтнүүд хэлдэг.
Тиймээс охины ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Хагалгааны өртөг болох 50 сая төгрөгийг бүрдүүлэхэд тусалж, “Элэг нэгт ахан дүүс та бүхэн өөдөсхөн охинд минь амьдрал хайрлаач” хэмээн охины ээж Б.Оюунханд тусламж хүслээ. Тэрээр охиндоо элэгний донор нь болохоор бэлтгэж буй ч эмчилгээний төлбөр мөнгө хүрэлцэхгүйн улмаас хагалгаа хойшлох аюултай байгаа аж. Тиймээс хүнд өвчиндөө шаналж буй ч бүрэн төгс эдгэрэх найдлагатай гуравхан настай бяцхан охинд амьдрал хайрлахыг уншигчдадаа уриалж байна.
Л.Бүжинлхам охинд туслахыг хүсвэл Хаан банк: 5026923489, Төрийн банк: 10500020540 тоот дансаар хандив өргөөрэй.

0 Сэтгэгдэл