Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх 250 төслийн санал иржээ

Монгол Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуул­ганаар хэлэлцэх асуудлын ту­хай УИХ-ын тогтоолын тө­сөл Төрийн байгуулалтын байн­гын хороогоор хэлэлцлээ. Хуульд зааснаар УИХ-ын чуул­­ган завсарлахаас өмнө да­раагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай урьд­чилан хэлэлцэж, тогтоол ба­талдаг. Гэвч намрын чуул­ган завсарлахын өмнөхөн тог­тоолын төсөл оруулж, чуул­ганаар хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг аваагүй аж. Тиймээс тус байнгын хороо энэ удаагийн чуулганаар хэлэл­цэх асуудлын талаар хууль санаачлагчдаас санал авч тогтоолын төсөл боловсруулжээ. Үүний үр дүнд УИХ-ын тогтоолын төс­лийн санал хүргүүлэх эрхтэй 13 субьектээс нийт 250 хууль, тогтоолын төслийн санал ирсэн аж. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс тав, Засгийн газраас 95, УИХ дахь АН-ын бүлгээс 38, МАН-ын бүлгээс 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 35 санал оруулсан байна. Парламентад бие даагч гишүүн С.Ганбаатар 10 санал боловсруулжээ. Бусдыг нь долоон байнгын хорооны шийдвэрээр тусгажээ.
УИХ-ын хаврын чуул­га­­наар хэлэлцэх асуудлын ту­хай тогтоолын төслийг боловсруулахдаа баримтал­сан зарчмаа ТББХ-ны дарга А.Бакей тайл­барлалаа. Өр­гөн мэдүүлээгүй ч хэлэл­цэх хугацааг хуулиар зааж өгсөн төслүүд болон УИХ-д өргөн мэдүүлсэн эсвэл хэлэлцүүлгийн шатанд яваа төслүүд байсан. Үүнээс холбогдох байнгын хороо нь нэн тэргүүнд хэлэлцүүлье гэж санал болгосон төслүүдийг нэр зааж тусгажээ. Харин тогтоолд зааснаас бусад шатны хэлэлцүүлгийн түв­шинд эсвэл УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхээ байнгын хорооны саналыг асуугаад УИХ-ын дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Төрийн байгуулалтын байн­гын хорооны хуралдаанд оролц­сон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бол­лоо. Тог­тоолын төслийг УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуул­ганы эхэнд хэлэлцэн шийд­вэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Хэлэлцэх асуудлын да­раал­лын эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт зэрэг тайлангийн шинж чанартай төслүүд орсон байна. Мөн “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” тогтоол батлах юм. Хуулийн төслүүдийн хувьд Газрын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн ул­сын бүртгэлийн тухай хуу­лийн төслийн шинэчилсэн найруулга хэлэлцэнэ.

Мөн “урт нэртэй” хууль болон Төрийн албаны тухай, Сургуулийн өм­нөх боловсролын тухай, Боловс­ролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл багтсан байна. Шинээр хэлэлцэх хуулиудад Малын индексжүүлсэн даатгалын тухай, Хамтын тэтгэврийн ту­хай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай, Шилэн дансны тухай, Худал­дааны тухай, Засгийн газрын тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүд багтсанаас гадна ХЗЯ-наас боловсруулсан эрх зүйн шинэчлэлийн цогц хуулийн төслүүдийг эхний ээлжинд хэлэлцэхээр болжээ.
Дээрх тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн ша­танд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, парла­ментын бусад шийд­вэрийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхдээ УИХ-ын даргын дэргэдэх Зөв­лө­­лөөр хэлэлцүүлэн шийдвэр­лэхээр тогтов. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 85 хууль, тогтоолын төсөл байгаа. Үүний дотор нэгдсэн чуулганаар хэлэлц­сэн 30 төсөл, байнгын хо­­рооны хуралдаанаар хэлэл­цэх эсэхийг шийдсэн эсвэл хэлэлцэж эхлээгүй 55 төсөл байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан