МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Т.ЭНХБАЯР: МАН ОДОО ЯМАР Ч НОТЛОХ БАРИМТ ГАРГААД НЭМЭРГҮЙ
МАН-ын эзэмшилд байсан Лениний музейг төрийн өмч болохыг тогтоолгохоор бүтэн жилийн турш бүх шатны шүүхээр явсны эцэст сая хэрэг нэг тийш болж, Лениний музей төрийн өмч мөн гэдэг нь батлагдсан. Гэсэн ч тус музейг МАН-аас төрд шилжүүлэх дургүй байгаа төдийгүй, гадуур худал мэдээлэл тарсаар байгаа юм. Тиймээс уг шүүх хурлын талаар ССАЖЯ-ны хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр ярилцлага авахаар холбогдоход шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргахаар явж байгаа тухайгаа хэлж байлаа.
-Хамгийн сүүлд тантай ярихад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэлдүүлэх хүсэлт гаргахаар явж байна гэсэн. Гэтэл шүүх хурлаас хойш МАН-д Лениний музейг ОХУ-аас бэлэглэсэн бичгээ ирүүлсэн гэсэн яриа ч гарах болсон. Тиймээс сүүлийн үеийн нөхцөл байдлаас яриагаа эхлэе?
-Лениний музейн барилгын өмчлөлийн маргааны асуудал гурван шатны шүүхээр орж, бүх шатны шүүхээр төрийн өмч гэдэг нь батлагдсан. Маргаан эцэслэгдэн Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноор Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Лениний музейг төрийн өмчлөлд хүлээн авахаар болсон. МАН-д ч гэсэн тус музейн барилгыг хүлээлгэн өгч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэн уг ажиллагааны товыг албан ёсоор дуулгасан ч товлосон хугацаанд МАН-аас Лениний музейг хүлээлгэн өгөөгүй. Тэр хугацаанаас хойш долоо хоног өнгөрөөд байгаа ч одоо хүртэл музейн барилгыг хүлээлгэн өгөхгүй л байна. Улс төрийн нам ч, аливаа байгууллага ч нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Тийм учраас дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Удахгүй захирамж гарчихвал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага музейн байрыг чөлөөлж, төрийн өмчид хүлээлгэн өгнө.
Сүүлийн үед МАН-д ОХУ-аас Лениний музейг бэлэглэсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ яриа МАН-аас гарсан эсэхийг нь баттай мэдэхгүй байна, гэхдээ ийм яриа сонсогдсон. Ийм байх үндэслэлгүй юм. Учир нь бүх л нотлох баримтаар Лениний музейн барилгыг Монгол улсын төрөөс санхүүжүүлэн барьсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон. Ийм ч учраас бүх шатны шүүх төрийн өмч болохыг тогтоосон.
-Хэрэв тийм баримт байвал...?
-Байсан бол гурван шатны шүүхээр бүтэн жилийн хугацаанд явахад гаргах ёстой байсан. Иргэний хэргийн шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд талууд өөрсдөө нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байдаг. МАН-аас бүтэн жилийн хугацаанд тийм материал байсан бол гаргуулж авах боломж байсан, шүүхийн бүх шатны шийдвэр нэгэнт гарч хүчин төгөлдөр болсны дараа ийм хуурамч мэдээлэл гаргасан нь тэдний л хэрэг...
-Шүүхээр явахад МАН-ын зүгээс давж заалдаад байсан. Энэ хугацаанд тэдний зүгээс өөрсдийн өмч гэдгийг нотолсон ямар баримтууд гаргаж байсан нь сонин байна?
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрт давж заалдах, гомдлоо дээд шатны шүүхэд гаргах эрхтэй. Тэр эрхээ л эдлээд шүүхийн шийдвэрүүдэд давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн хурлыг таван удаа хойшлуулсан. Үүний дараа Нийслэлийн давах шатны шүүхийн хурлыг хоёр удаа хойшуулаад гурав дахь дээр нь хийсэн. Хяналтын шатны шүүхээр ороход хоёр дахь удаагийнх дээр нь энэ асуудлыг шийдүүлж байсан. Шинээр нотлох материал гаргахаасаа илүү хуулийн дагуу ногдсон эрхээ ашиглаад л цаг хугацаа авсан. Нийтдээ 10 гаруй удаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьж хойшлуулж байсан. Энэ бүх хугацаанд хоёр тал бүх л баримтаа гаргаж өгсөн. Түүнийг нь шүүх үнэлээд энэ барилга төрийн өмч мөн юм байна, ямар нэг хувь хүн, олон нийтийн байгууллагад хувьчилж, шилжүүлж байгаагүй юм байна гэдгийг нь нотолсон. МАН барилгыг өмчилж авахгүйгээр ашиглаж баар цэнгээний газар болгон түрээслүүлж ашиг олж байсан. Өмчлөлийн эрх нь бол төрдөө л байсан.
-Тэгвэл та бүхэнд Лениний музей төрийн өмч гэсэн хөдлөшгүй баримт байсан байна. Тэр нь юу байв?
-1974 онд тухайн үеийн Засгийн газар буюу Сайд нарын зөвлөлөөс Лениний музейг барих шийдвэрийг гаргаснаас эхлээд тухайн газар олгох, зураг төсөв батлах, барилга угсралт, ашиглалтад хүлээлцүүлэх, тухайн барилгын өмчлөлтэй холбоотой бүх л ач холбогдолтой баримтуудыг гаргаж өгсөн. Тухайлбал 1974-1980 оны хооронд долоон жилийн турш барилгыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж барьсан, түүнээс хойш жил бүр мөн улсын төсвийн хөрөнгөнөөс урсгал зардлыг нь гаргаж байсныг нь нотолсон материал Монгол Банкны архиваас гарч ирсэн.
-1974-80 онд баригдсан барилгыг яг хэдий болтол зориулалтынх дагуу ашигласан байдаг вэ?
-Барилга 1980 онд ашиглалтад ороод 1989 он хүртэл музейн зориулалтаар ашигласан байдаг. Энэ хугацааны урсгал зардлыг улсын төсвөөс гаргасан. Соёлын яамны харьяа Лениний музей гэдэг газарт хэдэн төгрөг төсөвлөж, 390177 тоот дансанд шилжүүлж байсан баримтыг Монгол банкнаас гаргаж өгсөн. Бүр он оноор нь гаргасан санхүүгийн гүйцэтгэлийн тайланг Үндэсний архивын газраас гаргаж авсан. Ийм хөдлөшгүй баримтууд дээр үндэслээд шүүхийн шийдвэр гарсан. Зөвхөн ашиглалттай холбоотой ч биш Лениний музейн дотор нь тавих үзмэрүүдэд улсын төсвөөс маш их хэмжээний зардал төсвийг гаргаж байсан. Монголд хийх боломжгүй том хүрэл цутгамал, баримлыг ОХУ-д захиалж хийлгүүлсэн зардлыг хүртэл улсын төсвөөс гаргасан баримт байдаг. Музей ашиглалтад орсноос хойш 1982 оны үед Зөвлөлт холбоот улсын Коммунист намын төв хорооноос нь тухайн үеийн МАХН-д Ленинтэй холбоотой үзмэр, гэрэл зураг, эдэлж хэрэглэж байсан цөөн тооны зарим нэг зүйлийг бэлэглэж байсан гэсэн материал байдаг юм билээ. Тэр үзмэрүүдийг Лениний музейн барилгатай андуурч ойлгож, ярьж болохгүй.
Төрийн өмчийг дуудлага худалдаа болон хувьчлалын замаар л бусдын өмчлөлд шилжүүлдэг. Гэтэл Лениний музейн хувьд дуудлага худалдаа болон хувьчлал хийсэн ямар ч шийдвэр, баримт бичиг байхгүй гэдгийг дахин хэлье. Хэрэв тухайн үеийн шийдвэр гаргах шатны байгууллагуудаас гаргасан хувьчлал хийсэн баримт бичиг байсан бол өөр хэрэг. Хэнд ч бусдыг өмчийг булаан авах эрх байхгүй.
-Таны өмнө байгаа тухайн үеийн данс тооцооноос харахад үнэхээр төрийн санхүүжилтээр барьсан нь тодорхой байна. Лениний музейн барилга яг хэдэн төгрөгийн өртгөөр боссон байдаг вэ?
-1974-1980 оны хооронд жил бүр улсын төсвөөс мөнгө гаргаж барилгыг барьсаар 4800000 төгрөгийн зардал гарсан гэсэн баримт байна. Гэтэл тэр үед 40 дүгээр цэцэрлэгийг л гэхэд 29300 төгрөгөөр л барьж байсан дүн байдаг. Бараг 20-иод цэцэрлэгийн барилгын үнээр барьсан байгаа биз дээ.
-Лениний музейг төсвийн мөнгөөр барьчихлаа. Мэдээж баригдсаны дараа барилга байгууламжид урсгал зардал, халаалт дулааны мөнгө, музейн ажилчдын цалин гээд багагүй мөнгө төсөвлөх ёстой. Энэ зардлыг хаанаас гаргаж байсан юм бэ?
-Лениний музейг хамгийн анх 1967 онд Түүхийн музейн дэргэд байгуулсан байдаг. Тусдаа байртай болгох үүднээс шинээр барилга барьсан юм билээ. 1980-1989 оны хооронд музейн зориулалтаар ашиглаж байх үед жил бүрийн улсын төсөвт Лениний музейд тогтмол төсөв тусгайлан суулгасан байдаг. МАН-ын харьяа барилга байгаагүйн бас нэг баталгаа бол улсын төсвөөс МАХН-ын төв хороо гэж байгууллагад жил бүр тухайн үед цэцэрлэг барих хэмжээний зардал төсөвлөдөг байсан.
Үүнээс гадна бас нэг нотлох баримт бол тухайн үеийн Сайд нарын зөвлөлөөс гаргасан тогтоол дээр “Соёлын яамнаас боловсруулж оруулж ирсэн Лениний музейн барилгын зургийн захиалгыг хавсралтын дагуу баталсугай” гэсэн байгаа юм. Энэ нь Лениний музейн захиалагч нь нам биш Соёлын яам байсны бас нэг нотолгоо.
-Лениний музейг төрд шилжүүлж байгаа сургаар хувьчлалд орсон бусад барилгыг буцаан авдаг юм болов уу гэсэн яриа гарч байна?
-Өмч хувьчлах эрх зүйн зохицуулалтын дагуу шийдэгдсэн барилгыг хэн ч булааж авах эрхгүй юм л даа. Лениний музейн хувьд хувьчлал хийгээгүй. Ер нь бол, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаад төрийн өмчийн бүртгэл хийж байхад Лениний музейн барилга маргаантай барилгуудын жагсаалтад байсан. Тэр үед маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд хандсан байдаг. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс барилгыг төрийн өмч юм байна гэсэн шийдвэр гарсан байдаг. Харин ССАЖЯ байгуулагдсан цагаас эхлэн хувь хүмүүсийн гарт байсан чухал баримт, мөн Төв номын сан, Үндэсний Архивын газар зэрэг газруудаас нотлох баримтууд гарч ирснийг үндэслэн ССАЖЯ-наас Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаснаар шүүхэд уг асуудлаар хандаж шийдвэрлүүллээ.
-Хэрэв МАН-ынхан албадан шийдвэр гүйцэтгэхийг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны арга хэмжээ гэж байгаа юу?
-Эрх зүйт нийгэмд хэн боловч хуулийн дор захирагдаж амьдрах ёстой. Шүүх, хууль ёс гэж байдаг бол шүүхийн шийдвэр хэрэгжих л учиртай. Мэдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах байх.
-Миний харж байгаагаар засаг солигдох бүрт энэ шийдвэр өөрчлөгдөөд байх юм биш биз гэсэн болгоомжлол байна?
-Тийм байх боломжгүй л дээ. Шүүх аливаа улс төрийн нам, эрх мэдэлтэн, албан тушаалтнаас хараат бусаар гагцхүү хуульд захирагдан шийдвэрээ гаргадаг байгууллага.
Шүүх гэж шүүх. Өмнө нь бас гурван шатны шүүхээр ороод МАХН-ын өмч гэж гарсан юм. 2016 онд дахиад л заргалах юм байна л даа. Одоо бүр төргүй болж. Байгууллага иргэдийн хөрөнгө, бас ард түмний сонголтын дүнг хүртэл шүүх булааж авдаг боллоо. Ийм ардчилал гэж байдаг юм уу.
Улаан дээрэмчид. Бэлгийн барилга. Мэдээж газар энэ тэрийг бол Нийслэлийн засаг захиргааны байгууллага шийдэж өгсөн байгаа.
МАН-ын эзэмшилд байсан Лениний музейг төрийн өмч болохыг тогтоолгохоор бүтэн жилийн турш бүх шатны шүүхээр явсны эцэст сая хэрэг нэг тийш болж, Лениний музей төрийн өмч мөн гэдэг нь батлагдсан. Гэсэн ч тус музейг МАН-аас төрд шилжүүлэх дургүй байгаа төдийгүй, гадуур худал мэдээлэл тарсаар байгаа юм. Тиймээс уг шүүх хурлын талаар ССАЖЯ-ны хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр ярилцлага авахаар холбогдоход шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргахаар явж байгаа тухайгаа хэлж байлаа.-Хамгийн сүүлд тантай ярихад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэлдүүлэх хүсэлт гаргахаар явж байна гэсэн. Гэтэл шүүх хурлаас хойш МАН-д Лениний музейг ОХУ-аас бэлэглэсэн бичгээ ирүүлсэн гэсэн яриа ч гарах болсон. Тиймээс сүүлийн үеийн нөхцөл байдлаас яриагаа эхлэе?
-Лениний музейн барилгын өмчлөлийн маргааны асуудал гурван шатны шүүхээр орж, бүх шатны шүүхээр төрийн өмч гэдэг нь батлагдсан. Маргаан эцэслэгдэн Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноор Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Лениний музейг төрийн өмчлөлд хүлээн авахаар болсон. МАН-д ч гэсэн тус музейн барилгыг хүлээлгэн өгч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэн уг ажиллагааны товыг албан ёсоор дуулгасан ч товлосон хугацаанд МАН-аас Лениний музейг хүлээлгэн өгөөгүй. Тэр хугацаанаас хойш долоо хоног өнгөрөөд байгаа ч одоо хүртэл музейн барилгыг хүлээлгэн өгөхгүй л байна. Улс төрийн нам ч, аливаа байгууллага ч нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Тийм учраас дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Удахгүй захирамж гарчихвал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага музейн байрыг чөлөөлж, төрийн өмчид хүлээлгэн өгнө.
Сүүлийн үед МАН-д ОХУ-аас Лениний музейг бэлэглэсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ яриа МАН-аас гарсан эсэхийг нь баттай мэдэхгүй байна, гэхдээ ийм яриа сонсогдсон. Ийм байх үндэслэлгүй юм. Учир нь бүх л нотлох баримтаар Лениний музейн барилгыг Монгол улсын төрөөс санхүүжүүлэн барьсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон. Ийм ч учраас бүх шатны шүүх төрийн өмч болохыг тогтоосон.
-Хэрэв тийм баримт байвал...?
-Байсан бол гурван шатны шүүхээр бүтэн жилийн хугацаанд явахад гаргах ёстой байсан. Иргэний хэргийн шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд талууд өөрсдөө нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байдаг. МАН-аас бүтэн жилийн хугацаанд тийм материал байсан бол гаргуулж авах боломж байсан, шүүхийн бүх шатны шийдвэр нэгэнт гарч хүчин төгөлдөр болсны дараа ийм хуурамч мэдээлэл гаргасан нь тэдний л хэрэг...
-Шүүхээр явахад МАН-ын зүгээс давж заалдаад байсан. Энэ хугацаанд тэдний зүгээс өөрсдийн өмч гэдгийг нотолсон ямар баримтууд гаргаж байсан нь сонин байна?
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрт давж заалдах, гомдлоо дээд шатны шүүхэд гаргах эрхтэй. Тэр эрхээ л эдлээд шүүхийн шийдвэрүүдэд давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн хурлыг таван удаа хойшлуулсан. Үүний дараа Нийслэлийн давах шатны шүүхийн хурлыг хоёр удаа хойшуулаад гурав дахь дээр нь хийсэн. Хяналтын шатны шүүхээр ороход хоёр дахь удаагийнх дээр нь энэ асуудлыг шийдүүлж байсан. Шинээр нотлох материал гаргахаасаа илүү хуулийн дагуу ногдсон эрхээ ашиглаад л цаг хугацаа авсан. Нийтдээ 10 гаруй удаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьж хойшлуулж байсан. Энэ бүх хугацаанд хоёр тал бүх л баримтаа гаргаж өгсөн. Түүнийг нь шүүх үнэлээд энэ барилга төрийн өмч мөн юм байна, ямар нэг хувь хүн, олон нийтийн байгууллагад хувьчилж, шилжүүлж байгаагүй юм байна гэдгийг нь нотолсон. МАН барилгыг өмчилж авахгүйгээр ашиглаж баар цэнгээний газар болгон түрээслүүлж ашиг олж байсан. Өмчлөлийн эрх нь бол төрдөө л байсан.
-Тэгвэл та бүхэнд Лениний музей төрийн өмч гэсэн хөдлөшгүй баримт байсан байна. Тэр нь юу байв?
-1974 онд тухайн үеийн Засгийн газар буюу Сайд нарын зөвлөлөөс Лениний музейг барих шийдвэрийг гаргаснаас эхлээд тухайн газар олгох, зураг төсөв батлах, барилга угсралт, ашиглалтад хүлээлцүүлэх, тухайн барилгын өмчлөлтэй холбоотой бүх л ач холбогдолтой баримтуудыг гаргаж өгсөн. Тухайлбал 1974-1980 оны хооронд долоон жилийн турш барилгыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж барьсан, түүнээс хойш жил бүр мөн улсын төсвийн хөрөнгөнөөс урсгал зардлыг нь гаргаж байсныг нь нотолсон материал Монгол Банкны архиваас гарч ирсэн.
-1974-80 онд баригдсан барилгыг яг хэдий болтол зориулалтынх дагуу ашигласан байдаг вэ?
-Барилга 1980 онд ашиглалтад ороод 1989 он хүртэл музейн зориулалтаар ашигласан байдаг. Энэ хугацааны урсгал зардлыг улсын төсвөөс гаргасан. Соёлын яамны харьяа Лениний музей гэдэг газарт хэдэн төгрөг төсөвлөж, 390177 тоот дансанд шилжүүлж байсан баримтыг Монгол банкнаас гаргаж өгсөн. Бүр он оноор нь гаргасан санхүүгийн гүйцэтгэлийн тайланг Үндэсний архивын газраас гаргаж авсан. Ийм хөдлөшгүй баримтууд дээр үндэслээд шүүхийн шийдвэр гарсан. Зөвхөн ашиглалттай холбоотой ч биш Лениний музейн дотор нь тавих үзмэрүүдэд улсын төсвөөс маш их хэмжээний зардал төсвийг гаргаж байсан. Монголд хийх боломжгүй том хүрэл цутгамал, баримлыг ОХУ-д захиалж хийлгүүлсэн зардлыг хүртэл улсын төсвөөс гаргасан баримт байдаг. Музей ашиглалтад орсноос хойш 1982 оны үед Зөвлөлт холбоот улсын Коммунист намын төв хорооноос нь тухайн үеийн МАХН-д Ленинтэй холбоотой үзмэр, гэрэл зураг, эдэлж хэрэглэж байсан цөөн тооны зарим нэг зүйлийг бэлэглэж байсан гэсэн материал байдаг юм билээ. Тэр үзмэрүүдийг Лениний музейн барилгатай андуурч ойлгож, ярьж болохгүй.
Төрийн өмчийг дуудлага худалдаа болон хувьчлалын замаар л бусдын өмчлөлд шилжүүлдэг. Гэтэл Лениний музейн хувьд дуудлага худалдаа болон хувьчлал хийсэн ямар ч шийдвэр, баримт бичиг байхгүй гэдгийг дахин хэлье. Хэрэв тухайн үеийн шийдвэр гаргах шатны байгууллагуудаас гаргасан хувьчлал хийсэн баримт бичиг байсан бол өөр хэрэг. Хэнд ч бусдыг өмчийг булаан авах эрх байхгүй.
-Таны өмнө байгаа тухайн үеийн данс тооцооноос харахад үнэхээр төрийн санхүүжилтээр барьсан нь тодорхой байна. Лениний музейн барилга яг хэдэн төгрөгийн өртгөөр боссон байдаг вэ?
-1974-1980 оны хооронд жил бүр улсын төсвөөс мөнгө гаргаж барилгыг барьсаар 4800000 төгрөгийн зардал гарсан гэсэн баримт байна. Гэтэл тэр үед 40 дүгээр цэцэрлэгийг л гэхэд 29300 төгрөгөөр л барьж байсан дүн байдаг. Бараг 20-иод цэцэрлэгийн барилгын үнээр барьсан байгаа биз дээ.
-Лениний музейг төсвийн мөнгөөр барьчихлаа. Мэдээж баригдсаны дараа барилга байгууламжид урсгал зардал, халаалт дулааны мөнгө, музейн ажилчдын цалин гээд багагүй мөнгө төсөвлөх ёстой. Энэ зардлыг хаанаас гаргаж байсан юм бэ?
-Лениний музейг хамгийн анх 1967 онд Түүхийн музейн дэргэд байгуулсан байдаг. Тусдаа байртай болгох үүднээс шинээр барилга барьсан юм билээ. 1980-1989 оны хооронд музейн зориулалтаар ашиглаж байх үед жил бүрийн улсын төсөвт Лениний музейд тогтмол төсөв тусгайлан суулгасан байдаг. МАН-ын харьяа барилга байгаагүйн бас нэг баталгаа бол улсын төсвөөс МАХН-ын төв хороо гэж байгууллагад жил бүр тухайн үед цэцэрлэг барих хэмжээний зардал төсөвлөдөг байсан.
Үүнээс гадна бас нэг нотлох баримт бол тухайн үеийн Сайд нарын зөвлөлөөс гаргасан тогтоол дээр “Соёлын яамнаас боловсруулж оруулж ирсэн Лениний музейн барилгын зургийн захиалгыг хавсралтын дагуу баталсугай” гэсэн байгаа юм. Энэ нь Лениний музейн захиалагч нь нам биш Соёлын яам байсны бас нэг нотолгоо.
-Лениний музейг төрд шилжүүлж байгаа сургаар хувьчлалд орсон бусад барилгыг буцаан авдаг юм болов уу гэсэн яриа гарч байна?
-Өмч хувьчлах эрх зүйн зохицуулалтын дагуу шийдэгдсэн барилгыг хэн ч булааж авах эрхгүй юм л даа. Лениний музейн хувьд хувьчлал хийгээгүй. Ер нь бол, 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаад төрийн өмчийн бүртгэл хийж байхад Лениний музейн барилга маргаантай барилгуудын жагсаалтад байсан. Тэр үед маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд хандсан байдаг. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс барилгыг төрийн өмч юм байна гэсэн шийдвэр гарсан байдаг. Харин ССАЖЯ байгуулагдсан цагаас эхлэн хувь хүмүүсийн гарт байсан чухал баримт, мөн Төв номын сан, Үндэсний Архивын газар зэрэг газруудаас нотлох баримтууд гарч ирснийг үндэслэн ССАЖЯ-наас Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаснаар шүүхэд уг асуудлаар хандаж шийдвэрлүүллээ.
-Хэрэв МАН-ынхан албадан шийдвэр гүйцэтгэхийг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны арга хэмжээ гэж байгаа юу?
-Эрх зүйт нийгэмд хэн боловч хуулийн дор захирагдаж амьдрах ёстой. Шүүх, хууль ёс гэж байдаг бол шүүхийн шийдвэр хэрэгжих л учиртай. Мэдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах байх.
-Миний харж байгаагаар засаг солигдох бүрт энэ шийдвэр өөрчлөгдөөд байх юм биш биз гэсэн болгоомжлол байна?
-Тийм байх боломжгүй л дээ. Шүүх аливаа улс төрийн нам, эрх мэдэлтэн, албан тушаалтнаас хараат бусаар гагцхүү хуульд захирагдан шийдвэрээ гаргадаг байгууллага.
Б.Цэдэвсүрэн




.



0 Сэтгэгдэл
иргэн
төр өөрийн өмчөө авчээ. Намын өмч гэж юу байдгынь ойлгомжтой юман дээр болиочээ. сайн ажилласан байна. дэмжиж байна
2014.04.01
2014.03.31
2014.03.31
























