Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
McDonald’s-аар үйлчлүүлсэн тооцооны хуудсаа гартаа шивүүлжээ
Норвегид 18 настай хүү гарынхаа шуунд McDonalds"-т үйлчлүүлсэн тооцооны хуудсаа тэр чигээр нь шивүүлж, олны нүдийг орой дээр нь гаргах шахжээ. Штайн Иттердал хэмээн энэ оюутан найзуудтайгаа хамт түргэн хоолны газарт үйлчлүүлж байхдаа л гэнэт ингээд шийдчихсэн гэнэ. Түүнийг охидын хойноос хэтэрхий их хөөцөлдөөд байгаа учраас найзууд нь шийтгэнэ гээд өгзөг дээрээ барби шивүүл, эсвэл тооцооны хуудсаа гар дээрээ шивүүл гэсэн хоёр сонголт өгчээ. Мэдээж, тэрээр сүүлчийнхийг сонгосон бөгөөд шивээс хийлгэх гээд очиход нь зураач нь гайхаж хоцорчээ. Гэвч тэрээр үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр тооцооны хуудас дээрх бүх хоолны нэр, үнийг хаяг тэргүүтэнтэй бүгдийг нь шивж өгсөн байна.

Амьдралдаа ийм хачин шивээс хийж байсангүй хэмээн гайхсан зураач "Sabelink Tatoo" салоныхоо Facebook-т зургийг нь нийтэлсэн нь олон нийтийн сүлжээгээр олны сонирхлыг их татжээ. Энэ нь цааш дамжиж явсаар, орон нутгийнхаа сонин дээр хүртэл гарсны дараа хүүгийн эцэг эх олж мэдчихээд шивээсээ арилгахаас нааш гэртээ ирээд хэрэггүй хэмээн цахилгаан шуудан илгээсэн байжээ.
Гэвч  Штайн Иттердал ийм содон сонин шивээс хийлгэсэндээ огтхон ч харамсахгүй байгаа гэнэ. Хамгийн хөгжилтэй нь, шивээсний салоныхон түүний шивээс хийлгэсэн төлбөрийн хуудсыг үнэ төлбөргүй шивж өгье гэдэг санал тавьж, хүү ч удахгүй хийлгэхээр зөвшөөрчихөөд байгаа аж.
Штайны гар дээрх шивээсийг McDonald"s-ынхон өөрсдийнх нь хийсэн сурталчилгаа биш, гэхдээ ийм явдаг сурталчилгааны самбартай байхад болохгүй юу байх вэ хэмээн тайлбар өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан