Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
М.Шумахерыг асрахын тулд гэрт нь тусгай өрөө бэлджээ
Комд ороод гурван сар ухаангүй байгаа Михаил Шумахерыг цаашид гэртээ асрахын тулд эхнэр Коринна нь Швейцарийн Женев нуурын эрэг дээрх байшиндаа бараг 20 сая ам.доллараар эрүүл мэндийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулжээ. Домогт тамирчныг одоо Францын Гренобл их сургуулийн эмнэлэгт эмчилж байгаа юм. Цаашид сэргэх найдлага маш бага түүнийг гэрт нь гаргаж, асарч сувилах нь зүйтэй гэж гэр бүлийнхэн нь үзэж, ийнхүү бэлтгэл хангаж байгаа аж.
500 сая фунтийн хөрөнгөтэй гэлцдэг 45 настай Михаил Шумахерын гэр бүл хэд хэдэн газар эдлэн байшинтайгаас Женев нуурын эрэг дэх байшиндаа голдуу суудаг аж. Энэ байшин нь одоо хэвтэж буй эмнэлгээс 300 миль орчим зайтай ч гэр бүлийнхэн нь өдөр бүр эмнэлэг рүү ирж очиж, түүнийг сахиж байгаа гэнэ. Комд орсноос хойш биеийн жингийнхээ 25 хувийг алдаж, одоо ердөө 53 кг болчихоод байгаа М.Шумахерыг сэргэх найдлага бараг л байхгүй гэж эхнэрт нь эмч мэргэжилтнүүд хэлсэн байна. Харин түүнтэй 25 жил ханилсан Коринна Шумахер гайхамшиг болно гэж итгэж, өдөр бүр залбирсаар байгаа хэмээн дотны найз нь хэвлэлд ярьжээ.
М.Шумахер шинэ он гарахын өмнөхөн Альпийн нуруунд цанаар гулгаж яваад хад мөргөн осолдсоноос, тархиндаа хүнд гэмтэл авсан юм.






Комд ороод гурван сар ухаангүй байгаа Михаил Шумахерыг цаашид гэртээ асрахын тулд эхнэр Коринна нь Швейцарийн Женев нуурын эрэг дээрх байшиндаа бараг 20 сая ам.доллараар эрүүл мэндийн иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулжээ. Домогт тамирчныг одоо Францын Гренобл их сургуулийн эмнэлэгт эмчилж байгаа юм. Цаашид сэргэх найдлага маш бага түүнийг гэрт нь гаргаж, асарч сувилах нь зүйтэй гэж гэр бүлийнхэн нь үзэж, ийнхүү бэлтгэл хангаж байгаа аж. 500 сая фунтийн хөрөнгөтэй гэлцдэг 45 настай Михаил Шумахерын гэр бүл хэд хэдэн газар эдлэн байшинтайгаас Женев нуурын эрэг дэх байшиндаа голдуу суудаг аж. Энэ байшин нь одоо хэвтэж буй эмнэлгээс 300 миль орчим зайтай ч гэр бүлийнхэн нь өдөр бүр эмнэлэг рүү ирж очиж, түүнийг сахиж байгаа гэнэ. Комд орсноос хойш биеийн жингийнхээ 25 хувийг алдаж, одоо ердөө 53 кг болчихоод байгаа М.Шумахерыг сэргэх найдлага бараг л байхгүй гэж эхнэрт нь эмч мэргэжилтнүүд хэлсэн байна. Харин түүнтэй 25 жил ханилсан Коринна Шумахер гайхамшиг болно гэж итгэж, өдөр бүр залбирсаар байгаа хэмээн дотны найз нь хэвлэлд ярьжээ.
М.Шумахер шинэ он гарахын өмнөхөн Альпийн нуруунд цанаар гулгаж яваад хад мөргөн осолдсоноос, тархиндаа хүнд гэмтэл авсан юм.







0 Сэтгэгдэл
























