Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслийн талаар мэдээлэл хийлээ
Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явцын талаар Ажлын хэсгийн дарга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат, дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Зээлийн нөхцөлийн хувьд, зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа нь 5 хүртэл жил байна. Хүүгийн хэмжээ жилийн 9 хувиас илүүгүй байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх юм.
Нийт 1151 төсөл ирснээс импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл шалгараад байгаа. Эдгээр төслийн мэдээллийг Хөгжлийн банкны сайтад тавьсан бөгөөд төсөл санаачлагчид өөрийн харилцдаг арилжааны банкинд хандах учиртай, банк судалгаагаа хийж санхүүжүүлэх эсэхээ шийдвэрлэнэ гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат хэллээ.
Эдгээр төслийг 44 бүлэгт болгон нарийвчилсан судалгааг ажлын хэсэг үргэлжлүүлэн хийж байна гэж Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/4975#sthash.SgzwOuSm.dpuf

0 Сэтгэгдэл