Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Батбаяр сайдаас тайлбар хүсье
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай муудалцсан тухай мэдээлэл долоо хоногийн сүүлчээр гарав. Гэхдээ бүр хотын дарга сайдыг шанаадсан гэсэн байлаа. Өнгөрсөн долоо хоногийн дундуур Улаанбаатар хотын удирдлагууд нэгэн албан уулзалт зохиожээ. Энэ үеэр 2014 онд хийж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын талаар ярилцсан юм байна. Нийслэлд метро барих зураг төсөл хийх, хотын нийтийн тээврийг хөгжүүлэх зэрэг бусад томоохон төсөл хөтөлбөрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газраас шийдэх ёстой. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нэг ч төгрөг өгөх боломжгүй гэж хэлжээ. Үүнээс нь болж хотын дарга Э.Бат-Үүл багагүй бухимдаж, тэдний дунд ширүүхэн маргаан өрнөсөн гэнэ. Түүнээс бусдаар нударга зөрүүлсэн зүйл гараагүйг эх сурвалж хэлсэн.  
ЭЗХЯ-ныхан “Чингис” бонд, “Самурай” бонд гэж гаргаж, чамгүй мөнгө цуглуулсан гэх боловч шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөрүүдийг урагш ахиулахад нэг их хүчин зүтгэл гаргахгүй байх шиг. 

Саяхан болсон Эдийн засгийн форумын ярианы гол сэдэв болсон “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилт гэхэд одоо болтол орж ирээгүй байгаа аж. Хоёрдугаар сар гэхэд өгсөн байх ёстой 200 сая ам.доллар өдийг хүртэл сураггүй байна. Шаардлагатай хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөгүй мөртлөө та нар төмөр замаа тавьсангүй гэж шүүмжилж суух. Хоёр хоног Төрийн ордонд зөвлөлдсөн эдийн засагчид, бизнесийнхэн, төрийнхөн дунд ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг сураглаж, хайж явсан хүн цөөнгүй байсан. Урин дулаан болж, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болчихоод байхад хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөхгүй ингээд суугаад байх гэж үү. Энэ жил хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө мөнгө нь байх ёстой дансандаа бий юү гэдгийг ЭЗХ-ийн сайд Н.Батбаяраас асуухыг хүссэн хүн олон байгаа. Харин хариулт өгөх эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл түүнд хэвлэлийн хурал зарлачихаад асуултад хариулахгүй гээд зугатах нь холгүй гараад явчих тохиолдол гардаг.

Эдийн засгийг хөгжүүлэх ёстой Н.Батбаяр сайдаас  “Чингис” бондоос хэдэн төгрөг нь үлдсэн, хэрхэн юунд зарцуулсан, одоо ямар төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх вэ гэдэгт албан ёсоор тайлбар өгөхийг шаардах цаг нь болжээ. Цаашлаад “Самурай” бонд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын зээл зэргийн талаар иргэд, олон нийт албан ёсоор мэдээлэл авах эрх нээлттэй гэж найдаж байна.




0 Сэтгэгдэл
Er n halamjiin mungu taraaj bgaa shig shuud ur dun n garna gej hudlaa sh dee ded butets zam geh tusluud chin hugatsaa heregtei gej bodoj bn manaihan busad hiij bgaa negniigee dandaa muulah yumaa umnuh zasgiin gazar hamag yumaa baritsaand taviad zeel tavij halamj taraachaad ter uil laigaas bolj odoo hamag munguu uguud bgaa yum bishuu uursduu ulsaa urund tavichaad odoo shaal uur yum yritsgaah yum
Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг /судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэн/ эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Та ганцхан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр даралт ба хуян, тархины болон зүрхний /бусад эрхтнүүдийн/ цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжтой. Утас: 96665038Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг /судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэн/ эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Та ганцхан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр даралт ба хуян, тархины болон зүрхний /бусад эрхтнүүдийн/ цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжтой. Утас: 96665038Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг /судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэн/ эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Та ганцхан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр даралт ба хуян, тархины болон зүрхний /бусад эрхтнүүдийн/ цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжтой. Утас: 96665038
ЭДИЙН ЗАСГИЙГ МӨЛХҮҮЛЭХ САЙД ЮМ БИШҮҮ.
Хамгийн их уншсан