Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
УИХ-ын гишүүд Филиппиний эмийн зохицуулалттай танилцана
УИХ-ын гишүүн Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эмийн хууль, хүнс эмийн байгууллагын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалттын тогтолцоотой танилцаж, туршлага судлахаар өнөөдөр тус улсыг зорилоо.
Засгийн газраас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын төсөл болон Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Уг төсөлд Эмийн зохицуулалтын байгууллагыг байгуулах тухай асуудал тусгагдсан бөгөөд УИХ-аар уг төсөл хэлэлцэгдэхийн өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, тус Байнгын хорооны ажлын алба болон ЭМЯ-ны удирдлагууд бусад улс оронд эмийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцахаар явж байгаа юм. Филиппин улсын хувьд нэр хүнд бүхий цогц үйл ажиллагаатай эмийн зохицуултын байгууллагатай, ДЭМБ-ын бүсийн төв байрлаж, бүсийн улс орны хамтын ажиллагааг хангадаг юм. Тус улсын эмийн зохицуултын байгууллагын удирдлагын зүгээс Монгол Улсад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Гишүүд эмийн зах зээлийг хянахад төрөөс баримтлах бодлогын үзүүлэх үр нөлөө, эмийн зохицуулалтын агентлаг байгуулах, хяналт тавихад УИХ болон хариуцах яамны үүрэг оролцоо, хүнс эмийн байгууллагын бүтэц, удирдлага зохион байгуулалтын талаар судлах юм байна.



УИХ-ын гишүүн Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эмийн хууль, хүнс эмийн байгууллагын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалттын тогтолцоотой танилцаж, туршлага судлахаар өнөөдөр тус улсыг зорилоо.Засгийн газраас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын төсөл болон Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Уг төсөлд Эмийн зохицуулалтын байгууллагыг байгуулах тухай асуудал тусгагдсан бөгөөд УИХ-аар уг төсөл хэлэлцэгдэхийн өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, тус Байнгын хорооны ажлын алба болон ЭМЯ-ны удирдлагууд бусад улс оронд эмийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцахаар явж байгаа юм. Филиппин улсын хувьд нэр хүнд бүхий цогц үйл ажиллагаатай эмийн зохицуултын байгууллагатай, ДЭМБ-ын бүсийн төв байрлаж, бүсийн улс орны хамтын ажиллагааг хангадаг юм. Тус улсын эмийн зохицуултын байгууллагын удирдлагын зүгээс Монгол Улсад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Гишүүд эмийн зах зээлийг хянахад төрөөс баримтлах бодлогын үзүүлэх үр нөлөө, эмийн зохицуулалтын агентлаг байгуулах, хяналт тавихад УИХ болон хариуцах яамны үүрэг оролцоо, хүнс эмийн байгууллагын бүтэц, удирдлага зохион байгуулалтын талаар судлах юм байна.




0 Сэтгэгдэл























