МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Давхацсан хууль байдаггүй шиг давхардсан бодлогуудаа цэгцэлье
Манай улсад хүчин төгөлдөр 590 орчим бодлогын баримт бичиг байдаг тухай судалгаа бий. Тухайлбал, төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө, стратеги, мастер төлөвлөгөө, үндсэн чиглэл гэх мэт өөр, өөр нэртэй. Үүний хамгийн өргөн хүрээтэй нь “Үндэсний хөгжлийн цогц бодлого”. Дээрх бодлогын баримт бичгүүдийн 243 нь дуусах хугацаа, тов нь тодорхой байдаг бол дийлэнх хагасыг нь хугацаагүй баталсан аж. Сурагч хүнд багш нь тоо бодох даалгавар өгөхдөө маргааш шалгана гэвэл орой нь гэртээ хийж дуусгах нь мэдээж. Харин даалгавраа хэзээ ч хамаагүй хийгээрэй, би шалгахгүй ч байж магадгүй гэвэл хэчнээн сайн сурагч ч даалгавраа хийх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл, хэн ч эргэн шалгахгүй, сурагчийн хөдөлмөрт үнэлгээ өгөхгүй, үр дүнгүй цаг гарзадсан болох юм. Төрийн түвшинд хөгжилд чиглэсэн бодлогын баримт бичгийн 60-аад хувь нь ийм л үр дүнгүй баримт бичиг болж. Шинэ бодлогын баримт бичиг батлахаар парламент, байнгын хороонд оруулахад УИХ-ын гишүүд ч шүүмжлэнгүй ханддаг. Хүүхэд хүртэл шаардлагагүй бодлого бодож цагаа үрэхээс цааргалж байхад шүүгээнд хадгалж, тоосонд даруулах бас нэг баримт бичиг батлахад УИХ-ын гишүүд тархиа гашилгахаас татгалзах нь зөв шүү дээ.
Уг нь, бодлогын баримт бичиг дунд сургуулийн тоо бодлого шиг тоомжиргүй ханддаг “хямдхан эд” биш. Нэрнээс нь бодсон ч хэнд, хэзээ, хэрхэн үр ашгаа өгөх нь тодорхойгүй хуудас цаасанд “Төрийн” гэх том нэр өгч, төрийн нэрийг унагах нь утгагүй санагдана. Ц.Нямдорж тэргүүтэй туршлагатай улстөрч, хуулийн мэргэжилтнүүд үүнийг тодорхой хэлдэг юм. Сар гаруйн өмнө мөн л нэг бодлогын баримт бичиг батлуулах төсөл орж ирэв. Тэгэхэд гишүүд “Бодлогын баримт бичиг гээд олон юм байдаг. Урьд нь, ийм нэртэй, чиглэлтэй бодлогын баримт бичиг гараагүй хэрэг үү. Түүнийгээ сөхөж хардаггүй байж дахиад нэг сураг нь алдрах бодлого нэмэх хэрэг бий юү” гэхчлэн өөнтөглөх. Асуудалд арай ул суурьтай ханддаг хүмүүс нь “Бодлогын баримт бичиг чинь ийм хөнгөн эд биш” хэмээн сануулах аж. Уул шугамандаа, бодлогын баримт бичиг гэдэг нь хөгжлийн хэтийн чиг байх ёстой. Гол урсахын тулд гольдрол дагадаг бол гольдрол нь сав газаргүйгээр орших бололцоогүй. Яг үүний адилаар бодлогын баримт бичиг нь хуулийн сав газар болдог аж. Харин гольдрол нь төсөл хөтөлбөр, стратеги, үзэл баримтлал байдаг гэнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй 500 гаруй хууль тоотой хэдхэн сав газарт харьяалагдаж, түүнээс арай олон гольдрол даган тогтмол урсах ёстой гол юм. Гэвч сав газар нь өөрөө хаягдахаар гол, горхи нь бохирдож, улмаар хуулийн цоорхой олширдог гэж болно.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт төсөл боловсруулах зарлиг буулгасан. Тэр нь, Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах чиглэл байв. Үүний хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд дүн шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлого тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг заажээ. Үүний эцэст үр дүнгийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тайлагнаж байхыг үүрэг болгосон байна. Буух эзэнтэй, буцах хаягтай ийм л төрийн бодлого үр дүнгээ өгч, үйл ажиллагаа нь тодорхой байх учиртай. Сүүлийн үед улс төр гэдэг шоу болж, төрийн ажлыг цалгардуулах, царцаах үндэс тавигдсан. Түүний нэг нь бодлогын баримт бичиг. Хууль санаачлахаас илүү өргөн хүрээтэй, нарийн тодорхой харах шаардлагагүй учраас УИХ-ын гишүүн болгон л бодлогын баримт бичиг боловсруулдаг гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, Гамшгаас хамгаалах тухай хууль зургаан бүлэг нийт 36 зүйлтэй том акт. Гэтэл бодлогын баримт бичиг нь Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого нэртэй нийт долоон заалттай байх аж. Долоон заалтын хоёр нь Нийтлэг үндэслэл хэсэгт багтаж ямар зорилго, зориулалттай гэх товч танилцуулгыг багтаасан. Харин үлдсэн таван заалт нь дараах байдлаар бүрджээ.
2.1 Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо бэхжүүлж, үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангана.
2.2.Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулна.
2.3.Гамшгийн нэр томьёоны ойлголт, төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
2.4.Аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга, технологийг нэвтрүүлж, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх арга замыг боловсруулж, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулна.
2.5.Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлнэ.
Дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн эсвэл дутагдал юу вэ гэдгийг эргэн харах хүн парламентын танхимд даанч алга. Өөрийн нэрээр зохиогчтой шинэ бодлого боловсруулахыг л эрхэмлэдэг бололтой. Тухайлбал, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого гэж байсаар атал газар хөдлөлт, үерийн ус, ган зуд, ойн түймэр гэхчлэн нарийн задлах бололцоо нь нээлттэй. Ийм л байдлаар төрийн бодлогын тоо нэмэгдэж, тоосонд даруулсан баримт бичиг олширсоор. Үүнийг шийдэхэд хоёр гарц бий. Бодлогын баримт бичиг батлагдсан бол хэрэгжих явц, үр дүнг санаачилсан гишүүд өөрсдөө тайлагнаж, эргэж хардаг байх эсвэл хамрагдах төрийн байгууллага, нэгжүүд тайландаа тусгаж, асуудал дутагдлыг хөндөж хөдөлгөөнтэй байлгаж болох юм. Нөгөө талаас ажил хийсэн нэр нэмж, дуртай болгон нь бодлого боловсруулдаг явдлыг эцэслэе гэвэл урьд нь баталсан бодлогын баримт бичгийг хүчингүй болгон шинийг дэвшүүлж болох юм. Эсвэл хуучин актад нэмэлт, өөрчлөлт оруулах зарчмаар ажиллаж болох юм. Шинэ хууль батлахад хүчин төгөлдөр хуультай давхацдаггүй атал бодлогын баримт бичиг давхцуулдагаа болимоор юм, түшээд минь. +

Манай улсад хүчин төгөлдөр 590 орчим бодлогын баримт бичиг байдаг тухай судалгаа бий. Тухайлбал, төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө, стратеги, мастер төлөвлөгөө, үндсэн чиглэл гэх мэт өөр, өөр нэртэй. Үүний хамгийн өргөн хүрээтэй нь “Үндэсний хөгжлийн цогц бодлого”. Дээрх бодлогын баримт бичгүүдийн 243 нь дуусах хугацаа, тов нь тодорхой байдаг бол дийлэнх хагасыг нь хугацаагүй баталсан аж. Сурагч хүнд багш нь тоо бодох даалгавар өгөхдөө маргааш шалгана гэвэл орой нь гэртээ хийж дуусгах нь мэдээж. Харин даалгавраа хэзээ ч хамаагүй хийгээрэй, би шалгахгүй ч байж магадгүй гэвэл хэчнээн сайн сурагч ч даалгавраа хийх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл, хэн ч эргэн шалгахгүй, сурагчийн хөдөлмөрт үнэлгээ өгөхгүй, үр дүнгүй цаг гарзадсан болох юм. Төрийн түвшинд хөгжилд чиглэсэн бодлогын баримт бичгийн 60-аад хувь нь ийм л үр дүнгүй баримт бичиг болж. Шинэ бодлогын баримт бичиг батлахаар парламент, байнгын хороонд оруулахад УИХ-ын гишүүд ч шүүмжлэнгүй ханддаг. Хүүхэд хүртэл шаардлагагүй бодлого бодож цагаа үрэхээс цааргалж байхад шүүгээнд хадгалж, тоосонд даруулах бас нэг баримт бичиг батлахад УИХ-ын гишүүд тархиа гашилгахаас татгалзах нь зөв шүү дээ.Уг нь, бодлогын баримт бичиг дунд сургуулийн тоо бодлого шиг тоомжиргүй ханддаг “хямдхан эд” биш. Нэрнээс нь бодсон ч хэнд, хэзээ, хэрхэн үр ашгаа өгөх нь тодорхойгүй хуудас цаасанд “Төрийн” гэх том нэр өгч, төрийн нэрийг унагах нь утгагүй санагдана. Ц.Нямдорж тэргүүтэй туршлагатай улстөрч, хуулийн мэргэжилтнүүд үүнийг тодорхой хэлдэг юм. Сар гаруйн өмнө мөн л нэг бодлогын баримт бичиг батлуулах төсөл орж ирэв. Тэгэхэд гишүүд “Бодлогын баримт бичиг гээд олон юм байдаг. Урьд нь, ийм нэртэй, чиглэлтэй бодлогын баримт бичиг гараагүй хэрэг үү. Түүнийгээ сөхөж хардаггүй байж дахиад нэг сураг нь алдрах бодлого нэмэх хэрэг бий юү” гэхчлэн өөнтөглөх. Асуудалд арай ул суурьтай ханддаг хүмүүс нь “Бодлогын баримт бичиг чинь ийм хөнгөн эд биш” хэмээн сануулах аж. Уул шугамандаа, бодлогын баримт бичиг гэдэг нь хөгжлийн хэтийн чиг байх ёстой. Гол урсахын тулд гольдрол дагадаг бол гольдрол нь сав газаргүйгээр орших бололцоогүй. Яг үүний адилаар бодлогын баримт бичиг нь хуулийн сав газар болдог аж. Харин гольдрол нь төсөл хөтөлбөр, стратеги, үзэл баримтлал байдаг гэнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй 500 гаруй хууль тоотой хэдхэн сав газарт харьяалагдаж, түүнээс арай олон гольдрол даган тогтмол урсах ёстой гол юм. Гэвч сав газар нь өөрөө хаягдахаар гол, горхи нь бохирдож, улмаар хуулийн цоорхой олширдог гэж болно.

0 Сэтгэгдэл