МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Тоглоомын засаглал
Монгол Улсын 21 аймаг, 330 суманд нутгийн өөрөө удирдах байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал ажилладаг. Том, жижиг, олон цөөн хүнтэйгээс хамаарахгүй хамгийн их улс төржиж, талцдаг гэдгээрээ эд хоорондоо төстэй. Зөвхөн өнөөдөр ч биш хэдэн жилийн өмнөөс л ийм байдалтай болсон. Хуулиар олгосон дөрвөн жилийн турш хэрүүл, тэмцэл болж, талцаж хуваагддаг жишиг тогтчихоод удаж байна. Ийм болохоор л зарим орон нутгийн хөгжил байрандаа л эргэлдээд урагшлахгүй байх нэг шалтгаан болдог. Товчхондоо, орон нутаг удирдлагын, засаглалын хямралд ороод гарч чадахгүй, яах учраа олохгүй байх шиг.

Суманд бол Засаг дарга, Засаг даргын орлогчоор эхнэр нөхөр хоёр ажилладаг нь наад захын жишээ. Тэрчлэн ах дүү, хамаатан саднаараа сумын удирдлагын төвшинд ажиллах нь бий. Ингэхээрээ л тэр манай намынх, энэ нь нөгөө намынх гэж талцан улс төржих өвчин нь бүр их хөдөлдөг. Нэг гэр бүлд хоёр, гурван намын гишүүд амьдарч байна. Эсвэл ажил хийх гэсэн нэгнийгээ улс төрждөг өвчнөөрөө түрий барьж, саад хийж бусдыг хөлдөө чирдэг нь юу ч биш. Орон нутгийн төвшинд ажил яагаад гацан, замхарч, удааширч, бүтэлгүйтдэг вэ гэвэл хувийнхаа эрх ашгийг дээгүүрт тавьсан хэт улс төржигчдөөс болж байгаа хэрэг.
Зөрүүд хүмүүс
Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ анхдугаар хурлаа дөнгөж хоёр сарын өмнө хийсэн. 2012 онд болсон орон нутгийн сонгуулиас хойш хуралдаж чадахгүй байсан шалтгаан нь намуудын үл ойлголцол. Сумын ИТХ дахь АН, МАН-ын суудлын тоо тэнцсэн учир засгийн эрхийн төлөө ийнхүү шийдэлд хүрч чадалгүй цаг алдсаар энэ онтой золгосон юм. ИТХ-ын 15 суудлын нэгийг авсан МАХН-ын төлөөлөгч аль намыг дэмжихээ мэдэхгүй хэсэг эргэлзсэн бололтой. Олонхио бүрдүүлж чадалгүй хоёр жил явсан Түдэвтэй суманд өмнөх Иргэдийн хурал нь ажиллаж, шинэ нь бүрэн эрхийнхээ тал хугацааг маргалдаж өнгөрүүлсэн. Суудлын тоо тэнцсэн тохиолдолд Засаг дарга, ИТХ-ын даргаа хэн нь авахаа тохиролцож нэгнээ хянаад ажиллаж болдог жишээ зөндөө. Гэвч байдлыг ийм болтол даамжруулсан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга удирдлагууд асуудлыг шийдэх гарцыг олж өгөхөөс илүү аль нэг намын эрх ашигт нийцүүлэх гэж хичээдэг нь харамсалтай.
Хүч түрэх арга
Говьсүмбэр аймагт өнгөрсөн намар Засаг даргаа сонгох ИТХ-ын хурлыг хууль бусаар хийсэн гэх гомдол гарав. Энэ хуралд оролцсон гурван төлөөлөгчийн бүрэн эрх баталгаажаагүй байсан гэнэ. Ингэхээр ирц бүрдээгүй байхад хуралдсан болж таарав. Тус аймгийн ИТХ-ын 17 суудлын есийг МАН, долоог АН, нэгийг МАХН-ын төлөөлөгч анх сонгуулиар авсан. Олонхи байсан МАН-аас нэр дэвшүүлэн сонгосон Засаг даргыг огцруулжээ. Оронд нь АН-аас Засаг даргад нэр дэвшүүлэн сонгосон хуралд Улсын дээд шүүхээс хууль бусаар ИТХ-д сонгогдсон гэж үзсэн гурван төлөөлөгч оролцсон учир хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ үүссэн байна. ИТХ-ын 17 төлөөлөгчийн ес нь уг хуралд оролцож. Энэ ээдрээтэй байдлынхаа учрыг өөрсдөө ч олохгүй будилжээ. Ийм хурлаас гарсан шийдвэрийг баталгаажуулсан Ерөнхий сайдын шийдвэрийг Үндсэн хууль зөрчлөө гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргасан аж. Асуудлыг хүчээр шийдэх араасаа ийм олон асуудал үүсгэдэг юм даа.
Дотоод зөрчил
Засгийн эрх аваагүй байхдаа нам дотроо зөрчилддөг зангаа АН-ынхан хэзээ ч засахгүй нь. Хэдийгээр Дорнод аймагт тэд олонхи болоогүй ч засгийн эрх авах аз тохиосон. ИТХ дахь намууд хоорондоо зөвшилцөж, Засаг дарга, ИТХ-ын даргаа элдэв асуудалгүй сонгож чадав. Гэтэл АН-ынхан өөр хоорондоо ойлголцож чадалгүй гал дүрэлзүүлэх боллоо. Арай гэж аймгийн Засаг даргаа томилсон байхад огцруулъя гэсэн нь зүгээр л хувийн эрх ашгаа хэт дээгүүрт тавьдаг “Тамын тогтооны үлгэр”-ийг санагдуулав. Хүн болгонд таалагдах шийдвэр гаргана гэж хэзээ ч байхгүйг улстөрчид, намуудад хатуу сануулж, анхааруулж байх хэрэгтэйсэн.
Эцэст нь...
Аль ч сум, аймгийн ИТХ-д энэ мэт улс төржсөн асуудал захаасаа аваад дуусахгүй. Ах дүү хамаатан саднаа ажилд томилдог, улс төрийн нөлөөтэй шийдвэр гаргах, санаатайгаар бусдын ажлыг удааж, гацаах гээд төр, түмний төлөө гэхээсээ өөр байдлаар асуудалд ханддаг жишиг тогтсон гэхэд буруудахгүй. Хэт улс төржих өвчнөөсөө болоод орон нутгийн засаглалаар тоглодог, дадлага, туршилт хийдэг байдал жил бүр газар авсаар байна. Эс бөгөөс энэ байдал даамжирвал жалга довны үзэл гээч нь дээд цэгтээ хүрч, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага утга учраа алдан нэг л өдөр хэн нэг гэр бүлийн компани шиг болсон байх вий.

0 Сэтгэгдэл
irgen
bagiin tuviidiig ogt baihgui bolgood, sumand emnelg surguuli tsagdaa tsetserlegiig uldeegeed zahirgaa tamgiin gazriig ni 3 sumiin dund neg bolgomoor bgaan. mash ih zardal hemnegdene
2014.04.02