МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Г.Ганболд: МАХН-ынхан биднийг ажилд авах нь битгий хэл, нэг нүдээрээ ч хялайдаггүй байсан
Монголын ардчилсан холбоо байгуулагдахад гар бие оролцож явсан эрхмүүдийн нэг нь Г.Ганболд. Анхны улс төрийн өлсгөлөнд оролцож явсан тэрээр тухайн үед хилсээр ажлаасаа халагдаж байсан гэдэг. Ингээд "Комиссар" хочит, МоАХ-ны анхдагч гишүүний нэг түүнтэй ярилцлаа.

-Таны МоАХ-нд хэрхэн элссэн талаарх дурсамжаас яриагаа эхлэе?
-1989 оны сүүлээр манай улсад ЗХУ-д өрнөж буй өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн салхи сэвэлзэж байсан үе. Тэгэхэд би Зөвлөлтийн барилгын хоёрдугаар трест буюу нэгдүгээр хорооллын барилгажилт дээр ажилладаг байлаа. Нэг өдөр диспетчер бид хоёрын дунд үл ойлголцол үүсч, тэр нь маргаан болов. Учир нь, миний хэлсэн “Тийм биз дээ” гэсэн үгийг хараал хэллээ гэж сонсоод намайг халуулах хүсэлтийг монгол ажилчдын захиргаанд гаргаснаар хурлаар оров. Учир байдлаа тайлбарлаж “Би хэл муутай, тэр тусмаа оросоор сайн ярьдаггүй. Намайг буруу ойлгосон” гэж хэлээд ч ойлгосонгүй, халах шийдвэр гаргалаа. Ингээд би үнэнийг тогтоолгож, эрхээ хамгаалуулахаар тухайн үеийн ажилчны районы шүүхэд хандсан юм. Цэрэн хэн гэдэг билээ дээ, настайвтар шүүгч надад “Үнэнийг хэлэхэд, дарга нартай сөргөлдөөд амжилт олно гэж байхгүй дээ” гэхэд “Та юу ярьж байна аа. БНМАУ-ын Хөдөлмөрийн хуульд тунхагласан хүний эрх хаана байна” гэж асууж байсан юм даг. Бараг таван сар шүүхээр яваад нааштай шийд сонсч чадаагүй.
-Тэгээд юу болсон бэ?
-Тухайн үед Зөвлөлтийн байгууллагуудыг удирддаг Гадаад эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийг хариуцдаг нэг салбарын сайдын албыг Пунсалмаагийн Очирбат гуай хашдаг байсан. Уулзах цаг авах гэхээр нарийн бичиг нь байхгүй гээд болдоггүй. Одоо бодоход бүх газартаа “Энэ хүн бол их заргач” гэсэн мэдээлэл өгчихсөн юм шиг санагддаг. Удалгүй Очирбат гуай өрөөндөө гүйхээрээ орж ирэхэд нь би учир байдлаа хэлэхэд “Чи архи уудаг уу” гэв. “Үгүй ээ, надад тийм хүмүүжил байхгүй гэхэд “Архи уудаггүй байж яагаад тэгж хэлсэн юм бэ. Эргэж ажилдаа орох хэцүү дээ. Гэхдээ би асууж тодруулъя” гэснээс өөр олигтой хариу өгсөнгүй. Аргаа бараад би монгол телевиз дээр очоод “Үнэн юм алга, хүн өөрийгөө хамгаалах гэхээр хүнд суртал, саад бэрхшээл байна” гээд ярьсан чинь солиорсон байна, наркологийн эмнэлэгт шинжилгээ өгүүл гээд намайг аваад явлаа.
-Их хачин юм болжээ. Шинжилгээ өгөхөд хариу нь юу гэж гарав?
-Хуулийн зөвлөх Жавхлан гэдэг залуу намайг бие засах газар ороход хүртэл дагаж ороод шинжилгээ өгүүлсэн. Хүнд итгэдэггүй, хаашаа ч үе байсан юм. Долоо хоногийн дараа “Архидалтын шинж байхгүй, эрүүл” гэсэн магадлагаа аваад дахин хурлаар оров. Ажилчдын зөвлөл бүтэн зургаан сарын турш зөвхөн нэг хүний “да”, “дээ”-гийн алийг нь хэлсэн бэ гэдгийг хэлэлцсэн. Гэвч магадлагаагаа хуулийн зөвлөхөд өгсөн минь том алдаа болсон. Хуулийн зөвлөх хурал дээр миний сэтгэц эрүүл гэдгийг орж хэлээд гарсных нь дараа магадлагаа алга болсон. Эмнэлгээсээ ахиад авъя гэхэд гаргаж өгөөгүй. Эцэст нь, би Монголын радиод хандаж Данзангийн Нямаатай уулзаж нэвтрүүлэг хийлгэсэн. Түүнийг дагуулж хуралд ороход ажилчдын нэгдсэн захиргааны дарга, МАХН-ын үүрийн дарга, үйлдвэрчний хороон дарга нар юу ч дуугарч чадахгүй сууж байсныг санаж байна. Би өөрөө бараг хурлын дарга нь болчихсон, тэднээс нэг бүрчлэн ам асууж байлаа. Энэ радиогийн нэвтрүүлэг надад их тус болсон шүү. Хурлаас энэ хүнийг ажилд нь буцаан ав гэсэн шийдвэр гарсан ч, тушаал нь гарахгүй жил болчихсон. Ингээд явж байтал 1989 оны намар миний хэсэг найз цуглаан хийсэн сурагтай. Тухайн үед бүх зүйл нууцлагдмал байсан болохоор би Монголын Ардчилсан холбоог олоогүй л дээ. Дараа нь арванхоёрдугаар сарын 20-нд найзыгаа даган МУИС-ийн Нийгмийн ухааны тэнхим дээр ирээд С.Зоригтой уулзаж Ардчилсан холбоонд орсон юм.
-Цаг үе нь их хүнд байсан. Ардчилсан холбоонд анх элсээд ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Тухайн үед МоАХ-нд 13 ерөнхий зохицуулагч байсан. Анхны 13 буюу Амарсанаа, Бат-Үүл, Билэгт, Зориг, Малиш Энхтүвшин, Дарь Сүхбаатар гээд. Би ухуулах хуудас наах, албан газруудаар явж сурталчилгаа хийх зэрэг хамгийн хүнд үед нь эд нартайгаа хамт ажилласан. Гутлын үйлдвэр, Арьсан эдлэлийн үйлдвэр, Эсгий, эсгий гутлын үйлдвэрт очиж ухуулга хийнэ. Нэг өдөр Арьсан эдлэлийн үйлдвэрт Дамдиндоржийн Нинж бид хоёрыг очиход оруулдаггүй. Нинж “Бидэнд үзэл бодол бий. Үүний ард Монгол түмний хувь заяа байгаа” гээд хаалгыг нь түлхэн орсон. Тэгэхэд тэнд ширээний ард намын болон үйлдвэрийн дарга нар суучихсан 800 -гаад ажилчид сонин уншлага хийж байв. Бүгдтэй нь мэндлээд, “Бид МоАХ-ноос явж байна. Үүрэг зорилгынхоо тухай товч мэдээлэл хийх гэсэн юм” гэхэд тэр олны харц айсан, гайхсан, заримынх нь нүд сэргэсэн харагдаж байлаа. Яриагаа эхлэхэд дарга нар нь ч ажилчдынхаа эгнээнд орж суув. Ухуулга хийснийхээ дараа “Биднийг дэмжиж байгаа нь зааланд үлдэнэ үү” гэхэд 30 хувь нь үлдэж байсан юмдаг.
-Бүх үйлдвэрт ийм байдалтай ухуулга хийдэг байсан уу. Бусад нь яаж хүлээн авч байв?
-Амаргүй л дээ. Сүүлдээ тактик боловсруулна. Нинж дээд давхарт дарга нартай нь уулзаж байхад би доод тасгаар явж ажилчдад яриа хийнэ. Дарга нар нь хоёр хүн яваа гэж төсөөлөө ч үгүй. Тэгээд л энэ хүнийг нэг гаргаж амрая гээд Нинжийг дагуулан бууж ирэхэд нь би хүрээгээ өргөсгөчихсөн, ажилчид нь ажлаа зогсоогоод миний яриаг сонсч байгааг хараад яаж ч чаддаггүй. Энэ мэтээр ухуулга хийдэг байлаа.
-Та Монголын Ардчилсан холбооны салбар зөвлөлийг Дархан хотод байгуулалцсан гэдэг. Энэ тухайгаа яриач?
-1990 оны нэгдүгээр сарын 4-нд Нинж бид хоёр Дархан хот руу томилогдов. Нэг ч хүн танихгүй, хаана очихоо ч мэддэггүй. Тэгээд эхлээд Вокзалын цайны газарт цай уухаар орлоо. Тэгсэн нэг авгай Нинжийг таниад “Эгч нь энэ байгууллагад ажилладаг. Хуучин эвлэлийн хорооны дарга хийж байгаад хэлмэгдээд энд ирсэн” гээд хууч хөөрөв. Эрдэнэчимэг гэх тэр эгч бид хоёрыг гэртээ аваачиж, төмөр замын ажилчдыг цуглуулсанаар Н.Батсүх, Ганболд, “шар” Жагаа, Доржбал, “казино” Баттулга, Дашдорж Лүндэндорж багш нартай анх уулзаж Дарханы Ардчилсан холбоог байгуулж байлаа. Нэг сарын дотор Дарханы бүх үйлдвэрийн газар МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулж чадсан. МоАХ-ны анхдугаар их хуралд Дархан хотоос хамгийн олон төлөөлөгч оролцсон юм. Анхдугаар их хурлаас Ардчилсан нам байгуулагдсаныг зарласан. Бид Монголын ардчилсан холбооны салбар зөвлөлийг байгуулаад зогсохгүй, ардчилсан намыг байгуулах ажилд ханцуй шамлан орсон юм.
-Нэгдүгээр сарын 21-ний цуглаанд та оролцсон биз дээ?
-Дарханд явж байгаад өмнөхөн нь ирсэн л дээ. Цуглаан хийлгэнэ, хийлгэхгүй гэсэн асуудал үүссэн байсан. Монголын Ардчилсан холбоо орших уу эс орших уу, гэдэг шийдэгдэх учраас цуглааныг заавал хийнэ гэж ерөнхий зөвлөлийн гишүүд зоригтой шийдсэн. Ингээд хотын захиргаанаас өмнөх оройны 20 цаг өнгөрч байхад Сүхбаатарын талбайд цуглаан хийлгэхгүй гэсэн хариу өгдөг юм байна. Ерөнхий зөвлөлийнхөн “Цуглаанаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ шөнө баривчилгаа явж магадгүй учраас гэртээ харилгүй тарж байрла” гэсэн. Дарь Сүхбаатар, Цэгмид, Ц.Энхтүвшин, Нинж, Сосорбарам гэсэн бидний хэсэг нөхөд Х.Цэгмидийнд, бусад нь тараад өөр өөр газарт байрлав. Өглөө нь бүх уриа лоозонгоо зоосон чиргүүлээ түрээд Сүхбаатарын талбайд очиход нам гүм, хүмүүс талбайн гадуур ажсан байдалтай байсан. Хөшөөний урд чиргүүлээ байрлуулахад хүмүүс тал талаас бүчсэнээр цуглаан эхэлсэн юм.
-Анхны улс төрийн өлсгөлөнд оролцоход их хэцүү байсан байх даа?
-МАХН-ын улс төрийн товчоонд тавьсан дөрвөн шаардлагынхаа хариуг гуравдугаар сарын 4-нд авах байсан ч ирээгүй. Өлсгөлөн зарлая гэсэн саналыг Хадбаатар маань гаргаад бүгд гомдолгүй гээд нэр хаяг, эрхэлсэн ажлаа бичээд гарын үсгээ зурсан. Улс төрийн тэр өлсгөлөн зарласан бичгийн нэг хувь надад одоо ч байдаг. Ингээд гуравдугаар эмнэлгийн эмч Баярсайханы гэрт очиж клизм тавиулаад 14 цагт Сүхбаатарын талбайд цуглахаар тохирсон. Би Төмөр замд амьдардаг нэг ахаасаа үнэгэн лоовууз, эсгий гутал, ажилчдын хөвөнтэй өмд, цамц аваад таксигаар талбай руу очлоо. Тухайд үед такси баазын таксинууд МоАХ-ны гишүүдэд үнэгүй үйлчилдэг байсан юм. Дуудлагын утас байсан биш төв зам дагуу гараад ирвэл очих газарт маань хүргээд өгчихдөг. Нинж бид хоёр Драмын театрын урд буугаад талбайд иртэл Дашдоржийн Батбилэгт буюу “хурга”, Дорлигжав, Галсандорж, Энхбаатар, Эрдэнэбат нар ирчихсэн, ямар ч байсан цагтаа ирсэнээр өлсгөлөн эхэлсэн. Тэгэхэд хүмүүс юу болох гэж байгааг оройн 17 цаг хүртэл огт ойлгоогүй. Уриа лоозонгоо байрлуулахад хүмүүс их айсан байдалтай хараад. Хадаа маань хамгаалалтыг хариуцсанаар өлсгөлөн эхэлсэн түүхтэй.

-Би нэг зүйл асуулгүй орхих гэж байна. Хот гэлтгүй сумдад ч хөдөлгөөн ширүүн өрнөж байсан. Таныг Хөтөл тосгонд жагсаал зохион байгуулсан гэж дуулсан?
-МАХН амлалтдаа хүрээгүй учраас дөрөвдүгээр сарын 27-нд жагсаал зохион байгуулсан. Дарханд гэхэд Залуучууд театраас хотын захиргаа хүртэлх замыг хаасан жагсаал болсон. Миний бие Дарханы зохицуулах зөвлөл буюу “казино” Баттулгын даалгавраар Хөтөл хотод тэр цуглааныг зохион байгуулахаар томилогдов. Цементийн үйлдвэрт түшиглэн байгуулагдсан 3000 гаруй хүн амтай тосгон л доо. Даваасүрэн, Баатар, У.Батбаяр нарын нөхөд маань тосч аваад цуглааны бэлтгэлээ хангав. Тэгсэн Хөтөлийн талбайг цагдаа, ардын армийн цэргүүд хоорондоо метр хэрийн зайтай зогсоод хамгаалалтдаа авчихаж. Би цуглаанаа хийнэ гээд Хөтөлийн зохицуулах зөвлөлийн гишүүдээ дагуулан гартал нэг харсан чинь бусад нөхөд маань байхгүй, би Баатартай хоёулаа үлдчихэж. Тэгээд Баатараа зэрэгцээд яваарай гээд хоёулаа талбайн голд очлоо. 11 цаг ч болж үйлдвэрийн ажилчид ирлээ. Цайндаа гэх нэрээр цуглаанд оролцох гэж ирж.
Гэхдээ хамгаалалтаас сүрдээд талбайн голд орж чадахгүй гадна нь л зогсоод байв. Баатарыг хотын гүйцэтгэх захиргааны даргыг дууд гээд явуулсан чинь таныг ороод ир гэнэ” гэсээр ирэв. Би ч огшоод “Танд Монголын ардчилсан холбооны бүрэн эрхт бие төлөөлөгч таван минутын хугацаа өгье. Гарч ирэхгүй бол ажилчдыг уриалан талбайн голд оруулна” гэж хэлүүлсэн чинь гараад ирлээ. Тэр хүн нь өнөө сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Баттулга л даа. Ингээд даргаар нь хамгаалалтыг буулгуулан жагсаалаа хийсэн. Хүн өөрийнхөө үзэл бодлын төлөө тууштэй тэмцвэл юуг ч ялан дийлдэг юм байна гэдгийг тэр үед л ойлгосон. Орой нь Дарханд очиход нижгэр цуглаан болж, удалгүй улс төрийн суулт, өлсгөлөн болж үргэлжилсэн. МоАХ-ны түүхэнд Дарханы өлсгөлөнгийн тухай бараг дурддаггүй. Гол зохион байгуулсан хүний хувьд тэнд амиараа дэнчин тавин өлсч байсан хүмүүсийг сураглаж, тодруулаарай гэж хэлмээр санагддаг.

-Та өнгөрсөн хугацаанд ямар ажил эрхэлж байв?
-Ний нуугүй хэлэхэд, МоАХ-ны үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан болохоор МАХН-ынхан биднийг ажилд авах нь битгий хэл, нэг нүдээрээ ч хялайдаггүй. Би өөрөө, өөрийгөө болгон амьдарч ирсэн. Ганзагын наймаа хийж голчлон Орос руу явдаг байлаа. Гэхдээ харамсдаггүй ээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан хүнийхээ хувьд үзэл бодол, зорьсон тэмүүлсэн минь аажмаар хэрэгжиж байгааг харах таатай байдаг. Зарим хүн надаас “МоАХ-ны үйл хэрэгт зүтгэснээр чи юу хожив. Юу өгөв” гэж асуудаг. Тэгэхэд нь би “Монголын ард түмэн хөрөнгөтэй, малтай, эрх чөлөөтэй боллоо. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөт нийгмийг босгосон. Энэ бол үнэхээр ардчиллын үнэт зүйлс. Унаж байгаа машинаа хар, энэ бол ардчиллын буян” гэж хариулдаг.

-МоАХ-ны гишүүн байсан учраас адлагдаж явсаар ийм байдалд хүрсэн хэрэг үү?
-МАХН 10 жил төр барилаа. Дарангуйллын үхшмэл байдлаасаа салаагүй, үр хөврөл нь одоог хүртэл явж байна. МАХН буюу одоогийн Ардын намын арга барил, явуулж байгаа үйл ажиллагаа нь ямар ч хүн үзэн ядахаар. Нийгэм өөрчлөгдсөнөөс хойшхи ядуурал, эдийн засгийн уналтад энэ нам улс төрийн хариуцлага үүрэх ёстой гэж боддог. “Бүү март, мартвал сөнөнө” гэсэн Баабарын үг бий. МАХН буюу Ардын намын дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрийг эргэн нэг хараач гэж хэлмээр санагддаг. Сонгуулиар МАХН “Ард түмнээ ядуурлаас, төрөө хямралаас гаргана” гэсэн уриатай орсон. Ард түмнээ ядууруулж, төрийг хямрааснаа ухаалгаар ойлгосон учраас үүнийгээ засах нь гэж би ойлгосон. Гэтэл олигархиудыг бий болгож, ядуурлыг улам нэмэгдүүлэх эхлэл байсан. Харин одоо Ардчилсан нам төрийн эрхийг авч бидний анхлан мөрөөдсөн тэр зүйлсийг биелүүлж байна. Хийж чаддаггүй хүнд шүүмжлэх амархан. Өөрсдийнх нь хийсэн алдааг засах гэж яваа улсыг дайрч доромжилж байгаа Ардын намын нөхдүүдэд уур хүрэх юм. Ардчиллынхан минь зоригтой, яг 1990 оных шигээ эрч хүчтэйгээр урагшаа тэмүүлж эх орноо хөгжлийн оргилд хүргээрэй гэж хэлмээр байна.
Галзуугийн тэмдэглэлдээ хат

Г.Болортунгалаг
0 Сэтгэгдэл
g
балай минь хаа байна тэр малтай, газагртай машинтай монголчууд. тэ нарын ар хударгаар чинь хурилийзууд эрлийзүүд төр бариж байна. бид ядуурч өлсөж байна.
2014.04.07
2014.04.07
2014.04.07