Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэд амьдрах орчноо сайжруулж өгөхийг хүслээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гарагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, нийслэлд хийж буй ажлуудаа танилцуулан, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Батхуяг, тус дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Л.Наранбаатар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Нийслэлийн АН, Чингэлтэй дүүргийн АН хамтарч 117 дугаар сургуульд зохион байгуулсан энэ уулзалтад тус хорооны 150 орчим иргэн оролцов. Тэд хотын даргад хандан ихэвчлэн амьдарч буй орчноо ая тухтай болгох, тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, хог хаягдлын менежмент, хогны ууттай холбоотой асуулт тавьж байв. Тухайлбал, хогны ногоон уут үйлдвэрлэхэд зарцуулж буй мөнгөөр сургууль, цэцэрлэг барьж болдоггүй юм уу гэсэн иргэний асуултад хотын дарга Э.Бат-Үүл “Би гэр хорооллын иргэдтэй уулзалт хийж “Хогны ууттай болгоё, хогны уут тараах уу” гэхэд бүгдээрээ алга ташин дэмжиж хүлээж авсан шүү дээ. Бүр “Азийн цагаан дагина” гэх нэрийг хүртэл иргэдийн санал болгосноор өгсөн. Иргэдийн хувьд сар бүр хогны хураамж төлдөг.

Байрны өрхүүдээс 2000 төгрөг, гэр хорооллын өрхөөс 2500 төгрөгийг авдаг. Иргэдийн хувьд ийнхүү төлбөр төлснийхөө төлөө хогны уут авч байгаа. Хог хаягдлын менежментийн хүрээнд 9,7 тэрбум төгрөгийг хуримтлуулж байгаа. Сард нэг айлд 1415 төгрөгийн үнэ бүхий 15 уутыг тарааж байна. Өрхийн хураамж болгон өгч буй 2000, 2500 төгрөгийн 1415 нь ийнхүү хогны уут болон очиж, үлдсэн нь тээвэрлэлтийн зардалд зарцуулагддаг. Мэдээж, энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг барих боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” хэмээн хариулсан. Түүнчлэн иргэд 19 дүгээр хороондоо цэцэрлэг бариулах, засмал зам тавиулах, ундны усны худагтай болгох, цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэх гэх мэт олон хүсэлтийг хотын даргад тавьж, ойрын хугацаанд шийдвэрлүүлж өгөхийг хүсч байлаа.
Хотын Засаг дарга цаашид бусад дүүргийн хорооны иргэдтэй уулзаж, нийслэлд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулангаа, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодруулж, шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж ажиллах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гарагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, нийслэлд хийж буй ажлуудаа танилцуулан, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Батхуяг, тус дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Л.Наранбаатар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Нийслэлийн АН, Чингэлтэй дүүргийн АН хамтарч 117 дугаар сургуульд зохион байгуулсан энэ уулзалтад тус хорооны 150 орчим иргэн оролцов. Тэд хотын даргад хандан ихэвчлэн амьдарч буй орчноо ая тухтай болгох, тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, хог хаягдлын менежмент, хогны ууттай холбоотой асуулт тавьж байв. Тухайлбал, хогны ногоон уут үйлдвэрлэхэд зарцуулж буй мөнгөөр сургууль, цэцэрлэг барьж болдоггүй юм уу гэсэн иргэний асуултад хотын дарга Э.Бат-Үүл “Би гэр хорооллын иргэдтэй уулзалт хийж “Хогны ууттай болгоё, хогны уут тараах уу” гэхэд бүгдээрээ алга ташин дэмжиж хүлээж авсан шүү дээ. Бүр “Азийн цагаан дагина” гэх нэрийг хүртэл иргэдийн санал болгосноор өгсөн. Иргэдийн хувьд сар бүр хогны хураамж төлдөг.

0 Сэтгэгдэл