Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“НАЙРСАГ УЛААНБААТАР” олон улсын тэмцээн болж байна

Зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” уриан дор Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах зорилготой “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Японы төлөөлөгчид болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй дээд зэрэглэлийн 15 зочид буудлын 100 гаруй шилдэг мэргэжилтэн зургаан чиглэлээр өрсөлдөж байна. Аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, улс нийслэлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх асуудал улам бүр чухал болж байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнө нь хязгаарлагдмал хүрээнд зохиогдож ирсэн зочид буудлын үйлчилгээний ажилтнуудын тэмцээнийг энэ жилээс “Найрсаг Улаанбаатар” уриан дор олон улсын тэмцээн болгон өргөтгөж байгаа. Учир юу гэвэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод олон улсын сүлжээ зочид буудал, зоогийн газар олноор байгуулагдан түүнийг дагаад гадаад, дотоодын өндөр мэргэжлийн үйлчилгээний ажилтнууд бэлтгэгдэж, уригдан ирж байна. Эдгээр мэргэжилтний ур чадвар, авхаалж самбааг сорихын зэрэгцээ мэргэжил нэгт нөхөдтэй арга туршлагаа хуваалцах боломжийг олгох нь тэмцээний бас нэгэн зорилго аж.
Гурван өдөр үргэлжлэх Хорека, үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шилдэг технологиуд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт шинэ дэвшил авч ирнэ гэдгийг салбарынхан хэлж байна. Учир нь, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, импортыг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах зорилго, агуулгатай үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид түлхүү оролцож байгаа. Зочид буудал, зоогийн газрууд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч тул үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, нийслэлийн эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой. Үзэсгэлэн, олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Мишээл экспо төвд болсон юм.

0 Сэтгэгдэл