Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Засгийн газрын “шүдний өвчин”
Шинэчлэлийн Засгийн газрын ганц “алдартай” сайд нь Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлдог. Сайнаасаа илүү саараар дуудуулсаар ирсэн түүнийг МАН-ынхан огцруулахаар нэг удаа УИХ-д хүсэлт оруулаад амжилт олоогүй. Энэ удаагийн Хаврын чуулганы хугацаанд Н.Батбаяр сайдыг огцруулах хүсэлт МАН-аас оруулах талаар яригдаж байгаа. Түүнээс гадна засагт хамтрагч МАХН-д ч ийм яриа явж байгаа талаар мэдээлэл түгэх болов. Салбарынхаа дэд сайд О.Чулуунбаттай ч сайнгүй харилцаатай учир нэгнээ огцруулах асуудал явж байгаа гэх. Тэгэхдээ ганц нэг гишүүн нь өөр байр суурьтай байгаа ч одоогоор МАХН Засгийн газраас гарахад тэгж их яараагүй бололтой.

УИХ дахь МАН-ын бүлэг гэхэд хаврын чуулганы анхны хуралдаанаараа эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн сайд нартай хариуцлага тооцох тухай ярьжээ. Сангийн сайд, ЭЗХ-ийн сайд нарыг огцруулъя гэж тэд санал оруулж байсан бол тэд энэ удаад Засгийн газрыг танхимаар нь унагаах сонирхолтой байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулсан гол буруутан нь санхүү, хөрөнгө мөнгө хариуцсан салбарын сайд нар. Тэгэхдээ бүр ЭЗХ-ийн сайд Н.Батбаярт фокус таарч байгаа юм.
Өчигдөр ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой 19 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьжээ. Хаврын чуулганы хугацаанд Оюу толгой төслийн хоёрдугаар шатны санхүүжилт, гэрээтэй холбоотой асуудал, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьж, батлуулах гэнэ. Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспорт дэмжих, санхүүжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, транзит таван шугам бий болгох ажлыг эрчимжүүлэх, Дархан цаазат хилийн бүсэд газрын тос, занар, байгалийн хийн хайгуул хийх боломжийг бий болгох талаар судалж хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэхээр төслүүдээ барилаа. Эдгээрийг батлуулж, хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалт, валютын дотогш чиглэсэн урсгал нэмэгдүүлэх үндэс суурь болох ач холбогдолтой гэж үзжээ. Эндээс харвал эрхэм сайд маш том амлалт өгч, түүнийгээ хаврын чуулганы хугацаанд буюу долдугаар сар хүртэл хэрэгжүүлж амжина гэж төлөвлөв. Улс орны эдийн засгийн байдлыг дордуулсан нь хариуцлага тооцох шалтгаан болж байгаа бол түүн дээр энэ амлалтаа биелүүлсэнгүй гэсэн бас нэг үндэслэл нэмэгдэж мэдэх нь.
Эхлээд тэд “давхар дээл”-ийг тайлах шаардлага тавилаа. Хэрэв сайд, УИХ-ын гишүүнийг хавсран хийхгүй гэж шийдвэл Засгийн газрыг огцруулах асуудал оруулах гэнэ. Тийм ч болохоор иргэний хөдөлгөөнүүдийг “хөдөлгөж” жагсаал цуглаан хийж эхэллээ. МАН-ын залуус мэр сэр харагдсан уг жагсаал зөвхөн эхлэл бололтой. Энэ пүрэв гарагт тэд бүр ч сүртэй жагсаал хийхээр бэлтгэж байгаа аж. Зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутгуудад Засгийн газрыг огцруулах жагсаал төлөвлөжээ.
Зөвхөн сөрөг хүчин гэлтгүй танхим дотроо ч Н.Батбаяр сайдтай ойлголцож чаддаггүй гэх нь бий. Төрийн хүн тэр тусмаа бүхэл бүтэн яам толгойлдог мөртлөө шашны зан үйл ажилдаа хэт хутгаж, муйхарлан зүтгэдэг гэнэ. Ямар сайндаа л, өдөр судар харж байж хүнтэй уулзах цагаа товлодог, төрийн ажил явах ёстой журмаар ажилладаггүй тухай өөр зуураа ярилцдаг. Саяхан хүртэл нэгэн телевизээр “Эдийн засаг муу байна гэж яриад байхаар дагаад муудчихвал яана. Сайн сайхнаар ярь. Амны билгээр гэдэг юм” гэх утгатай зүйл ярьдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтайдаа гутрах хүмүүсийн сэтгэгдэл цахим сайтууд, олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна. Засгийн газрыг байнга асуудалд оруулдаг сайд нарыг өдий болтол танхимдаа байлгах шалтгаан нь юу вэ.

0 Сэтгэгдэл
Çî÷èí
Hamgiin ih ajil hiij baigaa hun ni Batbayar shuu dee gej bodoj baina. Ajlaa sain meddeg. bolobsrol ondortei. Toriin alband hamgiin udaan ajillaj baisan. Mongoloo hogjuulehed har zaluugaasaa mash ih ajil hiisen huin dee!
2014.04.08