Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Хаврын улс төр “давхар дээл”
Энэ хаврын улс төрийг “давхар дээл”-ээр хийх нь тодорхой боллоо. УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр болсон жагсаал цуглаан, МАН-ынхны ярьж байгаа зүйлтэй хоршиж эхэлсэн. Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалд “Засгийн газрын огцор”, “сайд нар давхар дээлээ тайл” гэсэн уриа лоозон хаа сайгүй байсан нь үүнийг гэрчилнэ. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд барьсан МАН-ынхны бэлэг энэ жагсаал байсан гэх.

Үргэлжлүүлэн Ардын намынхан хөдөө орон нутаг, нийслэл гээд улс даяар жагсаал хийхээр бэлтгэж буй. Жагсаалын гол уриа үг нь мэдээж “давхар дээл”-ний тухай үг өгүүлбэр гэдэгт эргэлзэх зүйлгүй. Ерөнхийлөгчийн санаачилж өргөн барьсан Засгийн газрын тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байхыг тусгасан ч хуулийн төслийг хэлэлцэж чадалгүй АН завсарлага авсан. Харин МАН-ынхан завсарлагын хугацааг дуусгаж, хэлэлцэж эхлэхийг хүслээ. “Давхар дээл”-ийг тайлах эсэх асуудлаар хэн ямар байр суурьтай байгааг сонирхоё.
Шахалт
Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэх санал МАН-ын бүлгээс гаргасан.
Уг төслийг хэлэлцэж, баталбал олон асуудал зэрэг шийдэгдэнэ гэж тэд үзсэн байна. Жишээлбэл, төрийн тогтолцоог сайжруулан төгөлдөржүүлэх, ирц бүрдэхээ больсон УИХ-ын Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагаа хангагдах, УИХ, Засгийн газрын тэнцвэрт байдлыг хадгалах, төрийн эрх барих, гүйцэтгэх засаглалын ажил үүргийн хуваарийг зааглана гэнэ. Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт сайжрахаас гадна ухаалаг төрийн суурь нь энэ болно гэж үзсэн байна.
Чуулганаар үүнийг хэлэлцэх үед УИХ-д суугаа 17 сайдыг санал өгөх эрхгүй гэж Ардын намынхан хэллээ. Хуулийн хэд хэдэн заалтыг дагаж мөрдөх учиртайг сануулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг сайд нар мөрдөхийг анхааруулж албан бичиг илгээсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж бий. Мөн хуулийн 9.1.7-д “Энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй” гэж тус тус заажээ.
Хэрэв санал хураалтад оролцвол сайд нарыг хууль зөрчсөн гэж үзнэ хэмээн албан бичигтээ дурджээ. Энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхгүй хойшлуулбал УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал хөндөх гэнэ. Түүнээс гадна Засгийн газрыг огцруулах асуудал ч оруулж ирэх болно гэдгээ МАН-ынхан мэдэгдлээ.
Хамгаалалт
Хамтран байгуулсан Засгийн газрын дийлэнхийг бүрдүүлж буй АН-ынхан асуудалд өөрөөр хандаж байгаа. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төслийг дэмжинэ гэж хэлдэг. Гэхдээ цаг хугацааны хувьд хэзээнээс мөрдөгдөж эхлэхэд нухацтай хандахаар завсарлага авсан. МАН-ынхны эсрэг тэд байнга хамгаалалт хийсээр ирсэн. Энэ удаад ч гэсэн тэд тайлбар өгч, хариугаа барилаа.
Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж байвал хууль зөрчсөн гэж заасан. Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд энэ тухай тусгажээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагаас үл хамааран УИХ-ын тухай хуульд долдугаар зүйл 7.1.5 дахь хэсэгт өөрийн харьяалах Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд таслах эрхтэйгээр оролцоно гэж заасан байдаг. Хуулийн дагуу л бүх зүйл явах ёстой. Хуулийг зохиож ярьж болохгүй хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Санал өгөх эрхийг хязгаарлах нь хууль зөрчсөн зүйл болно гэж тэд үзэж байна. Тэгэхээр нөгөө талаасаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж мэдэх нь. АН-ынхан хуулийг 2016 оноос мөрдөгдөх анхны төслийг хэвээр нь дэмжих саналтай байгаа билээ.
Алтан дундаж
“Шударга ёс” эвслийн бүлэг “давхар дээл”-ний талаар ярилцахаар өргөтгөсөн хуралдаан хийжээ. МАХН болон МҮАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүд, сайд нартай хамтран хэлэлцээд “давхар дээл”-ээ тайлах нь зөв гэж.
Өмнө нь, ч тэд ийм байр суурьтай байсан учир үүнийгээ баталгаажуулав. Харин санал өгөх асуудлыг хувь хүний ёс зүйтэй холбон тайлбарлав. Сайд нар санал өгөх, үгүйгээ өөрсдөө шийдэх эрхтэй боловч иргэд хэн нь ёсзүйтэй байна вэ гэдгийг хянах хэрэгтэйг бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн. Тэгэхээр тус бүлгийн гишүүдээс Ч.Улаан, М.Сономпил нар санал өгөхгүй нь гэж ойлгож болох нь. Гэхдээ хууль баталбал хэзээнээс хэрэгжүүлэх цаг хугацаатай холбоотой хэсгийг дахин ярилцахаар шийдсэн гэнэ. Тийм, гэхдээ үгүй гэсэн хариулт “Шударга ёс” бүлгээс гарч байна.
Чанар чухал
Зөвхөн Засгийн газрын тухай, УИХ-ын тухай хуульд “давхар дээл” тайлах тухай асуудал яригдаж байгаа. Гэхдээ үүнийг ярихын тулд цогцоор нь авч үзэж, Үндсэн хууль дахь “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалтаа орхиод байгааг бие даагчид сануулсан. “Давхар дээл”-ний өнгө эсвэл дотрыг нь солих тухай хөндөж байна. 2016 онд сонгуульд ялалт байгуулсан нам нь өөрсдийн дураар өөрчлөх боломж Үндсэн хуульд үлдсэн гэдгийг анхааруулав. Тэгэхээр тэд ямар ч хуулийн цоорхой үлдээхгүй, сайн өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна.
Засгийн газарт ганц сайдын суудал авсан УИХ дахь Иргэний зориг, ногоон намын төлөөлөл чухам ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй. Мэдээж сайдтай намын хувьд олонхио дагаж мэдэх юм.

0 Сэтгэгдэл