Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
М.Зоригт: Валютын ханш өслөө гэхэд Ардын намынхан алгаа ташдаг болсон байна
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар царцаасан төслүүдийн талаар Аудитын санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригт гишүүдийн асуудалд хандаж буй хандлагад ихэд эгдүүцэн, хуралдааныг орхин гарсан юм. Эрхэм гишүүний бухимдсан шалтгааныг тодрууллаа.
-Өнөөдөр төсвийн байнгын хорооны хурлыг дуусгалгүй гарлаа. Ямар шалтгаанаар орхиж гарав?
-Зүгээр ч нэг орхиж гарсангүй. Хурлын үйл явц, зохион байгуулж байгаа дэг жаяг болохгүй байсан учраас энэ хуралдааныг орхиж гарсан. Төсвийн байнгын хороогоор 2014 оны улсын төсвийг хэлэлцэж батлахдаа санхүүжилтийг нь царцаасан төслүүдийг хэлэлцэн, төсвийн тодотголд оруулж батлах эхний ажлууд хийгдэж байна. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласан. УИХ-аас Аудитын ерөнхий газарт он дамжин, удаан хугацаанд баригдаж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын нөхцөл байдалтай нь очиж танилцан, ямар учраас төсөв нь өсч, ажил зогссон шалтгааныг тодруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Аудитын ерөнхий газар энэ ажлыг хийж дуусгаад, Их хуралд танилцуулсан.
Энэ санал, дүгнэлттэй байнгын хороо танилцаж, ажлын хэсэг арав гаруй удаа хуралдсаны эцэст өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэхээр болсон. Гэтэл цаг хугацааны хувьд үнэхээр хоцорч байна. Учир нь барилгын ажил урин дулааны энэ цагт ид эхлэх ёстой атал ажлаа эхлээгүйгээр барахгүй УИХ дөнгөж одоо л хэлэлцэн эхэлж байгаа нь харамсалтай.
Намрын чуулган дуусах үеэр гурван сарын хорьдоор ээлжит бус чуулганыг хуралдуулна гэж төлөвлөж байсан ч Их хурлын даргын зөвлөл, намын бүлгүүд ээлжит бус чуулганыг болиулсан. Гэтэл одоо дөнгөж хуралдаад эхлэхээр байнгын хороон дээр Ардын намын бүлэг зохион байгуулалттайгаар олноороо орж ирж, нэг хүн хэчнээн минут ярьдаг. Ингэхдээ Монгол Улс даяар ажил нь зогсчихсон сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг ярихгүй, улс төржсөн хандлагаар буюу аливаа асуудлыг шийдэхгүй талаас нь ярьж байна. Хуралд оролцож байгаа хүмүүс ч энэ байдлыг өөгшүүлж, зохион байгуулалттайгаар нэг бүрчлэн яриулж байна. Сөрөг хүчний зүгээс болох зүйлийг болохгүй талаас нь хардаг, бүхнийг үгүйсгэх, харлуулах байдлаар ханддаг. Жишээлбэл, валютын ханш өслөө гэхэд л Ардын намынхан алгаа ташдаг болсон байна. Энэ бүхэн нь нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хэчнээн их хохирол учруулж байгаа вэ гэдэгт санаа зовдоггүй. Нэг юм болохгүй болбол алга ташин, шүгэлдэн босч ирдэг болчихсон. Ийм байдал хэрээс хэтэрч байна. Үүний нэг жишээ бол өнөөдрийн төсвийн байнгын хорооны хурал байлаа.
Миний хувьд асуулт тавихаар хамгийн түрүүнд нэрээ өгсөн. Гэтэл хариулт өгөлгүй, бодит ажлаа ярихгүй, улс төржүүлж, телевизийн камер харж шоу хийсэн, ажил хэрэгч бус, цаг үрсэн байдалтай байсан учраас ийм хуралд суух хэрэггүй гэж үзээд орхиж гарсан. Тиймээс хуралдааныг аргагүйн эрхэнд орхиж гарсан гэдгээ албаар ёсоор мэдэгдье.
-Улсын хэмжээнд 243 объектыг царцаасан байгаа. Энэ жагсаалтад Сүхбаатар аймгаас хэдэн барилга орсон бэ?
-Сүхбаатар аймгийн хувьд арав гаруй барилгын төсөв царцаагдсан. Үүнд дахин төлөвлөх, шууд үргэлжлүүлэх, төсөвт өртөг нь дутуу тооцоологдсон барилга ч бий. Тойргийнхоо тухай ярих зүйл надад маш их байсан. Гэсэн хэдий ч УИХ, Аудитын газар хоорондоо дайрч давшилсан байдалтай байсан. Аудитын газар энэ их ажлыг хийчихээд ийм үг сонсоод сууна гэдэг бол харамсалтай санагдаж байна.
-Орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдэд тухайн орон нутгийн удирдлага шууд хяналт тавих боломжгүйг та урьд нь нэг бус удаа шүүмжилж байсан. Энэ тогтолцоог өөрчлөх талаар одооноос л ярьж эхэлж байна ...
-Тийм ээ, УИХ улсын төсвийг батлаад, түүнийг нь Захиран зарцуулах яамд нь тендер зарлаад, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулдаг. Жишээлбэл, Нэг суманд баригдаж байгаа сургуулийн барилгыг Улаанбаатарт байгаа Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцаж, тендер зарлаад, хэн нь мэдэгдэхгүй нэг компанийг сонгоод явуулдаг. Тэгээд гүйцэтгэлд нь хяналт тавьдаггүй, хариуцсан ажилдаа эзэн болж чаддаггүй, ийм буруу тогтолцоотой байсан учраас Монгол орон даяар дэндүү олон ажил цалгардсан. Энэ асуудал Сүхбаатар аймагт ч бий. Цаашид тодорхой үнийн дүнд багтах төслүүдийг орон нутаг өөрсдөө хариуцан, тендер зарлаад, гүйцэтгэгчээ шалгаруулж байх шаардлагатай.
Тойргоос сонгогдсон гишүүний хувьд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг зогсоочихгүй юм сан гэж санаа тавин ажиллаж байна. Тиймээс эдгээр асуудлыг цаг нартай уралдан шийдээсэй гэж бусад гишүүддээ уриалж байна.
Яагаад МАН-ийг алга таштал нь муу ажлаад байгаан бэ өөгөө өөрёдөөсөө хай АН минь. Амжилт хүсьею.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар царцаасан төслүүдийн талаар Аудитын санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригт гишүүдийн асуудалд хандаж буй хандлагад ихэд эгдүүцэн, хуралдааныг орхин гарсан юм. Эрхэм гишүүний бухимдсан шалтгааныг тодрууллаа. -Өнөөдөр төсвийн байнгын хорооны хурлыг дуусгалгүй гарлаа. Ямар шалтгаанаар орхиж гарав?
-Зүгээр ч нэг орхиж гарсангүй. Хурлын үйл явц, зохион байгуулж байгаа дэг жаяг болохгүй байсан учраас энэ хуралдааныг орхиж гарсан. Төсвийн байнгын хороогоор 2014 оны улсын төсвийг хэлэлцэж батлахдаа санхүүжилтийг нь царцаасан төслүүдийг хэлэлцэн, төсвийн тодотголд оруулж батлах эхний ажлууд хийгдэж байна. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласан. УИХ-аас Аудитын ерөнхий газарт он дамжин, удаан хугацаанд баригдаж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын нөхцөл байдалтай нь очиж танилцан, ямар учраас төсөв нь өсч, ажил зогссон шалтгааныг тодруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Аудитын ерөнхий газар энэ ажлыг хийж дуусгаад, Их хуралд танилцуулсан.
Энэ санал, дүгнэлттэй байнгын хороо танилцаж, ажлын хэсэг арав гаруй удаа хуралдсаны эцэст өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэхээр болсон. Гэтэл цаг хугацааны хувьд үнэхээр хоцорч байна. Учир нь барилгын ажил урин дулааны энэ цагт ид эхлэх ёстой атал ажлаа эхлээгүйгээр барахгүй УИХ дөнгөж одоо л хэлэлцэн эхэлж байгаа нь харамсалтай.
Намрын чуулган дуусах үеэр гурван сарын хорьдоор ээлжит бус чуулганыг хуралдуулна гэж төлөвлөж байсан ч Их хурлын даргын зөвлөл, намын бүлгүүд ээлжит бус чуулганыг болиулсан. Гэтэл одоо дөнгөж хуралдаад эхлэхээр байнгын хороон дээр Ардын намын бүлэг зохион байгуулалттайгаар олноороо орж ирж, нэг хүн хэчнээн минут ярьдаг. Ингэхдээ Монгол Улс даяар ажил нь зогсчихсон сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг ярихгүй, улс төржсөн хандлагаар буюу аливаа асуудлыг шийдэхгүй талаас нь ярьж байна. Хуралд оролцож байгаа хүмүүс ч энэ байдлыг өөгшүүлж, зохион байгуулалттайгаар нэг бүрчлэн яриулж байна. Сөрөг хүчний зүгээс болох зүйлийг болохгүй талаас нь хардаг, бүхнийг үгүйсгэх, харлуулах байдлаар ханддаг. Жишээлбэл, валютын ханш өслөө гэхэд л Ардын намынхан алгаа ташдаг болсон байна. Энэ бүхэн нь нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хэчнээн их хохирол учруулж байгаа вэ гэдэгт санаа зовдоггүй. Нэг юм болохгүй болбол алга ташин, шүгэлдэн босч ирдэг болчихсон. Ийм байдал хэрээс хэтэрч байна. Үүний нэг жишээ бол өнөөдрийн төсвийн байнгын хорооны хурал байлаа.
Миний хувьд асуулт тавихаар хамгийн түрүүнд нэрээ өгсөн. Гэтэл хариулт өгөлгүй, бодит ажлаа ярихгүй, улс төржүүлж, телевизийн камер харж шоу хийсэн, ажил хэрэгч бус, цаг үрсэн байдалтай байсан учраас ийм хуралд суух хэрэггүй гэж үзээд орхиж гарсан. Тиймээс хуралдааныг аргагүйн эрхэнд орхиж гарсан гэдгээ албаар ёсоор мэдэгдье.
-Улсын хэмжээнд 243 объектыг царцаасан байгаа. Энэ жагсаалтад Сүхбаатар аймгаас хэдэн барилга орсон бэ?
-Сүхбаатар аймгийн хувьд арав гаруй барилгын төсөв царцаагдсан. Үүнд дахин төлөвлөх, шууд үргэлжлүүлэх, төсөвт өртөг нь дутуу тооцоологдсон барилга ч бий. Тойргийнхоо тухай ярих зүйл надад маш их байсан. Гэсэн хэдий ч УИХ, Аудитын газар хоорондоо дайрч давшилсан байдалтай байсан. Аудитын газар энэ их ажлыг хийчихээд ийм үг сонсоод сууна гэдэг бол харамсалтай санагдаж байна.
-Орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдэд тухайн орон нутгийн удирдлага шууд хяналт тавих боломжгүйг та урьд нь нэг бус удаа шүүмжилж байсан. Энэ тогтолцоог өөрчлөх талаар одооноос л ярьж эхэлж байна ...
-Тийм ээ, УИХ улсын төсвийг батлаад, түүнийг нь Захиран зарцуулах яамд нь тендер зарлаад, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулдаг. Жишээлбэл, Нэг суманд баригдаж байгаа сургуулийн барилгыг Улаанбаатарт байгаа Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцаж, тендер зарлаад, хэн нь мэдэгдэхгүй нэг компанийг сонгоод явуулдаг. Тэгээд гүйцэтгэлд нь хяналт тавьдаггүй, хариуцсан ажилдаа эзэн болж чаддаггүй, ийм буруу тогтолцоотой байсан учраас Монгол орон даяар дэндүү олон ажил цалгардсан. Энэ асуудал Сүхбаатар аймагт ч бий. Цаашид тодорхой үнийн дүнд багтах төслүүдийг орон нутаг өөрсдөө хариуцан, тендер зарлаад, гүйцэтгэгчээ шалгаруулж байх шаардлагатай.
Тойргоос сонгогдсон гишүүний хувьд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг зогсоочихгүй юм сан гэж санаа тавин ажиллаж байна. Тиймээс эдгээр асуудлыг цаг нартай уралдан шийдээсэй гэж бусад гишүүддээ уриалж байна.
0 Сэтгэгдэл
2014.04.09






















