Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
АН-ынхан Засгийн газар, Монголбанкинд хэд хэдэн чиглэл өгчээ
УИХ дахь АН-ын бүлэг хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал нарын мэдээллийг сонсчээ. Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулахад ямар арга хэмжээ авах талаар ярилцсан байна. Одоогийн нөхцөл байдлыг болж өгвөл улс төрийн нөлөөгүй толинд харахыг АН-ынхан хичээсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сүүлийн хэдэн жилд хэрхэн өсч, ямар шалтгаанаас болж хямарсан талаар тоо баримтад үндэслэн авч үзэх нь улс төрийн нөлөөгүй толь юм гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Тэрээр “2009 онд нэг их наяд төгрөг байсан төсвийн орлого 2012 онд 4.9 их наяд төгрөг болж, 2.5 дахин өссөн. 2012 оноос хойш 2014 оны төлөвлөсөн хэмжээ 2009 оныхтой харьцуулахад 3.6 дахин өссөн. Төсвийн хөрөнгө оруулалт 2009 онд 20 хувийг эзэлдэг байсан бол 2012 онд 34 хувь болж өссөн байдаг. ДНБ 2011-2012 онд 14 их наяд төгрөгт хүрсэн. 2014 онд 20 их наяд төгрөгт хүрэх төсөөлөл гарсан. Гадаад худалдаа 2009 онд нэг их наяд төгрөг, 2012 онд дөрвөн их наяд төгрөг болж өссөн байна. Харин нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 2009 онд 32 ам.доллар байсан бол 2011 онд 130 ам.доллар болсон. Харин 2014 онд 35 ам.доллар болох төлөвтэй байгаа” гэсэн юм.
Эдийн засгийн энэ нөхцөл байдалд хэн нэгнээс алдаа, бурууг хайхгүйгээр цаашдаа хэрхэн анхаарахаа ярилцах ёстойг тэрээр мөн онцолсон. Иймээс Засгийн газар, Монголбанк ойрын үед хэрхэн ажиллах чиглэлийг бүлгийн хурлаар өгсөн байна. Монголбанк концессын гэрээгээр хийх ажлуудыг анхаарч, тэр дундаа Алтанбулаг-Замын-Үүд хүртэлх транзит авто замыг эхлүүлэх ёстой. Мөн боомтын төмөр замын асуудал, Асгатын мөнгөний ордыг ашиглах талаарх гэрээ хэлэлцээрийг ойрын үед шийдэх үүрэг өгчээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Оюу толгойн хэлэлцээрийг түргэвчлэхийг ч гишүүд анхааруулжээ. Валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалах, үүнд тодорхой чиглэл гаргаж ажиллахыг Монголбанкинд үүрэг болгосон байна. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаа тул Засгийн газрыг төсвийн тодотголдоо юуны өмнө төрөх эмнэлгүүдийн барилгыг барих, эхлүүлснийг нь дуусгаж ашиглалтад оруулах ёстойг АН-ынхан хэлжээ. 888 төслийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хэрэгжүүлэхэд зээлийг нь шийдэх чиглэл өгсөн гэнэ. Улмаар зээлийн даатгал, экспортын эрсдэлийн тухай хуулийн төслүүд боловсруулж, батлуулах шаардлагатай гэв.
Харин царцаасан хөрөнгө оруулалтын тухайд ажлын хэсгийн мэдээллийг сонсч, хэд хэдэн чиглэл баримтлахаар болжээ. Тухайлбал, ажлаа эхлүүлээд зогссон, барилгын компани нь олдохгүй байгаа, чанар, стандартгүй барьсан, мөнгөө аваад алга болсон бол хөрөнгө оруулалт хийхгүй. Зарим барилгын зориулалтыг өөрчилж худалдах, хэт өндөр өртөгтэй бол хөрөнгийг нь шийдэхгүй байх санал гарчээ. Мөн улсын хөрөнгөд хариуцлагагүй хандсан компаниудын жагсаалтыг гаргаж, хуулийн байгууллагаар шалгуулна гэжээ. Төсөвчид гэх үндэслэлгүй мөнгө нэмдэг хүмүүсийг зарлана. Хуулийн байгууллага бурууг нь тогтоогоогүй байхад Аудит, Засгийн газар хэнд хариуцлага тооцохыг ярих ёсгүй гэсэн байр суурьтай байна. Засагт хамтарсан “Шударга ёс” бүлгийн санаачилсан удтал яригдаж буй Өршөөлийн тухай хуулийн төслийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, батлахыг АН-ын бүлгийнхэн дэмжжээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн дагуу иргэдэд мөнгө олгоход төсвөөс 200 тэрбум төгрөг гарах уу, үгүй юү гэдэгт мэдээлэл өгөв. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал төсөвт 200 тэрбум төгрөгийн дарамт ирнэ гэж МАН-ынхан яриад байгаа. Бид тооцоо судалгаа хийхэд хамгийн ихдээ л 22.8 тэрбум төгрөг гарна. Жилдээ 8694 хүн тэтгэвэр авахаа больдог гэсэн тооцоо бий. Эдгээрийн хэд нь Хамтын тэтгэвэрт хамрагдах нь тодорхойгүй. Гэтэл МАН-ынхан тэр хүмүүсийг маргааш үгүй болгоод мөнгө өгөх гэж байгаа мэтээр ярьж байна. Ямар аргаар бодож 200 тэрбум төгрөг гэж гаргаж ирснийг бид хэдэн янзаар бодоод ч олохгүй байгаа” гэсэн юм.

0 Сэтгэгдэл