Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Соёл урлагийн байгууллагын удирдах ажилтнууд номын дуу сонсов
Өмнөговь аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтнууд сургалтанд хамрагдлаа. Сургалтыг аймгийн ЗДТГ, ССАЖГ нар хамтран зохион байгуулж 17 байгууллагын 27 удирдах албан тушаалтан оролцсон байна.
Энэхүү сургалтанд урилгаар Монголын үндэсний музейн арга зүйн албаны дарга М.Цэрмаа, Соёлын өвийн төвийн Үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Г.Анхсанаа, “Ахеl fisher” академийн лектор Ш.Амартүвшин нар оролцсон бөгөөд сургалтанд хамрагдагсад “Музейн ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх нь”, “Үл хөдлөх дурсгалыг хамгаалах арга зүй”, “Удирдахуйн ур чадвар”, “Санхүүгийн бэрхшээлийг даван туулах” зэрэг сэдвүүдээр номын дуу сонссон байна.
Хоёр өдрийн хугацаанд зохион байгуулагдсан тус сургалтанд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Н.Жамъянхорол нар оролцож, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаар санал солицон шинэ бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл өгчээ.
Мөн сургалтаар Баян-Овоо, Гурвантэс, Мандал-Овоо, Ноён, Ханхонгор, Хүрмэн, Сэврэй, Цогтцэций сумын соёлын төвийн эрхлэгч нар ажлын туршлагаасаа хуваалцаж илтгэл тавьсан. Сургалтын төгсгөлд тэд спортын нөхөрсөг тэмцээн зохион ХЖТеатрын баг болон сумын Соёлын төвийн баг шилдэгээр шалгарсан байна.
Өмнөговь аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтнууд сургалтанд хамрагдлаа. Сургалтыг аймгийн ЗДТГ, ССАЖГ нар хамтран зохион байгуулж 17 байгууллагын 27 удирдах албан тушаалтан оролцсон байна. Энэхүү сургалтанд урилгаар Монголын үндэсний музейн арга зүйн албаны дарга М.Цэрмаа, Соёлын өвийн төвийн Үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Г.Анхсанаа, “Ахеl fisher” академийн лектор Ш.Амартүвшин нар оролцсон бөгөөд сургалтанд хамрагдагсад “Музейн ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх нь”, “Үл хөдлөх дурсгалыг хамгаалах арга зүй”, “Удирдахуйн ур чадвар”, “Санхүүгийн бэрхшээлийг даван туулах” зэрэг сэдвүүдээр номын дуу сонссон байна.

0 Сэтгэгдэл