Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ГССҮТ-ийн захирал энэ сарын 22-нд тодроно
Бөөн будлиан дагуулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд явахаар болжээ. Эрүүл мэндийн яамнаас өмнөх дарга Ц.Энхбаярыг халж, А.Мөнхтайваныг сонгох тушаал гарсан. Гэсэн ч Ц.Энхбаяр энэ үйлдлийг хууль бус гэж ажлаа хүлээлгэн өгөөгүй. Улмаар А.Мөнхтайван ГССҮТ-ийн даргаас хувийн шалтгаанаар нэрээ татсанаар тус эмнэлэг тогтсон удирдлагагүй болсон билээ. Сонгон шалгаруулалтын талаар ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Бүргэдээс тодруулахад “Төрийн албаны зөвлөлөөс дахин сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 22-ны явуулахаар болсон. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон сонгон шалгаруулах комисс дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах юм гэсэн. Хуучин дарга Ц.Энхбаяр ажлаас халагдсан гээд зургаан сарын тэтгэмж авсан учраас удахгүй ажлаа хүлээлгэн өгөх байх. Ямар учир шалтгаантайг мэдэхгүй. ГССҮТ-ийн эмч, доктор, профессорууд ажлаас халагдахад юу ч өгөөгүй. Харин сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүн ажлаас гарахад зургаан сарын тэтгэмж өгөх юм. Шударга зүйл байдаг бол арай ингэмээргүй. Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөхгүй хэл ам хийсээр байгаад даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүний нэрийг татуулчихлаа гэж ойлгож байна” гэсэн юм.
Тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаяр сонгогдсоныг эсэргүүцсэн 22 хүн ажлаасаа халагдсан байдаг. Тэдний 17 нь нарийн мэргэжлийн эмч. Одоогоор тус эмнэлэг боловсон хүчин дутмаг байгаагаас нарийн мэргэжлийн эмч нараа буцаан ажилд нь авахаар ГССҮТ-ийн ажилчид 100 хувь гарын үсэг зураад Эрүүл мэндийн яаманд санал хүргүүлсэн гэнэ.



Бөөн будлиан дагуулсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд явахаар болжээ. Эрүүл мэндийн яамнаас өмнөх дарга Ц.Энхбаярыг халж, А.Мөнхтайваныг сонгох тушаал гарсан. Гэсэн ч Ц.Энхбаяр энэ үйлдлийг хууль бус гэж ажлаа хүлээлгэн өгөөгүй. Улмаар А.Мөнхтайван ГССҮТ-ийн даргаас хувийн шалтгаанаар нэрээ татсанаар тус эмнэлэг тогтсон удирдлагагүй болсон билээ. Сонгон шалгаруулалтын талаар ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Бүргэдээс тодруулахад “Төрийн албаны зөвлөлөөс дахин сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 22-ны явуулахаар болсон. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон сонгон шалгаруулах комисс дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах юм гэсэн. Хуучин дарга Ц.Энхбаяр ажлаас халагдсан гээд зургаан сарын тэтгэмж авсан учраас удахгүй ажлаа хүлээлгэн өгөх байх. Ямар учир шалтгаантайг мэдэхгүй. ГССҮТ-ийн эмч, доктор, профессорууд ажлаас халагдахад юу ч өгөөгүй. Харин сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүн ажлаас гарахад зургаан сарын тэтгэмж өгөх юм. Шударга зүйл байдаг бол арай ингэмээргүй. Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөхгүй хэл ам хийсээр байгаад даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүний нэрийг татуулчихлаа гэж ойлгож байна” гэсэн юм. Тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаяр сонгогдсоныг эсэргүүцсэн 22 хүн ажлаасаа халагдсан байдаг. Тэдний 17 нь нарийн мэргэжлийн эмч. Одоогоор тус эмнэлэг боловсон хүчин дутмаг байгаагаас нарийн мэргэжлийн эмч нараа буцаан ажилд нь авахаар ГССҮТ-ийн ажилчид 100 хувь гарын үсэг зураад Эрүүл мэндийн яаманд санал хүргүүлсэн гэнэ.




0 Сэтгэгдэл
























