Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
186 мянган өрх дэд бүтэцгүй орчинд амьдарч байна гэв
Улаанбаатар хот 28 мянга шахам га суурьшил бүхий газартай. Үүнээс 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хороолол эзэлдэг байна. Гэр хороололд 186 мянга гаруй өрх ямар ч газар зохион байгуулалтгүй, инженерийн болон дэд бүтэцгүй орчинд амьдарч байгааг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр тодотгов.

Тэрээр ярихдаа, “Газар шинэчлэн зохион байгуулна гэдэг бол гэр хорооллын дахин төлөвлөлтөөс өөр зүйл. Иргэн өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай талбайг хувь нийлүүлэхийг хэлээд байгаа юм. Тиймээс иргэдийн, газар өмчлөгчдийн хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Иргэд зохион байгуулалтад орж нийт талбай дээр амьжиргааны орон сууц, нийгмийн зориулалттай байгууламжийг хаана, ямар хэмжээтэй барих шийдвэр гаргаж гүйцэтгэгч талтай харилцан тохиролцсоноор төсөл хэрэгжинэ” гэлээ.
ДЭМБ-аас замбараагүй суурьшлаас үүдэлтэйгээр агаар, хөрсний бохирдлын голомтыг үүсгэж нийслэлийн нийт иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсныг тогтоожээ. Агаарын бохирдлын 50 хувь нь хөрснөөс үүсэх тоосжилт, 35 хувь нь нүүрсний утаанаас үүдэж байгаа аж. Тиймээс иргэд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахад оролцохоор хүсэлт ирүүлэх болжээ. Тодруулбал 30 мянга орчим иргэн газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ.
Түүнчлэн нийслэлд замбараагүй газар олголт гаарснаас болж олон сөрөг үр дагавар үүсч буйг хотын дарга онцолсон юм. Тэрээр НИТХ-аар хууль зөрчин газар олгосон Засаг даргыг огцруулна хэмээн журамд тусгасныг дэмжиж буй аж. Нийслэлийн Засаг дарга иргэд нийлээд газраа шинэчлэн зохион байгуулъя гэвэл хотын төсөв мөнгө хүрэх үү гэсэн асуултад “Төсөв бий. Иргэд төлөвлөлтөө хийгээд, зургаа гаргаад ирвэл төсвийг нь тооцоод ИТХ-аар батлуулна. Төсөвт мөнгө батлалгүй явуулчихаар ажил хоцрох гээд байх юм. Мөнгө батлаад явуулахаар зураг төсөл нь ирдэггүй зовлон байна. Тиймээс манай инженер, төлөвлөлтийн байгууллагууд урьдчилсан тооцоо хийж мөнгө төсөвлөсөн” хэмээн хариуллаа. Төлөвлөлтийг хийхдээ тухайн айлыг нүүлгэхгүйгээр зохицуулах боломжтой бөгөөд бага зардлаар шинэчлэн зохион байгуулалт хэрхэн хийх вэ гэдгийг иргэд өөрсдөө сайн тооцоолох хэрэгтэй гэнэ.

0 Сэтгэгдэл