Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Нийслэлийн ногоон бүсийн унанги мөчир, гишүүг цэвэрлэнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ойн цэвэрлэгээг холбогдох хууль, журамд нийцүүлэх саналын дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.
Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон унанги модыг цэвэрлэх ажлыг жилдээ нэг удаа хийдэг. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр түймэр болон хортон шавьжид өртөх аюулаас сэргийлэх төдийгүй модны ургах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.
“2014 онд ойгоос бэлтгүүлэх модны дээд хязгаар батлах тухай” шийдвэрт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгүүлэх модны дээд хэмжээг цэвэрлэгээний огтлолоор 760м3 ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх хэлбэрээр унанги, гишүү мөчир олгох хэмжээг 5000м3 байхаар тогтоожээ.
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд байгалийн аясаар, түймэр хөнөөлт шавьжийн нөлөөгөөр хатаж хуурайшсан, салхинд булгарч иш нь хугарсан мод бүхий цэвэрлэгээ хийх шаардлагатай 3359 га талбайд 25260м3 хатсан, 3528 га талбайд 65320м3 унанги модны нөөц байгааг тогтоосон. Эдгээрээс “Нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө”-нд тусгасаны дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Өвөр гүнт, Майхан толгойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн сангийн нойтон цас, хүчтэй салхины нөлөөнд их хэмжээгээр нэрвэгдэж гол ишээрээ хугарч унасан, хатсан модыг цэвэрлэн ойн ариун цэврийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг гаргажээ. Ойн цэвэрлэгээний огтлолоор 480м3 хэрэглээний мод, 280м3 түлээний мод, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 5000 м3 бэлтгүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээрээс нийслэлд 33 сая 244 мянган төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж албаныхан тооцжээ.
Харин ойн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо холбогдох хууль, журмыг баримтлан ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын эрхтэй, хүн хүч, техникийн хүчин чадал зэргийг харгалзах аж. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээ хийсэн талбайгаа эргэн нөхөн сэргээлгэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ онцоллоо.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ойн цэвэрлэгээг холбогдох хууль, журамд нийцүүлэх саналын дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.Түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон унанги модыг цэвэрлэх ажлыг жилдээ нэг удаа хийдэг. Ойд байгаа хатаж хуурайшсан, унанги моддыг цэвэрлэснээр түймэр болон хортон шавьжид өртөх аюулаас сэргийлэх төдийгүй модны ургах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

0 Сэтгэгдэл