Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр
Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг маргааш зохион байгуулна.
Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосныг дүүрэг, нийслэлээс шалгах юм. Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэх аж. Бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн нийслэлээс мэдэгдлээ.
Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг маргааш зохион байгуулна.Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосныг дүүрэг, нийслэлээс шалгах юм. Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэх аж. Бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн нийслэлээс мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
























