Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Ажилдаа хариуцлаггүй хандсан үнэлгээний хорооны гишүүдийг зарлалаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга автозам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон.
Мөн тухайн чанаргүй барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн. Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг гаргажээ.
Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр дараах долоон аж ахуйн нэгжийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх саналаа хүргүүлэхээр болсон байна. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болголоо.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналаар тус ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт чанаргүй баригдсан барилга байгууламж, замын ажлын талаарх мэдээллийг нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн дагуу Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх долоон аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүн болон ямар ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулъя.

0 Сэтгэгдэл