Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
”Давхар дээл”-ийн хуулийг хэлэлцэх боломжгүй боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Засгийн газрын тухай хууль өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг батлах байсан ч байнгын хороодын хуралдаан цуцлагдсантай холбогдуулан дахин хойшиллоо.

УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн чуулганаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх талаар зохицуулах Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу тус байнгын хороо энэ долоо хоногийн мягмар гарагт дээрх хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Үүнээс шалтгаалан УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх тов дахин хойшилж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд байнгын хорооны ирц яагаад хүрээгүй, гишүүд хурал тасалсан шалтгаанаа тайлбарласан уу гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 19 гишүүнтэйгээс долоон гишүүн ирсэн. Үүнд МАН-ын гурав, “Шударга ёс” эвслийн хоёр, С.Дэмбэрэл болон миний бие байсан. Ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдааны ирцээ бүрдүүлж, асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд "Давхар дээл"-ийн хуулийг хэлэлцүүлэг ирэх долоо хоног хүртэл хойшилж байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан