Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ц.Цолмон: Гэрээг эцэслэж хийгээгүй байхад манайхан хэвлэлд тавьчихсан
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийхийг хязгаарлах асуудал учраас зөв гэж үзэж байна. Гэхдээ гол маргаан нь хугацааны асуудал байгаа. Анх сонгууль явуулахад намууд хэнийгээ хаана дэвшүүлэх вэ гэж тооцоолдог. УИХ-ын гишүүн сайд байж болно гээд намууд шийдсэн. Тэгэхээр энэ удаагийн УИХ-ын сонгууль хугацаанд өөрчлөх нь зохимжгүй. Хугацааны хувьд 2016 оноос хэрэгжүүлэхээр тогтож, ихэнх сайд нь “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь илүү зохимжтой.

-Тооны харьцаа тогтоосон байсан боловч саналаа татчихсан. Хэд гэсэн харьцаатай байх нь оновчтой гэж та бодож байна?
-АН-ын санал 50:50 байсан боловч татаад авчихсан. Тэгээд явж явж 50 ч биш 30 хувь болчихоод байгаа. Ер нь “давхар дээл”-тэй 20 жил явсан шүү дээ. 20 жил энэ маягаар ажиллаж байсан юм чинь хоёр жилийн өмнө, хойно хэрэгжүүлэх нь тийм ч их ялгаатай зүйл биш. Аль болохоор Засаг төр тогтвортой, хийж байгаа ажил нь урагштай байгаасай л гэсэн үүднээс хандах нь зөв.

-Энэ асуудалд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд юунаас болоод санал нэгдэж чадсангүй вэ?
-“Шударга ёс” эвслийн бүлэг олон удаа ярьсан боловч эцэслэж санал хурааж, ийм байдлаар хандъя гэж шийдэж чадаагүй чуулганд орсон. Гурав хоногийн завсарлага авах юм чинь дараа нь шийдвэрээ гаргачихъя гэж бодсон хэрэг. Тэгээд эвслээрээ нэгдсэн байдлаар санал өгье гэж шийдээгүй юм. Тийм болохоор гишүүд өөрсдийн санал хураалтад хандсан. МАХН-ын хувьд нам дээрээ 2016 оныг дэмжье гэж тогтсон юм. Гэтэл зарим гишүүн үүнээс эсрэг санал өгсөн л дөө. Зарим нь 2014 оныг дэмжнэ гэж ч хэлж байсан. 2014 оныг дэмжнэ гэчихээд тухайн өдөр өөрчлөгдөөд өөрөөр санал өгсөн тохиолдолд ч байгаа.

-Бүлгээсээ тусдаа хуралдсан юм уу?
-Бид МАХН-ын Гүйцэтгэх хурал хийгээд тэндээс 2016 оныг дэмжье гэж шийдсэн.

-АН-ынхан гэхэд “дав­хар дээл”-ийг тайлах асуу­далд бүлгээсээ зөрж, энэ жилээс хэрэгжүүлэхэд санал өгсөн гишүүддээ ха­риуц­лага тооцно гэлээ. Тэг­вэл эсрэг санал өгсөн О.Баа­­санхүү, Л.Цог, Ц.Оюун­баатар нарт ха­риуц­лага тооцох асуудал МАХН-д яригдсан болов уу?
-Саяхан хуралдаад са­нуулж, анхааруулсан. Санал өгч дэмжсэнээс нь болоод Зас­гийн газрын гишүүдийг солих, өөрчлөх эсвэл засаглалын хямрал болох юм бол яригдах хариуцлага нь улам л хэцүү болно байх. Жишээ нь, одоогийн ярьж байгаа хувилбараар хууль батлагдахаар болбол манай намаас хашиж байгаа хамгийн өндөр албан тушаал болох Шадар сайдыг УИХ-ын гишүүн хийж болохгүй. Тэгэхээр өөрсдийхөө эрх ашгийн эс­рэг санал өгсөн болж таарч бай­гаа юм. Хууль энэ хэвээрээ батлагдчихвал хариуцлага тооцох асуудал нам дээр яригдах ёстой. Ер нь ёс зүйн хувьд ч гэсэн зохимжгүй л дээ. Тохирсноосоо буцаж бие биеэ хуураад явах нь зохимжгүй үйлдэл. Хувь хүн, улстөрчийн хувьд ч зохисгүй ааш араншин, сөрөг үйлдэл болж байгаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн зөрчлийг Д.Батцогт гишүүн дэмжихгүй гээд бүлгээсээ гарахаар боллоо. Бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгээс гарна гэсэн ойлголт байхгүй гээд байдаг. Нэг бүлэгт харьяалагддаг ги­шүүний хувьд юу гэж бодож байна вэ. Үнэхээр Д.Батцогт гишүүний хэлээд байгаа тохироо, наймаа байна уу?
-Тэр тал дээр дэлгэрэнгүй тайлбар өгөх юм надад алга. Батцогт гишүүн сая өргөдлөө бүлгийн даргад өгсөн гэсэн. Бүлэг дээр ямар ч байсан хэлэлцэх болов уу. Тэр үед л тодорхой болох байх. Одоо бол хэлэх зүйл алга. Ирэх даваа гарагийн бүлгийн хурлаар энэ асуудлыг ярих байх. Хэрхэн шийддэгийг нь бас сайн мэдэхгүй юм. Амаржаргал гишүүний асуудал шиг байдал үүсэх ч юм бил үү. Тухайн үед л шийдээд явах байх даа.

-Ер нь эвслийн бүлгийн МАХН, МҮАН-ынхан ямар нэг асуудалд хэр их санал зөрөлддөг вэ. Хоорондоо нийцтэй, байр суурь нэгтэй ажиллаж чаддаг уу?
-Өнгөрсөн хугацаанд ажиллахад нэг их зарчмын зөрүү гараад, сайндаж, мууд­сан зүйл байгаагүй. Хувь хү­мүүс асуудал болгонд өөрс­дийн гэсэн байр суурьтай ханд­даг. Тэрийгээ яриад, нэгт­гээд нэгдсэн байр суурь­тай ордог. Заримдаа өөр өөрс­дийнхөөрөө санал өгдөг. Түүнд нь зөрчил гараад бай­даггүй.

-АН, МАХН-ын хооронд 10 жилийн хугацаатай бай­гуулах гэрээний төсөл ил болчихлоо. Ийм гэрээ бай­гуу­лах нь хэр зөв шийдвэр юм бэ, таныхаар?
-Тэр гэрээний асуудалд оролцоод л явж байна. Тэгэхдээ гэрээг эцэслэж хийгээгүй байхад манайхны зарим нь  хэвлэлд тавьсан байна билээ. Санаатай тавьсан уу, мэдээлэл алдагдсан уу мэдэхгүй юм. Угаасаа аливаа баримт бичигт эцэслэж гарын үсэг зуртал аль ч байгууллага, хувь хүнд ч нууц шүү дээ. АН, МАХН хоёр хамтраад засгийн эрх барьж байгаа учраас үүнийгээ урт хугацаанд үргэлжлүүлье гэсэн. Тэгэхийн тулд бие биеэ хариуцлагатай болгох үүднээс хамтарсан бичиг баримт гаргачихъя гээд төслийг нь хийгээд ярилцаад явж байна. Гэрээний зарим заалт хасагдаж болно, өөр зүйлүүд нэмэгдэж ч болно.

-Ийм гэрээ байгуулахыг УИХ-д сонгогдсон МАХН-ын гишүүд дэмжиж байгаа гэсэн үг үү?
-Эсэргүүцсэн хүн байхгүй гэж бодож байна. Яг ч ил ца­гаан дургүйгээ илэрхийлсэн нь бол алга. Угаасаа л хам­тарч ажиллаж байгаа уч­раас илүү удаан хугацаанд ажил­лах боломжийг ярилцаж, тохиролцъё гэсэн.  

-Гэрээний төслөөс бо­лоод МҮАН-ынхан дунд асуу­дал үүссэн юм биш үү. “Шударга ёс” эвсэл болж сонгуульд оролцож, за­сагт хамтраад, бүлэг бай­гуул­чихаад нэгийгээ үл­дээ­­чихээр дотооддоо ойлгол­цохгүй байх шалтгаан болчихсон юм биш биз дээ?
-Тийм юм байхгүй байх. Энэ гэрээг эхлээд хоёр намын хүрээнд байгуулчихаад гурав дахь нам нь орж болно. Эсвэл дараа нь дэлгэрүүлээд өөрсдөө хүсэх юм бол гурван намын гэрээ ч болгож болно. Монголчууд аль болох хам­тарч нэгдэж байвал нэгнийгээ хажиглаад байж болохгүй.

-МҮАН л дотор ерөөсөө ойлголцож чадахгүй байна гэж харагдаад байгаа?
-Тэрийг өөрсдөө л хэлэх байх даа. Надад бол мэдээлэл алга.

-Та УИХ-д сонгогдохдоо анх МҮАН-ын гишүүн бай­сан учраас асуугаад байгаа юм. Асуудал байсан учраас МАХН-д орсон байж таар­на?
-Бүх юм сайхан байсан бол бас тийм зүйл болохгүй байх л даа. Ямар нэгэн асуудал байгаа гэсэн үг. МҮАН МАХН хоёр нийлээд нэг улс төрийн хүчин болоод явбал хэн хэндээ хэрэгтэй. Монголын улс төрд ч хэрэгтэй гэсэн санал дэвшүүлчихээд хэрэгжихийг нь хүлээж байна. Уг нь нэг нам нь улам сулраад байхын оронд хоёулаа нийлээд явбал гуравдахь хүчний  байр сууринд хүрнэ. Олон жил эрх барьсан намуудыг ард түмэн шүүмжилдэг учир түүнийг нь засч, залруулахад нэмэртэй улс төрийн хүчин гарна гэж үзсэн.
0 Сэтгэгдэл
тавьсан байхад нь тамга тэмдэггүй байхыг нь харсаан коммунистууд ямарыг мэднээ
Ийм ГЭРЭЭ БАЙХГУЙ гэж ШИЙЛЭГДАМБА ***** хуцаад байсан яалаа. Энэ УЛС ТОРЧИД гэж ийм л арчаагуй ХУДАЛЧ новшнууд.
yag unen uls teriin bie unelegchid Erguu Gonchigdorjyn xud niilj Ix xurald yaj nasaaraa suuj zeelxen xool idex ve l gej bodoj suugaa
Ene Tsolmon Gonchigdorj xoyor gej xuduud tsaaguuraa xor nairuulj zavaarch baigaa um baina ldaa Tsolmon bol yostoi tuilbargui uls teriin yanxan xaana eert ni ashigtai baina ter namd orj daldaganaj yavdag Xezee ch uls orny telee gej boddogui Zevxen eeriin erx ashgyn telee altsanganaj yavdag tuilbargui xujaa baigaa Shinjanaas orj irsen xujaa eeree xezee ch songogdoj uzeegui listeer azaar IX xurald orchixood ternygee zenesen Gonchigdorjtoigoo niilj batalgaajuulax l xuseltei eer end u ch baixgui
энэ одоо хэдэн намаас урвасан. Хамгийн сүүлийн урвалтаас хойш нь 2 жил болоогүй байхад юун ёс зүй эд нар гээд солиороод байгаа юм бол доо? Сонгогдсон намаасаа урвах нь ёс зүйгүй юу, асуудалд өөрийн бодлоор санал өгсөн нь ёс зүйгүй юу? Арвин энэ 2 яг адил аль ашигтай талд нь худалдагдаж очдог биеэ үнэлэгчид
Хамгийн их уншсан