Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Хямарсан хямраагүй, хямарсан хямраагүй
Цас орж байгаа ч маргааш ургамал цэцэг сайхан ургана гэдэг шиг эдийн засаг удахгүй сайжирна гэдэгт итгэж байна гэсэн популист үгээр Засгийн газарт УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын зарим гишүүн доль цохиж байгаа бол МАН-ын гишүүдийн шруф АН-ын Ж.Батзандан тэргүүтэй гишүүдэд нөлөөлж байгааг өнөөдрийн УИХ-ын чуулганаас харж болохоор байгаа юм.

Эдийн засаг сайн байгаа гэдгийг ухуулах гэж ядахдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “ жилийн найман хувийн зээлээр байр авсан хүмүүс Чингис бондын ач гэж бод.Бас Монгол улс анх удаа энэ мөнгөний ачаар  онгоцтой болсон. Харин үлдсэн хувь нь Хөгжлийн банкминд байгаа. Би эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд эдийн засаг хямарсан гэж үзэхгүй байна. Гэхдээ валютын ханш бол өсч байгаа ч 1800 хүрээгүй шүү дээ” хэмээгээд Монголын хувь заяа энэ танхимд суугаа 76 хүнээс шалтгаална хэмээн тал засав. Гэтэл өнөөх ам.доллар аль хэдийнэ 1800 төгрөг хүрчихэж. Төр бодлогоо зөөллөж хувийн хэвшлээ дэмжиж гэмээнэ эдийн засгийн хямралаас мултарна хэмээн Н.Батбаяр сайдыг мөрөөдөж суухад 22700 аж ахуйн нэгж үүдээ барьчихаж.  Харин Засгийн газар 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлнэ гэж итгэж байгаа юм.

Энэ бүхнээс иргэд л эдийн засаг хямарсан хямраагүй, хямарсан хямраагүй хэмээн өрөөнийхөө цонхон дээрх цэцгийн навчийг тасалж эцсийн дүнг гаргахаар болоод үлдэх шив дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан