ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ш.Жаргалсайхан: Төрөөс төрсөн тэрбумтнуудыг улс төрөөс гаргах ёстой
Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэлд болсон нь Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн суурь болсон гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойтойгоо золгож энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчдаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа энэ удаагийн зочноор Ш.Жагалсайхантай ярилцлаа.

-Та юу хүсч ардчилалтай холбогдсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Социализмын үед шударга үнэн гэж байсангүй. Тэр дундаа хүний хөдөлмөрийг үнэлж чаддаггүй. Тийм болохоор өглөөний сонсгол, хурал, зөвлөгөөнд би ширүүхэн үг хэлчихдэг байлаа. Наад зах нь, цэрэгт гурван жил заалгаад ирсэн хөдөлмөр хамгааллын хичээлийг би дахиад долоо хоногт нэг удаа үзэх шаардлагагүй биз дээ. Эдгээрээс эхлээд л энгийн зүйлсээр ажилчдыг дектатурт байлгаж, дэмий зүйлд цаг зав үрдэг байсан. Энэ нь, иргэдийг нэг тогоонд байлгах социализмын өчүүхэн хэсэг. Тиймээс тухайн үед 30 настай байсан би шударга үнэнийг хайж эхэлсэн. Харин манайд оюутан байхдаа амьдардаг байсан Д.Баатар гээд залуу “Дугуй зааланд хурал болж байна. Тэдний ярьж буй зүйлтэй таны санаа бодол нийлэх юм байна” гэж хэлсэн. Би сонирхоогүй. Таксины жолооч байсан учраас норм, төлөвлөгөө биелүүлнэ гээд сонирхох завдал ч гараагүй. Гэтэл Баатар бүр идэвхтэй оролцоод хичээлдээ ч явахаа больсон.
-Тэгэхээр нь та сонирхож үзсэн хэрэг үү?
-Манай баазад 1978 оноос хойш нөхөрлөсөн найз маань хамт ажилладаг байсан. Тэр “Хөөе Жаакаа, дугуй зааланд хүмүүс цуглаж, хурал цуглаан хийж байна. Би хоёр дахь цуглаанд нь очно. Чам шиг хүнд яг таарна. Чи ч гэсэн оч” гэсэн. Хоёр хүн ингэж хэлсэн болохоор би цуглаанд нь очихоор шийдсэн юм. Манай хүн ч цуглаан дээр үг хэлсэнээсээ болоод маргааш нь такси бааз дээр дуудагдсан. Тэгэхээр нь ардчиллыг дэмждэг хэдэн нөхөдтэйгөө араас нь яваад орлоо. Дарга би та нарыг дэмжихгүй, гэхдээ хорихлохгүй гэж хэлсэн. Бид түүнээс цааш их хүчээ авсан л даа. 1990 онд МоАХ-ны байранд анхны салбар зөвлөлөө байгуулаад Б.Даштүдэвийгээ даргаар нь сонгож байлаа. Эргээд харахад гомдсон, эндсэн найз, нөхөд байна. Хэрвээ бид 1996 онд 50 суудал авчихаад буруу алхам хийгээгүй байсан бол Дашбалбар гэдэг хүн цаашаа биш наашаа орсон бол Монгол өнөөдөр ийм байхгүй байх байсан. Уг нь, ардчилал жамаараа хөгжиж байсан юм.
-Жам, ёсыг нь хэн үгүй хийчихсэн юм бэ?
-Ардчиллын голдрилд коммунистууд орж ирсэн. Өнөөдөр төрөөс төрсөн тэрбумтнууд биднийг яаж, ярьж байгааг хар л даа. 90 жил Монголын цөөхөн хэдэн хүн төрийг авч явчихаад өнөөдөр ямар байдалд хүргэсэн билээ. Ичихгүй, гоё зүйл яриад л сууж байгаад нь миний дургүй хүрдэг, үргэлж. Улс орон үнэн түүх, бичиг үсэг, ёс заншил, шашин шүтлэг, эх оронч сэтгэлгээнд тогтдог. Гэтэл Ардын намынхан энэ таван зүйлийг устгачихаад өнөөдөр нэг рүү нь ч оруулахгүй байна. Ухаантай ард түмнээ хэлмэгдүүлж устгачихаад Ардын нам уучлалт ч гуйгаагүй. Манай нам л уучлалт гуйсан. Миний аав хэлмэгдэж, 10 жил шоронд хоригдсон. Шалтгаан нь улс төржсөн яриа ярьдаг байсанд байгаа юм. Бод л доо, ийм шалтгаанаар хүний эрх чөлөөг 10 жил хасч болох уу. Энэ мэт хүнлэг бус, эрх чөлөөгүй нийгэмд намын тогтолцооноос гарч, улс төрийн товчоог огцруулах хүсэлтэй олон хүн байсан. Харин үүнийг нь МоАХ хийж чадсан. Гэвч өнөөдөр МоАХ ганцхан зүйл чадахгүй байна.
-Юуг?
-Коммунист, олигархиудыг явуулж чадахгүй байна. Бид туулай шиг унаж, туулай шиг босох ёстой. Орос заан шиг унаж, заан шиг босох ёстой гэдэг. Путин ерөнхийлөгч болоод Орос улсыг эргээд дэлхийн тавцанд хүчтэй гаргалаа. Бид Орос шиг хатуу байх ёстой. Гэтэл бид юуг нь хайрлаад, хайлж, унжаад байгаа юм бэ. Эхнээс нь, төрөөс төрсөн тэрбумтнуудыг улс төрөөс гаргах ёстой. Сайд байсан Ё.Отгонбаярыг хар л даа. 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөгтэй гэж байна. Төрийн сайдад баймааргүй их мөнгө. Д.Сугарыг хүртэл яаж ч чадахгүйг хүн бүр харж л байгаа байх. Учир нь, бид барьцаалагдчихсан. Коммунистуудад. Тиймээс 70, 80 мянган хүн цэвэрлэж байж коммунистууд энэ нийгэмд тогтсон шиг бид 70 хүрэхгүй хүнийг цэвэрлэх л ёстой. Коммунист байгаа газар үнэн байдаггүй байхгүй юу. Гэтэл 20 гаруй суудалтай тэд биднийг чимээгүй алж байна. Өнөөдөр Н.Алтанхуяг алдаа гаргадаг уу гэвэл би тийм гэнэ. Гэхдээ засдаг. Харин коммунистууд тэгдэггүй. Ард түмнээс үнэлгээ авахын тулд л худлаа зүйлс яриад сууж байна.

-Танай нам олон удаа гудамжны улс төр хийж байсан. Одоо засаг атгаж байна. Энэ ажил хийх боломж мөн биз дээ?
-Боломжтой. Гэхдээ коммунистууд бүлэг байгуулсан нь гай болж байна. Тэр чигт нь бүлэг байгуулах хугацаа дууссанаар нь орхих ёстой байсан гэж би боддог. Одоо хориг тавьж маяглахыг нь харж байгаа биз дээ. Төрийн тэрбумтнуудыг гаргахгүй юм бол бид ирэх жилээс жагсаал зохион байгуулж, тэднийг засгаас гарахыг шаардана. Тэгэхгүйгээр эх орон цаашид цэвэрлэгдэхгүй. “Айвенхо Майнз” компанид би дөрвөн жил гаруй ажилласан. Тэдний гадаад удирдлагууд юунаас айдаг вэ гэхээр коммунистуудаас. Яагаад гэхээр, үнэн байдаггүй учраас хүний эрх байдаггүй гэж хэлж байгаа юм. Гэтэл өнөөдөр хүний эрхийн комиссын дарга Бямбадорж байна. Үнэн юм ярьсан Гүндалайгийн лоозонг УИХ дээр урж байсан хүн яаж хүний эрхийг хамгаалах юм бэ. Анхбаяр гээд залуу 10 сар шоронгоос шорон дамжиж шалгагдаж байгаа гэдэгт олон хүн эмзэглэж байна. Гэтэл эрхийг нь хангаж чадахгүй байна шүү дээ.
-Яагаад заавал жагсаал, цуглаанаар асуудлыг шийдэх ёстой юм бэ?
-Сайд байсан Ё.Отгонбаярыг өчнөөн мөнгөтэй гэдгийг нь илрүүлчихээд УИХ-д байлгаад байдаг нь сонин байхгүй юу. 1990 онд биднийг гудамжинд жагсч байхад тэд хөрөнгөгүй байсан. Менежментийн хувьчлалаар бүгд хуваагаад идчихсэн. Өнөөдөр гаднаас хоолоо зөөгөөд амьдарч байна. Ийм хүмүүс иргэдийг хайрладаггүй. Мөнгө төгрөгийг нь илрүүлээд, хамаг “но”-г нь гаргаад байхад л чардайгаад засагт байгаад байна. Бид асуудал хаанаа гацсан гэдгийг нь мэдэхгүй учраас жагсаал цуглаан хийж тэднийг шахах ёстой. Үйлдвэрүүд баригдаад зам дагаж хөгжил ирэх юм бол иргэдийн амьдрал сайжирна. Ийм тохиолдолд Ардын нам дахиж сонгогдохгүй гэдгээ мэдэж байгаа учраас бидэнтэй зууралдаад байна. Хуралдааныг ч гэсэн хар л даа. Хуулийн төслийн талыг нь батлаад талыг нь батлахгүй байгаа биз. Ингээд ажил гацаад байхаар өр ихэснэ. Коммунистууд үүнийг мэддэг.
-Шударга, үнэнийг хүсээд ардчилалд нэгдсэн гэж байсан. Одоо тэгвэл тэр шударга үнэнээ олж чадаагүй юм шиг ажиглагдаж байна?
-Би шударга үнэнийг хүссэн. Одоо ч бас… 50 хувьтай л байна гэж боддог. Шүүх засаглал дээр жишээ авъя л даа. Х.Баттулга, Ц.Нямдорж хоёр шүүхээр хоёр жил явлаа. Эцэст нь шүүх Ц.Нямдоржийг “Уучлал гуй” гэдэг хоёрхон үг хэлж байна. Энэ арай дэндэж байгаа юм биш үү. Шүүх засаглал үнэнийг тогтоох гэж асар их цаг хугацаа үрж байна шүү дээ. Би мөнгө авдаг гэж боддог, хуулийнхныг. АТГ-т шалгагдаж байсан олон хэргийг цайрууллаа. Төрийн мөнгө идсэн л бол төлүүлж, бүтээн байгуулалтад оруулах хэрэгтэй. Тэр улсууд хоосон байна уу, ямар ч хамаагүй. Идсэн л бол төлдөг биз дээ. Танай, манай ч байх ёсгүй. Улс эх орны хөгжлөөс хойш татаж, төсөв төөрөгдүүлсэн бол хэн ч байсан шийтгэгдэх л хэрэгтэй.
-Жишээлбэл?
-Оюу толгойн гэрээг хийхдээ техник, эдийн засгийн үзүүлэлтийг нь харалгүй хийсэн гээд бод л доо. 30 жилийн тогтвортой хөгжлийн гэрээ шүү дээ. Жилийн дараа үзүүлэлтийг нь үзчихээд одоо засч чадахгүй пайнагтаж байна. Ард түмний хөрөнгийг ийм хариуцлагагүй зарцуулсан сайд, дарга нартай одоо хариуцлага тооцох ёстой. Энэ ардчиллын шударга үнэний зарчим. Гансүх, Зоригт, Баярцогт хэн нь ч байсан хамаагүй. Яагаад Сангийн сайд хүн хувийн компанийн урилгаар Канадад явж байдаг юм бэ. Тэр байтугай зарим улс төрд том ажил хийж байсан хүндээ таван жилийн турш гадаадын виз өгдөггүй хууль байдаг. Тэгэхэд Сангийн сайд хийж байсан Баярцогт яваад өглөө шүү дээ. Тэнд очоод хүний халаасанд багтахаас өөр яах юм. Өнөөдөр 1120 тонн алтны үйлдвэр Чилид ажиллаж байна. Түүнийг мангасууд идэх гээд яг манайх шиг будилж байсан. Ухаантай нь ухаангүйгээ идэх гэж байх үед ард түмэн нь боссон. Бүгд хувьцаа авч байна. Тиймээс Чили улс өнөөдөр өчнөөн гүн уурхайгаас 26 хүнээ амьд гаргаж авах тэнхээтэйгээ үлдсэн хэрэг. Засаг төр нь хүртэл мөнгөтэй, сэтгэлтэйгээ хоцорсон. Түүн шиг бид ч гэсэн алхмаа зоригтой хийж, зөв гэрээ хийж, гадаад улсаас мөнгө зээлэх хэрэгтэй. Дараа нь бид төлөх юмтай. Баялаг байгаа. Бидний өмнөөс барьцаалах бус бид өөрсдөө барьцаалах ёстой.
-Яг үүн дээр иргэд их эмзэг ханддаг. Ирээдүйд тэр мөнгийг нь хэн төлөх вэ гэж эргэлздэг л дээ?
-Энэ бол коммунистуудын хийсэн тархи угаах ажиллагаа. Хамгийн гол нь гэрээгээ зөв хийх хэрэгтэй. Тэгж чадвал айгаад байх зүйлгүй. Өнөөдөр ч гэсэн коммунистууд тархи угааж валютын нөөц дууссан гэсэн мэдээлэл тарааж байна. Гэтэл сайд нь 1.8 тэрбум ам.долларын нөөц байгаа гэж хэлж байна. Тэд зүгээр л ГОК-оо авах гэж эдийн засгийн байдлыг дэвэргэж байна.
-Эдийн засаг хямраагүй гэж үү?
-Миний эдийн засаг хямраагүй. Төр үймүүлээд байвал харин хямралтай байдаг. Бас хямралтай юм шиг харагддаг. Тогтвортой явбал найман жилийн дараа гэхэд засаг сайхан болох болов уу. Хоёр тор хүнс авдаг байснаа нэг тор болтлоо буурсан гээд байгаа нь худлаа.
-Та тэтгэврээр амьдардаг биз дээ?
-Миний тэтгэвэр 30 хувь өссөн. Амьдралд хүрээд л байна.
-Ардчилсан хувьсгалаас хойш салбар зөвлөлүүд ихээр байгуулагдсан. Та такси бааз дахь анхны салбар зөвлөлийн гишүүн. Өнөөдөр такси үйлчилгээ ямар байна?
-Такси бааз байгуулагдаад тарсан. Машинаа хувьдаа аваад бүгд хамтарч ажиллая гэхэд “Үгүй” гэсэн. Хэрвээ такси бааз байсан бол өнөөдөр такси үйлчилгээ арай өөр байж болох л байсан. Үйлчилгээ гээд байхаар зүйл ч өнөөдөр алга даа.

МоАХ-ныхон тэнгэрт хальсан анд нөхдөө дурсахаар
цэцэрлэгт хүрээлэн босгохоор цугласан үе. 2012-05-14-нд

0 Сэтгэгдэл