Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Даландавхрын оршуулгын газар цэцэрлэгт хүрээлэн болно

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 1000 гаруй га газрыг оршуулгын газар эзэлдэг гэдэг. Энэ нь, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн долоон байршлын нийлбэрээс ч их газарт бид бурхан болоочоо нутаглуулжээ гэсэн үг. Энэ талаар нэгэнтээ Буяны зан үйлийн холбооны тэргүүн Г.Идэрмаа “Улаанбаатарт нийтдээ 17 оршуулгын газар байдгаас албан ёсны зөвшөөрөлтэй нь Нарангийн энгэр. Болдог бол хаагдсан оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн эсвэл олон нийтэд зориулсан газар болгон тохижуулах нь хамгийн зөв шийдэл. Өнөөдөр гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд 27 га газарт 2700 айлын иж бүрэн үйлчилгээтэй орон сууцны барилга барьж байна. Тэгэхээр сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ гээд бүх зүйл төлөвлөсөн 37 хороолол барих талбайг бид оршуулгын газар болгож хүн амьдарч болдоггүй юм аа гэхэд бурхан болоочийнхоо дурсгалыг хүндэтгэдэг эерэг энергитэй сайхан газар болгох ёстой юм” хэмээсэн удаатай.
Судалгаагаар нийслэл дэх 17 оршуулгын газраас хамгийн их буюу 137 га газар эзэлдэг нь Самбалхүндэв оршуулгын газар. Хотын төв буюу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айл өрхүүдтэй хаяа нийлэн байрлах тус оршуулгын газар 1927 оноос үүсэн бий болж, 1987 онд Ардын депутатутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан гэдэг. Өөрөөр хэлбэл, газрын нөөцгүйгээс хамгийн эрт хаагдсан оршуулгын газар. Тиймээс ч хаалгаа бариад 37 жил болж буй уг оршуулгын газрыг айдас хүйдэс “ханхалсан” бус дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох албан ёсны яриа хэдэн жилийн өмнөөс гарч цаасан дээр бууж эхэлсэн. Энэ хүрээнд ч НИТХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан юм. Албаныхны мэдээллээр өнөөдөр тэнд 47 586 шарил байдгаас айлуудын хашаанд 61 ширхэг булш тоолсон гэнэ. Тэд “Нийт булшны 30 241 нь хэвийн, 16 767 нь эвдэрсэн, 517 нь ухаж тоносон байдалтай байна. Тус оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох талаар иргэд, олон нийтээс санал авахад иргэдийн 70 орчим хувь нь дэмжсэн” хэмээв. Харин энэ талаар НЕТГ-ынхнаас тодруулахад “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д Самбалхүндэвийн эргэмжийн газар буюу Далан давхрын оршуулгын газрыг “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байхаар тусгасан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн” гэлээ. Тус газрынхны гаргасан зураг төслөөр “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-гийн орон зайн шийдэл нь гурван хэсгээс бүрдэх гэнэ. Төв хэсэгтээ үндэсний соёл, уламжлал, орчин үеийн архитектур орон зайг харуулсан дурсгалын цогцолбор, зүүн, баруун хэсэгт байнгын үйл ажиллагаа бүхий шашны цогцолбор байх аж. Энэ бүх байгууламжийг холбосон цэцэрлэгт гудамж бүхий тохижилт, явган хүний болон авто зам байхаар зураг төсөвтөө тусгажээ.
Тэд “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны аравдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна. Гэрээ байгуулсны дараа бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх юм. Энэ ажилд иргэдийн идэвх санаачилга чухал. Шалгарсан концесс эзэмшигч зургаан сараас дээшгүй хугацаанд талийгаачийн ар гэрийнхнийг эрэн сурвалжилж, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлээд цаг агаар дулаарахаар чандарлах ажлыг эхлүүлнэ” гэв. Оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох инженерийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх концесс эзэмшигчийг ирэх оны гуравдугаар сараас сонгон шалгаруулж, 2016 оны 3-11 дүгээр сарын хооронд цахилгаан ба дулаан хангамжийг нь хийхээр төлөвлөжээ. Үүний дараа явган хүний болон авто зам, эко авто зогсоол, газар нөхөн сэргээх, хөрс солих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн юм байна.
- Санал асуулгаар иргэдийн 70 орчим хувь нь дэмжжээ-

0 Сэтгэгдэл