Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Олсоноо олонтойгоо Олон нь зохион байгуулалттай
Ашигтай орлоготой, амжилттай яваа компани нь нийгмийнхээ түүчээ нь болж явдаг. Ер нь лидерүүд нийгмийг авч явдаг чиглүүлдэг нь тодорхой. Олон нийт ч тэднийг харж зорилго зорилт,хүсэл мөрөөдлөө тодорхолйж байдаг. Нэг ёсондоо үлгэр дуурайлал авдаг гэх юм уу даа. Компани ашиг орлого арвин олох тусам орлогынхоо тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг жишиг байдаг. Энэ нь ч эргээд тус компаны нэр хүнд,нүүр царай бизнесийн хөгжилд харилцан хамааралтай байдаг. Үүнийг л компаны нийгмийн хариуцлага гээд байгаа авч Монголд яг сонгодог утгаараа хэрэгжихгүй тодорхой зохицуулалтгүй явсаар өдийг хүрлээ. Бүр зарим компани нь нийгмийн хариуцлага нэрийн дор бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлээд явж байх жишээтэй. Манай нэлээн томд тооцогдох компани нэгэн дүүрэгт Цахим хөтөлбөр хэргэжүүлж төрийн сургууль бүрт иж бүрэн компьютерийн кабинет бэлэглэж суурилуулж өгч байсан нь саяхан. Гэвч энэ нь интернетийн холболт,үйлчилгээний монопол бизнесс байсныг төрийн сургуулиудын захарууд хэлж байна. Сар бүр интернет үйлчилгээний хөлсөнд нийтлэг тарифт үнээс хэд дахин илүү үнэ авсаар байгаа тухай тэд хэлж байдаг. Ашиг орлого сайтай компани бүрээс орлогынх нь тодорхой хувийг төвлөрүүлэн нийгмийн хариуцлагын Санг байгуулвал яасан юм бэ!!! Энэ санг Монголын ХAV Танхимын дэргэд ч юм уу НХХЯамны дэргэд ч юм уу байгуулаад тус Сан нь Нийгмийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байвал илүү их том юм (нийгэм, нийтэд хүртээлтэй) бүтээж болмоор.
Сан нь төсөл хөтөлбөрүүдээ ач холбогдол, хүртээмжээр нь ангилан жагсаалт гаргаж дугаарлаад л эхнээс нь шийдээд явбал мөн ч их асуудал шийдэхсэн. Байгаль орчин,эрүүл мэнд,соёл спорт, хөгшид хүүхэд гээд л бидний асуудал ямар дуусах биш. Иймэрхүү байдлаар нэгдсэн зохион байгуулалтад орохгүй бол компаниуд маань тус тусдаа хурдан морь,бөх спортын топ дөрвөн төрөл (чөлөөт, жудо, бокс, буудлага) гэх мэт салбаруудад болон үсрээд л асрамжийн газрын хэдэн хүүхдүүдэд чихэр жимс,бэлэг сэлт тараадаг муу жишиг тогтчихоод байна шүү дээ. Зарим нь овоо мод тарих,байгаль орчноо хамгаалах, гол усаа цэвэрлэх гэх мэт гэгээлэг санал санаачлага гаргадаг боловч тус тусдаа нэгдсэн бодлогогүй болохоор хүч тарамдаад ажил хэрэг болохоосоо илүүтэй реклам болоод л өнгөрдөг. Иймээс л компаниудын Нийгмийн хариуцлагын Санг байгуулъя Сангийн үлй ажиллагаа,хөрөнгө оруулалт гэх мэт нь ил тод байг түүнийг нь иргэд өөрсдөө хянадаг байя. Компань нь улирал жилд Санд төд төчнөөн төгрөг төвлөрүүлсэнийг олон нийтэд мэдээлж, хэд хичнээн төгрөгөөр ямар ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэх мэт үзүүлэлтүүдээр нь тухайн компаниа сурталчлан дэмжиж бүр онцгой тохиолдолд татварын хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт эрх зүйн орчинг бүрдүүлбэл сайнсан.
Ашигтай орлоготой, амжилттай яваа компани нь нийгмийнхээ түүчээ нь болж явдаг. Ер нь лидерүүд нийгмийг авч явдаг чиглүүлдэг нь тодорхой. Олон нийт ч тэднийг харж зорилго зорилт,хүсэл мөрөөдлөө тодорхолйж байдаг. Нэг ёсондоо үлгэр дуурайлал авдаг гэх юм уу даа. Компани ашиг орлого арвин олох тусам орлогынхоо тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг жишиг байдаг. Энэ нь ч эргээд тус компаны нэр хүнд,нүүр царай бизнесийн хөгжилд харилцан хамааралтай байдаг. Үүнийг л компаны нийгмийн хариуцлага гээд байгаа авч Монголд яг сонгодог утгаараа хэрэгжихгүй тодорхой зохицуулалтгүй явсаар өдийг хүрлээ. Бүр зарим компани нь нийгмийн хариуцлага нэрийн дор бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлээд явж байх жишээтэй. Манай нэлээн томд тооцогдох компани нэгэн дүүрэгт Цахим хөтөлбөр хэргэжүүлж төрийн сургууль бүрт иж бүрэн компьютерийн кабинет бэлэглэж суурилуулж өгч байсан нь саяхан. Гэвч энэ нь интернетийн холболт,үйлчилгээний монопол бизнесс байсныг төрийн сургуулиудын захарууд хэлж байна. Сар бүр интернет үйлчилгээний хөлсөнд нийтлэг тарифт үнээс хэд дахин илүү үнэ авсаар байгаа тухай тэд хэлж байдаг. Ашиг орлого сайтай компани бүрээс орлогынх нь тодорхой хувийг төвлөрүүлэн нийгмийн хариуцлагын Санг байгуулвал яасан юм бэ!!! Энэ санг Монголын ХAV Танхимын дэргэд ч юм уу НХХЯамны дэргэд ч юм уу байгуулаад тус Сан нь Нийгмийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байвал илүү их том юм (нийгэм, нийтэд хүртээлтэй) бүтээж болмоор. Сан нь төсөл хөтөлбөрүүдээ ач холбогдол, хүртээмжээр нь ангилан жагсаалт гаргаж дугаарлаад л эхнээс нь шийдээд явбал мөн ч их асуудал шийдэхсэн. Байгаль орчин,эрүүл мэнд,соёл спорт, хөгшид хүүхэд гээд л бидний асуудал ямар дуусах биш. Иймэрхүү байдлаар нэгдсэн зохион байгуулалтад орохгүй бол компаниуд маань тус тусдаа хурдан морь,бөх спортын топ дөрвөн төрөл (чөлөөт, жудо, бокс, буудлага) гэх мэт салбаруудад болон үсрээд л асрамжийн газрын хэдэн хүүхдүүдэд чихэр жимс,бэлэг сэлт тараадаг муу жишиг тогтчихоод байна шүү дээ. Зарим нь овоо мод тарих,байгаль орчноо хамгаалах, гол усаа цэвэрлэх гэх мэт гэгээлэг санал санаачлага гаргадаг боловч тус тусдаа нэгдсэн бодлогогүй болохоор хүч тарамдаад ажил хэрэг болохоосоо илүүтэй реклам болоод л өнгөрдөг. Иймээс л компаниудын Нийгмийн хариуцлагын Санг байгуулъя Сангийн үлй ажиллагаа,хөрөнгө оруулалт гэх мэт нь ил тод байг түүнийг нь иргэд өөрсдөө хянадаг байя. Компань нь улирал жилд Санд төд төчнөөн төгрөг төвлөрүүлсэнийг олон нийтэд мэдээлж, хэд хичнээн төгрөгөөр ямар ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэх мэт үзүүлэлтүүдээр нь тухайн компаниа сурталчлан дэмжиж бүр онцгой тохиолдолд татварын хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт эрх зүйн орчинг бүрдүүлбэл сайнсан.
Л.ЭНХБОЛД
0 Сэтгэгдэл
























