Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Албан тушаал ахихад хортой зургаан зуршил
Хэрэв танд дурдагдсан зуршлуудын аль нэг нь бий бол нэн даруй болихыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Үгүй бол ажилгүй үлдэх эрсдэл өндөр гэдгийг анхааралдаа ав.

1. Кафед урих. Кафе нь утас эсвэл нэтээр онлайн бага хурал зохион байгуулахад огтхон ч тохирохгүй газар. Удирдаж байгаа хүний яриаг даган хөндлөнгийн олон шуугиан орж ирэх нь хэлсэн үгийг нь үнэмшилтэй болгохгүй. Тиймээс олон хүнтэй газраас яалт ч үгүй хурал явуулахаар болвол өөрөө яриагүй үедээ ч дууг нь намсгахыг хүсэх хэрэгтэй. Харин гэрээсээ ийм дуудлага хийх гэж байгаа бол эхнэр, гэрийн нохой муур зэрэг амьтан тав тух алдуулахгүй гэдэгт итгэлтэй бай. Тиймээс тусдаа өрөөнд дотроос нь түгжиж байгаад ярихад буруудах зүйл огт байхгүй.
2. Бусдад стрессээ бүү халдаа. Стресст орсон хүн ойр ойрхон өнгөц амьсгалж эхэлснээр нэг зорилго дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болдог. Харин олон хүн цугларсан газар нэг хүний сэтгэл санааны байдал нь бусдадаа заавал нөлөөлөн “халдварладаг” тул өөрийн стрессээ бусдад тараахаас зайлсхийх хэрэгтэй. Үгүй бол стресст орсон хүн төдийгүй офист хамт сууж байгаа нь ч өөрийн эрхгүй стресст орсон хүнтэй адил амьсгалан анхаарал нь төвлөрөхгүй болж ажлын бүтээмж нь эрс унадаг.
3. Олон нийтийн сүлжээнд хэт их чалчих хэрэггүй. Бэлэн хувцасны жижиг худалдааны “Francesca’s” компанийн гүйцэтгэх захирал Жин Морфисийн түүх үүний хамгийн тод жишээ. Тэрээр захирлуудын зөвлөлийн уулзалтын дараа твиттер дээрээ “Зөвлөлийн уулзалт болж өнгөрлөө. Сайн үзүүлэлт = Аз жаргалтай захирлууд” гэсэн мэдээ бичжээ. Гэтэл тус компанид хөрөнгө оруулдаг компани, хувь хүн бүр санхүүгийн сайн үзүүлэлтийн талаарх бодит мэдээг аваагүй байсанд асуудлын гол нь байгаа юм. Ингэснээр компанийн хувьд нэн чухал мэдээллийг тус компанид ямар ч хамаагүй, зүгээр л твиттер дээр Морфисыг дагасан 200 гаруй хүн нууцын зэрэглэлтэй мэдээллийг чухал хүмүүсээс урьтаж мэдсэн болж таарсан юм. Үүний дараа чалчаа захирал ажлаасаа халагдсан нь ойлгомжтой.
4. Хурал, шуурхай дээр дуугүй битгий суу. Хурал зөвлөгөөн дээр өөрийн саналаа илэрхийлэхгүй дуугүй байх нь тухайн сэдэв өөрт чинь огт сонирхолгүй, залхуутай санагдаж байна гэсэн мессежийг бусдад өгдөг. Ялангуяа, албан тушаал ахих гэж байгаа хүнд энэ тун ч таагүй нөлөөлөх нь ойлгомжтой. Хэлэх юмгүй байсан ч өмнө нь ярьж байсан хүмүүсийн ярианаас ганц хоёр зүйлс зээлэн ерөнхий утгатай зүйл хэлж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
5. Хувийн мэдээллээ бусдад бүү дуулга. Ажил дээрээ, олон хүнтэй өрөөнд суудаг бол гэр орон, ах дүү рүүгээ ярих, хувийн чанартай асуудлыг хэлэлцэх болвол дуугаа хоёр дахин багасгаж, 2-3 минутаас ярих хэрэггүй гэж мэргэжилтнүүд үздэг. Тэртээ тэргүй ажлын өндөр ачаалалтай байгаа бусад ажилтан танай хадам аавын шинжилгээний хариу, эсвэл хүүхдийг чинь хичээл дээрээ муу авсан тухай илүүдэл мэдээлэл сонсох огт сонирхолгүй байгаа гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
6. Хурц үнэртэй хоол бүү ид. Офисын ажилтнууд сармис, кимчи гэх мэт хурц үнэртэй хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ ажлын байрандаа хачиртай талх халааж идэх гэж байгаа бол сармис, кимчи хоёрыг оруулахгүй байсан нь дээр.

0 Сэтгэгдэл