Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ц.Оюундарь: Хяналтын ерөнхий хорооны шийдвэр ҮЗХ-ны хурлаар баталгаажна

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хассан шийдвэр гаргасан гэдэг нь үнэн эсэхийг болон цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Р.Бур­мааг АН-аас хөөсөн талаар­хи мэдээлэл үнэн үү?
-Намын хариуцлагын журмын  3.4-ийн гуравдугаар бүлэгт  Хяналтын хорооны шийдвэр дангаараа бол хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны шийдвэрийг Үндэс­ний зөвлөлдөх хороо хурал­даж баталгаажуулж байж түүний дараа шийдвэр гардаг. Тэгэхээр Хяналтын ерөнхий хорооны Р.Бурмаа гишүүний асуудлыг авч хэ­лэлц­сэн хурлын шийдвэрийг Үн­дэсний зөвлөлдөх хороо хэ­лэлцэж байж шийднэ гэсэн үг.

-Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгаа юм бол?
-Р.Бурмаа гишүүний өг­сөн санал одоогийн Зас­гийн газрын бүрэн эрхийг дол­ду­гаар сарын 1-нд дуусгах нь зөв гэсэн шийдвэр мэт харагдаж байна. Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэж үзэж байгаа.

-Бусад гишүүдэд нь хариуцлага тооцох асуудал яригдах уу.  Тухайлбал, Х.Бат­тулга, Ж.Батзандан, М.Зо­ригт нарт?
-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд бол өөр л дөө. Тойргоос сонгогдсон  гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал болж байгаа юм. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүдийн  хувьд намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзсэн. Үүнд нэг хуулийн цоорхой байгаа юм.  Улс төрийн намуудын тухай хууль 2005 онд батлагдсан. Тухайн үед манайх мажоритар системтэй байсан. Харин 2012 оноос холимог систем орж ирсэн. Тэгэхээр жагсаалтаар орсон гишүүнийг ингэнэ гэсэн заалт аль ч хуульд байхгүй.

-Хяналтын хороо яг ямар шийдвэр гаргасан юм бол?
-Намын нэр бүхий 13 гишүүнээс ирсэн өргөдлийг Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцээд  Р.Бурмаа гишүүний өгсөн санал нь намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулах шийдвэрт саналаа өгсөн гэж үзсэн. Энэ нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл.  Гэхдээ дахин хэлэхэд Хяналтын ерөнхий хорооны шийдвэр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажиж байж эцсийн шийдвэр болдог. Тиймээс хэрвээ энэ шийдвэрийг цааш нь баталгаажуулья гэвэл ҮЗХ хуралдах ёстой.

-ҮЗХ-ны хурлаа хэзээ зарлах вэ?
-Тэрийг дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гуравны нэг хувь нь санал өгснөөр шийднэ.
0 Сэтгэгдэл
Оюундарь намын дүрэмээ өөрөө мэддэг болов уу.Цэрэнчимэгтэй нийлж Дорнодын АН ын дотоод хэрэгт оролцоод байгааг харахад үндсэн дүрэмээ тун маруухан мэддэг бололтой
Хамгийн их уншсан