Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Б.Пүрэв: Би БНМАУ-ын сүүлчийн генерал болсон
Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр ахмад генералуудын нэг БНМАУ-ын хошууч генерал Б.Пүрэвтэй уулзаж ярилцлаа.
-Та хэдэн онд генерал цол авч байв?
-1990 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр генерал болж байсан юм. Тухайн үед БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол олгодог байсан. Миний хувьд Сайд нарын тогтоолоор генерал цол хүртсэн сүүлчийн хүн. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын түүхэнд хамгийн сүүлд генерал болсон хүн юм уу даа. Харин намайг хүртсэнээс хойш Ерөнхийлөгчийн зарлигаар энэ цол, тэмдгийг олгодог журам тогтсон юм.
-Цол хүртэж байсан цаг үеэ эргээд дурсахгүй юу?
-Тэр үед Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хотод дуудагдан ирсэн юм. НАХЯ татан буугдаж задарсны дараа Улсын цагдан сэргийлэхийн Ерөнхий газрын дарга буюу Дотоодын цэргийн командлагчаар томилогдон зургаан жил ажилласан.
-Цэргийн албатай хэдэн оноос ажил, амьдралаа холбож байв?
-1965 онд Нийслэлийн цагдаагийн газарт жинхэнэ төлөөлөгч, бага дэслэгч цолтойгоор элсэн орж байлаа. Дараа нь ЗХУ-ын Дотоод яамны дээд сургуульд явж казармад дөрвөн жил суралцсан юм. Тэр үеэс л цэрэг армитай амь амьдралаа холбосон доо.
-Таны ажиллаж байсан үе одоогийн цэрэг армийн нөхцөл байдал хэр ялгаатай санагддаг вэ?
-Тэр үеийг одоотой харьцуулахад нийгмийн байдал харьцангуй тайван байлаа. Тиймдээ ч цэрэг армийн аж амьдрал ч ерөнхийдөө тогтуун байсан гэж болно. Харин 1990 оноос Дотоодын цэргийн командлагчаар ажиллаж эхлэхэд байдал хүнд байсан. Гэхдээ хэдий хүнд ч гэлээ одоогоос ялгаатай нь гэмт хэрэг гарах нь хамаагүй бага байсан. Дараа нь 1990 онд төр бужигнаж, нийгэм солигдсон үед цагдаагийн даргын ажлыг авч байлаа. Харин өнөөдөр нийгмийн хувьд хөгжиж байгаа ч хэв журам, эрүүгийн нөхцөл байдал тун хүнд харагдаж байдаг шүү.
Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр ахмад генералуудын нэг БНМАУ-ын хошууч генерал Б.Пүрэвтэй уулзаж ярилцлаа.-Та хэдэн онд генерал цол авч байв?

0 Сэтгэгдэл