ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.Дамдин-Од: Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөр
Шүүгчийн сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Одтой уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

-Монгол Улсад шүүх эрх мэдлийн шинэтгэл эрчимтэй явагдаж байна. Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд шүүхүүдийг бүсчлэн байгуулж, бүтэц орон тоог өөрчилсөнтэй холбогдуулан шүүгч, ерөнхий шүүгчдийн сонгон шалгаруулалтыг зарласан байгаа.Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ. Шүүхийн асуудал өнөөдөр олон түмний анхаарлын төвд байна.Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн шинэтгэлийн бодлого, шүүхийн эрхэм зорилго, шинэ цаг үеийн шаардлагыг хангаж ажиллах өндөр мэдлэг, боловсролтой, мэргэшилтэй, орчин үеийн онол, арга зүйгээр сурч боловсорсон шинэ үеэр шүүхийг бүрдүүлэхийг зорьж байна. Шүүх байгуулах тухай хуулиар улсын хэмжээнд нийт 79 шүүхэд 718 шүүгч ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд л хуульд заасан орон тоо ёсоор 25 шүүгч ажиллаж байна. Бусад шүүхүүд бүгд дутуу орон тоогоор буюу нийт 397 шүүгч томилогдон ажиллаж, 296 шүүгчийн орон тоо үлдэж байна. Одоогийн байдлаар дээрх шүүхүүд нь Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөсөө тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажилласан болон тухайн шүүхэд өмнө нь ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүмүүсээ Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгчээр сонгон ажиллуулж байгаа. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их хурлаас баталсан 2014 оны шүүхийн төсвийн хэмжээнд шинээр 70 шүүгчийг хуульчдаас шилж олохоор сонгон шалгаруулалт зарласан. Түүнчлэн шинээр байгуулагдан, шүүн таслах ажиллагаагаа явуулж байгаа анхан болон давж заалдах шатны 78 шүүхийн ерөнхий шүүгчид сонгон шалгаруулалт зарлаад байна.
-Хэн шүүгчид нэрээ дэвшүүлэх боломжтой вэ. Ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай багц хуульд тодорхойлсноор Шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулах үүрэгтэй. Үндсэн хуульд зааснаар хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, хорин таван нас хүрсэн Монгол Улсын иргэн шүүхийн шүүгчээр томилогдох эрхтэй.Энэ бол анх удаа шүүгчид нэр дэвшүүлэх иргэдэд тавьдаг суурь зарчим юм. Үндсэн хуулийн энэхүү суурь зарчимд үндэслэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчид тавих болзол шаардлагыг тодорхой тусгасан. Үүнд, ял шийтгүүлж байгаагүй, шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, хүний эрхийг дээдлэн, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай, монгол хэлний ярианы болон бичиг соёлын чадвартай, мэдээллийн технологийн хэрэглээний программ ашиглах чадвартай, шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг туршлагатай бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах чадвар, зан чанартай байх зэрэг болзол шаардлагууд хамрагддаг. Дээрх болзол шаардлагууд нь бүх шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдэд тавигддаг. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд дээрх болзол шаардлагуудаас гадна анхан шатны шүүхэд гурваас доошгүй жил шүүгчээр ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай, мэргэшсэн чиглэлээрээ хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгүй болгох талаар санал гаргах түвшинд бэлтгэгдсэн, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичиж нийтлүүлсэн байхыг шаарддаг. Мөн хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд дээрх хоёр шатны шүүхийн болзол шаардлагаа хангахаас гадна Давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил шүүгчээр ажилласан байх, өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан байх шалгуур тавьдаг.
-Өмнө нь ийм олон орон тоонд нэг дор сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй. Энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлогийн талаар тодруулахгүй юу?
-Энэ удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалт нэлээн онцлогтой гэж хэлж болно. Нэгдүгээрт, Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой “Шүүгчийг сонгон шалгаруулах журам” өөрчлөгдсөн, зарчмын хувьд шүүгчийг сонгон шалгаруулах шалгуур, босго нэлээд өндөр тавьсан. Хоёрдугаарт, Шүүхийн мэргэшлийн хороо шинэ бүрэлдэхүүнээр томилогдсон. Мэргэшлийн хороонд хууль зүйн өндөр мэргэшилтэй, шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн,Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүхэд олон жил шүүгчээр ажилласан, хууль зүйн шинжлэх ухааны эрдмийн зэрэг, цолтой шүүгч, хуульчид ажиллана. Гуравдугаарт, Нэр дэвшигчдийг цахим хэлбэрээр бүртгэх системд шилжсэн нь богино хугацаанд олон хүн хамруулах зорилго хангаж байгаа онцлогтой. Мөн шалгалт нь шүүгчийн сонгон шалгаруулалтын программын дагуу явагдана. Энэ нь шалгалтад хөндлөнгийн хүний оролцоо бараг байхгүй, өөрөөр хэлбэл шалгаж байгаа, шалгуулж байгаа хүмүүс бие биеэ мэдэх боломжгүйгээр дүн гаргах программ боловсруулагдсан. Дөрөвдүгээрт, Олон орон тоонд сонгон шалгаруулалт зарласан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхэнд онцлог үйл явдал болж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудалд зарим нэгэн маргаан байгаа боловч бүх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нь Ерөнхий зөвлөлийн хэнтэй ч хуваалцахгүй үүрэг юм.
-Одоогийн байдлаар зарлаад байгаа 70 шүүгчийн орон тоонд хэдэн хуульч нэрээ дэвшүүлээд байна вэ? Мөн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?
-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 70 орон тоон дээр нийт 483 хуульч нэрээ дэвшүүлсэн. Нийт нэр дэвшигчдийн 26.8 хувь нь иргэний хэргийн шүүхийн, 15.3 хувь нь эрүүгийн хэргийн шүүхийн,29.4 хувь нь захиргааны хэргийн шүүхийн, 28.5 хувь нь Сум дундын шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийг эрхэлж буй ажлын байдлаар авч үзвэл 35 хувь нь шүүхийн захиргааны ажилтан буюу шүүгчийн туслах, 26 хувь нь өмгөөлөгч, 17 хувь нь төрийн албан хаагч, 14 хувь нь шүүгч, прокурор, нотариатч, таван хувь нь хувийн секторт ажиллаж буй хуульч, гурван хувь нь хуулийн сургуулийн багшийн ажил эрхэлж буй хуульчид байна. Мэргэшлийн хорооны ажлын алба дээрх нэр дэвшигчдийн ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцсаны үндсэн дээр хуулийн шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг бүртгэлээс хасч, шүүгчийн сонгон шалгаруулалтад хамрагдах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн вебсайтаар нийтэд зарлана. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж байгаа. Харин анхан болон давж заалдах шатны 78 шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд одоогоор 99 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Бүртгэлийн ажиллагаа дууссан Мэргэшлийн хорооны ажлын алба ирүүлсэн материалуудыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна.
-Шүүгчийн сонгон шалгаруулалт ямар дэс дараалалтай явагддаг вэ?
-Шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа зургаан үе шаттай явагддаг. Нэгдүгээрт, Шүүгчийн сул орон тоог зарлана. Энэ үе шатанд тухайн шүүхийн ерөнхий шүүгч өөрийн шүүхэд хэдэн сул орон тоо байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор Шүүгчийн сонгон шалгаруулалт явуулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, өөрийн цахим хуудаснаа байрлуулна. Хоёрдугаарт, Нэр дэвшигчдийг бүртгэнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан болзол шаардлага хангасан гэж үзсэн хуульч, шүүгч нэрээ дэвшүүлэх эрхтэй байна. Нэр дэвшигчийн үндсэн материалыг Мэргэшлийн хорооны ажлын алба нягтлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчтэй холбогдолтой зарим баримт бичгийг өөрийн санаачлагаар холбогдох байгууллагуудаас гаргуулан авч болно. Бүртгэл дууссанаас хойш хоёр хоногийн дотор материалыг Мэргэшлийн хороонд, мөн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын дүгнэлт гаргуулахаар Хуульчдын холбоонд хүргүүлнэ. Гуравдугаарт, Мэргэшлийн хорооны үнэлгээ хийнэ. Мэргэшлийн хороо шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д дэлгэрэнгүй заасан байдаг. Дөрөвдүгээрт, Хуульчдийн холбооны дүгнэлт гарна. Хуульчдын холбоо нэр дэвшигчийн мэргэжил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Тавдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх үе шат. Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн талаархи бүх мэдээллийг авсны үндсэн дээр нэр дэвшигч нэг бүртэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж дүгнэлт гаргана. Шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрийн дүгнэлт, Мэргэшлийн хорооны дүгнэлт, Хуульчдын холбооны дүгнэлтэд тус тус үндэслэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлэн,хуралдаанаараа хэлэлцэж, илээр санал хураан, олонхийн санал авсан нэр дэвшигчдийг ажлын таван өдрийн дотор Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Зургаадугаарт, Ерөнхийлөгч шүүгчийг томилно.
-Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх шалгуурын талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Нэр дэвшигчийг үнэлж дүгнэх шалгуурыг “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д тодорхойлно. Шүүгчид нэр дэвшигчид тавигдах шалгуурыг гурав ангилдаг. Нэгдүгээрт, Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар. Хоёрдугаарт, Мэргэжлийн ёс зүй. Гуравдугаарт, Шүүгчээр ажиллах зан төлөв гэсэн шалгуураар үнэлж дүгнэнэ. Нэгд, Шүүгчээр ажиллах мэдлэгийг шинжлэх ухаан, нотолгоо баримт, туршилт, судалгаанд үндсэлсэн өгүүлэмжээр үнэлнэ, харин чадварыг эзэмшсэн мэдлэгээ амьдрал дээр хэрэглэх боломжит түвшинг тогтоох замаар дүгнэнэ. Түүнчлэн салбар эрх зүйн мэдлэгтэй байх, тухайн салбарын материаллаг болон процессийн эрх зүйн асуудлыг зөв шийдвэрлэх, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх шалгуурыг орхигдуулж болохгүй. Шүүхийн нэг эрхэм зорилго бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох явдал болохоор шүүгч хүн мөнхийн хөдөлгөөнд оршин буй амьдралын үй түмэн үйл явцыг олон өнцгөөс харж хууль зүйн ойлголтуудыг сэтгэн хөгжүүлэх, зөв тохируулан хэрэглэхэд бэлэн байх ёстой.Нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах чадварын нэг гол шалгуур бол бичиж боловсруулах үйл ажиллагаатай шууд холбоотой үзүүлэлт юм. Түүнчлэн ярих ур чадвар нь”...Шүүгч бол ярьдаг хууль...” гэсэн Эртний ромын гүн ухаантан Цицероны хэлсэн алдарт үгийн баталгаа юм. Шүүгч шүүн таслах үйл ажиллагаанд оролцогч нартай буурь суурьтай харилцах, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг оновчтой, ойлгомжтой тайлбарлах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Хоёрт, Мэргэжлийн ёс зүйн шалгуурт төвийг сахих, зарчимч байх, хичээл зүтгэл гаргах, олон нийттэй харилцах чадварууд багтдаг. Гуравт, Шүүгчийн зан төлөвийг үнэлж дүгнэхэд гол шалгуур нь бусдыг манлайлах, үлгэр дуурайлтай байх чадвар юм. Энэ зан төлөв бол шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой шалгуур үзүүлэлт юм. Шүүх аливаа хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэдэг. Иймд шийдвэрлэж буй асуудлын талаар бусдынхаа үзэл бодлыг тэвчээртэй сонсох, хүндэтгэн эргэцүүлэх бодох, бусдадаа нээлттэй байх чадварыг эзэмшсэн байх ёстой юм. Шүүгчээр ажиллах зан төлөвийн бас нэг чухал шалгуур үзүүлэлт бол шийдэмгий байх чадвар юм. Энэ нь аливаа асуудалд ул суурьтай хандахын зэрэгцээ, хурдтай, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, тодорхой шийдвэр гаргах чадвар юм.
Ярилцсанд баярлалаа.

-Монгол Улсад шүүх эрх мэдлийн шинэтгэл эрчимтэй явагдаж байна. Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд шүүхүүдийг бүсчлэн байгуулж, бүтэц орон тоог өөрчилсөнтэй холбогдуулан шүүгч, ерөнхий шүүгчдийн сонгон шалгаруулалтыг зарласан байгаа.Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ. Шүүхийн асуудал өнөөдөр олон түмний анхаарлын төвд байна.Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн шинэтгэлийн бодлого, шүүхийн эрхэм зорилго, шинэ цаг үеийн шаардлагыг хангаж ажиллах өндөр мэдлэг, боловсролтой, мэргэшилтэй, орчин үеийн онол, арга зүйгээр сурч боловсорсон шинэ үеэр шүүхийг бүрдүүлэхийг зорьж байна. Шүүх байгуулах тухай хуулиар улсын хэмжээнд нийт 79 шүүхэд 718 шүүгч ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд л хуульд заасан орон тоо ёсоор 25 шүүгч ажиллаж байна. Бусад шүүхүүд бүгд дутуу орон тоогоор буюу нийт 397 шүүгч томилогдон ажиллаж, 296 шүүгчийн орон тоо үлдэж байна. Одоогийн байдлаар дээрх шүүхүүд нь Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөсөө тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажилласан болон тухайн шүүхэд өмнө нь ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүмүүсээ Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгчээр сонгон ажиллуулж байгаа. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их хурлаас баталсан 2014 оны шүүхийн төсвийн хэмжээнд шинээр 70 шүүгчийг хуульчдаас шилж олохоор сонгон шалгаруулалт зарласан. Түүнчлэн шинээр байгуулагдан, шүүн таслах ажиллагаагаа явуулж байгаа анхан болон давж заалдах шатны 78 шүүхийн ерөнхий шүүгчид сонгон шалгаруулалт зарлаад байна.
-Хэн шүүгчид нэрээ дэвшүүлэх боломжтой вэ. Ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай багц хуульд тодорхойлсноор Шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулах үүрэгтэй. Үндсэн хуульд зааснаар хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, хорин таван нас хүрсэн Монгол Улсын иргэн шүүхийн шүүгчээр томилогдох эрхтэй.Энэ бол анх удаа шүүгчид нэр дэвшүүлэх иргэдэд тавьдаг суурь зарчим юм. Үндсэн хуулийн энэхүү суурь зарчимд үндэслэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчид тавих болзол шаардлагыг тодорхой тусгасан. Үүнд, ял шийтгүүлж байгаагүй, шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, хүний эрхийг дээдлэн, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай, монгол хэлний ярианы болон бичиг соёлын чадвартай, мэдээллийн технологийн хэрэглээний программ ашиглах чадвартай, шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг туршлагатай бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах чадвар, зан чанартай байх зэрэг болзол шаардлагууд хамрагддаг. Дээрх болзол шаардлагууд нь бүх шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдэд тавигддаг. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд дээрх болзол шаардлагуудаас гадна анхан шатны шүүхэд гурваас доошгүй жил шүүгчээр ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай, мэргэшсэн чиглэлээрээ хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгүй болгох талаар санал гаргах түвшинд бэлтгэгдсэн, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичиж нийтлүүлсэн байхыг шаарддаг. Мөн хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд дээрх хоёр шатны шүүхийн болзол шаардлагаа хангахаас гадна Давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил шүүгчээр ажилласан байх, өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан байх шалгуур тавьдаг.
-Өмнө нь ийм олон орон тоонд нэг дор сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй. Энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлогийн талаар тодруулахгүй юу?
-Энэ удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалт нэлээн онцлогтой гэж хэлж болно. Нэгдүгээрт, Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой “Шүүгчийг сонгон шалгаруулах журам” өөрчлөгдсөн, зарчмын хувьд шүүгчийг сонгон шалгаруулах шалгуур, босго нэлээд өндөр тавьсан. Хоёрдугаарт, Шүүхийн мэргэшлийн хороо шинэ бүрэлдэхүүнээр томилогдсон. Мэргэшлийн хороонд хууль зүйн өндөр мэргэшилтэй, шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн,Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүхэд олон жил шүүгчээр ажилласан, хууль зүйн шинжлэх ухааны эрдмийн зэрэг, цолтой шүүгч, хуульчид ажиллана. Гуравдугаарт, Нэр дэвшигчдийг цахим хэлбэрээр бүртгэх системд шилжсэн нь богино хугацаанд олон хүн хамруулах зорилго хангаж байгаа онцлогтой. Мөн шалгалт нь шүүгчийн сонгон шалгаруулалтын программын дагуу явагдана. Энэ нь шалгалтад хөндлөнгийн хүний оролцоо бараг байхгүй, өөрөөр хэлбэл шалгаж байгаа, шалгуулж байгаа хүмүүс бие биеэ мэдэх боломжгүйгээр дүн гаргах программ боловсруулагдсан. Дөрөвдүгээрт, Олон орон тоонд сонгон шалгаруулалт зарласан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхэнд онцлог үйл явдал болж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудалд зарим нэгэн маргаан байгаа боловч бүх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нь Ерөнхий зөвлөлийн хэнтэй ч хуваалцахгүй үүрэг юм.
-Одоогийн байдлаар зарлаад байгаа 70 шүүгчийн орон тоонд хэдэн хуульч нэрээ дэвшүүлээд байна вэ? Мөн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 70 орон тоон дээр нийт 483 хуульч нэрээ дэвшүүлсэн. Нийт нэр дэвшигчдийн 26.8 хувь нь иргэний хэргийн шүүхийн, 15.3 хувь нь эрүүгийн хэргийн шүүхийн,29.4 хувь нь захиргааны хэргийн шүүхийн, 28.5 хувь нь Сум дундын шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийг эрхэлж буй ажлын байдлаар авч үзвэл 35 хувь нь шүүхийн захиргааны ажилтан буюу шүүгчийн туслах, 26 хувь нь өмгөөлөгч, 17 хувь нь төрийн албан хаагч, 14 хувь нь шүүгч, прокурор, нотариатч, таван хувь нь хувийн секторт ажиллаж буй хуульч, гурван хувь нь хуулийн сургуулийн багшийн ажил эрхэлж буй хуульчид байна. Мэргэшлийн хорооны ажлын алба дээрх нэр дэвшигчдийн ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцсаны үндсэн дээр хуулийн шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг бүртгэлээс хасч, шүүгчийн сонгон шалгаруулалтад хамрагдах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн вебсайтаар нийтэд зарлана. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж байгаа. Харин анхан болон давж заалдах шатны 78 шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд одоогоор 99 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Бүртгэлийн ажиллагаа дууссан Мэргэшлийн хорооны ажлын алба ирүүлсэн материалуудыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна.

0 Сэтгэгдэл