Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Монгол Улс онлайн эрх чөлөө эвслийг даргална
Бүгд Найрамдах Эстони Улсын Таллинн хотноо даваа гарагт эхэлсэн “Онлайн Эрх чөлөө” эвслийн IV Бага хуралд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Нийт 64 орны 400 гаруй төлөөлөгч, түүний дотор эвслийн гишүүн 23 орны Гадаад хэргийн болон Мэдээллийн технологийн сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн 180 гаруй хүн хуралд оролцож байгаа аж. Тус бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Эстони, Гүрж Улсын Ерөнхийлөгч, Кени Улсын Парламентын дарга нар үг хэлэв.
Энэ үеэр “Таллины зөвлөмж” нэртэй баримт бичиг батлан гаргаж, ирэх жилд эвслээс хийх, анхаарах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсноос гадна тус хурлаас Молдов, Япон улс тус эвслийн шинэ гишүүд боллоо.
Сайд нарын хурлаас интернэт эрх чөлөөг хэрэгжүүлж байгаа улс орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийд нэр хүндтэй тус олон улсын байгууллагыг даргалах улсаар Монгол Улсыг санал нэгтэй сонгон баталжээ. Хуралд үг хэлсэн Эстоний Ерөнхийлөгч, Канад, Нидерланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар Эвслийн ээлжит V бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргаж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдаанд үг хэлж, тус байгууллагын шинээр сонгогдсон даргын хувьд Эстоний Гадаад хэргийн сайдын хамт хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Түүнчлэн тэрээр “Google” компаниас зохион байгуулсан хүндэтгэлийн чуулганд үг хэлж, ирэх жил Монгол Улсад зохион байгуулах бага хуралд идэвхтэй оролцохыг уриалсан байна.

0 Сэтгэгдэл