Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Дьенбьенфу дэх тулааны 60 жилийн ойг тэмдэглэв
Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Гуанши Жуаны автономит тойрогт Дьенбьенфу дэх тулаанд ялсны 60 жилийг тэмдэглэлээ. Уг нь, энэ тулаан Вьетнамын эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Хо Ши Минээр удирдуулсан Вьетминий цэрэг ба Энэтхэг-Хятадын хойгийг колончлон захирч байсан Францын армийн нэгтгэлийн хооронд болсон том тулаан юм. Энэ тулаанд Хо Ши Миний цэрэг францчуудыг ялснаар Хойд Вьетнам коммунист үзэл суртал ноёлсон тусгаар улс болсон билээ. Францын колончлогчдын эсрэг явуулсан дайн буюу 1946-1954 онуудад явуулсан Энэтхэг-Хятадын нэгдүгээр дайны үеэр Хятадын тал Хо Ши Минд зэвсэг, цэргийн зөвлөх, хүнс зэрэг зүйлээр тус болсон нь шийдвэрлэх тулаанд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон хятадууд энэ тулааны ойг тэмдэглэж байгаа ажээ.
Энэ тулаанаас хойш Хо Ши Миний удирдлага дор Өмнөд Вьетнамыг нэгтгэхээр явуулсан дайнд Орос, Хятад хоёр зэвсэг, санхүү, хүнсээр Вьетнамын коммунистуудыг дэмжсэн тулдаа ялсан гэдэг. Гэхдээ нэгдсэн Вьетнам улс үүссэний дараа Хятад ба Вьетнам хоорондын харилцаа муудаж Камбожийн хэрэг явдалтай холбоотойгоор сар гаруйн хугацаанд байлдаад авсан.
Одоо ч энэ хоёр улс нь эзгүй арлуудтай холбоотой газар нутгийн маргаантай.
Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Гуанши Жуаны автономит тойрогт Дьенбьенфу дэх тулаанд ялсны 60 жилийг тэмдэглэлээ. Уг нь, энэ тулаан Вьетнамын эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Хо Ши Минээр удирдуулсан Вьетминий цэрэг ба Энэтхэг-Хятадын хойгийг колончлон захирч байсан Францын армийн нэгтгэлийн хооронд болсон том тулаан юм. Энэ тулаанд Хо Ши Миний цэрэг францчуудыг ялснаар Хойд Вьетнам коммунист үзэл суртал ноёлсон тусгаар улс болсон билээ. Францын колончлогчдын эсрэг явуулсан дайн буюу 1946-1954 онуудад явуулсан Энэтхэг-Хятадын нэгдүгээр дайны үеэр Хятадын тал Хо Ши Минд зэвсэг, цэргийн зөвлөх, хүнс зэрэг зүйлээр тус болсон нь шийдвэрлэх тулаанд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон хятадууд энэ тулааны ойг тэмдэглэж байгаа ажээ. Энэ тулаанаас хойш Хо Ши Миний удирдлага дор Өмнөд Вьетнамыг нэгтгэхээр явуулсан дайнд Орос, Хятад хоёр зэвсэг, санхүү, хүнсээр Вьетнамын коммунистуудыг дэмжсэн тулдаа ялсан гэдэг. Гэхдээ нэгдсэн Вьетнам улс үүссэний дараа Хятад ба Вьетнам хоорондын харилцаа муудаж Камбожийн хэрэг явдалтай холбоотойгоор сар гаруйн хугацаанд байлдаад авсан.
Одоо ч энэ хоёр улс нь эзгүй арлуудтай холбоотой газар нутгийн маргаантай.
0 Сэтгэгдэл




















